gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

XIII зууны үеийн Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд бүтээжээ

А.Наранцацрал
Соёл урлаг
2020-12-30
5978
Twitter logo
А.Наранцацрал
5978
Twitter logo
Соёл урлаг
2020-12-30
XIII зууны үеийн Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд бүтээжээ

Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан МУИС-ийн багш, оюутнууд XIII зууны үеийн  Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд бүтээжээ. 

Уг төслийг санаачлагч, МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр "Орчин үеийн технологийн тусламжтай та бүхэн урьд өмнө очиж үзээгүй газраа очиж үзэх, цаг хугацааны аялал хийх, өвөг дээдсийнхээ түүх соёлтой танилцах, өөр гараг ертөнцөд очиж ямар орчинтой болохыг мэдрэх боломжтой болсон. Манай чадварлаг залуучуудын баг, эрдэмтэн судлаачидтай хамтран жил гаруйн хугацаанд ажилласны үр дүнд 800 жилийн өмнөх Хархорум хотыг виртуал орчинд байгуулж, энэхүү хотын түүх соёлыг та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. 

Цогт их сүм /таван давхар, 300 чи буюу 94,8 метрийн өндөр барилга байсан гэж төсөөлдөг/

Түүнчлэн Монголын түүхийг судалж байгаа оюутан залуучуудад түүхийн хичээлийн нэгээхэн хэсгийг энэхүү дэвшилтэт аргаар судлах боломжтой боллоо" гэв.

1220 онд Эзэн Богд Чингис хаан Гурван голын бэлчирт байсан Монголын нийслэлийг  нүүлгэн Орхон голын хөвөөнд авчрах зарлиг буулгажээ. Түүнээс хойш Өгөдэй хаан дэлхийн өнцөг булан бүрээс  сор болсон уран дархчуудыг цуглуулан Хархорум хотыг бүтээсэн түүхтэй. 

Монголчуудыг дэлхийд нүүдэлчин соёл иргэншилтэй байсныг маш тод мэдэх бөгөөд суурьшмал  соёл иргэншил бүтээж байсан түүхэн баримт бага байдаг. Харин Хархорум хот бол монголчууд суурьшмал соёл иргэншил бүтээж байсны түүхэн хамгийн том баримт юм. Энэ хотоос Их хааны зарлигийг өвөртөлсөн элч нар дөрвөн зүг, найман зовхист өртөө улаа дамжин довтолгож дэлхийн хэргийг шийддэг байсан тул дэлхийн нийслэл гэж нэрлэдэг байжээ.

Виртуал Хархорум бүтээлийг Youtube сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой. 

Мөн tuuhsoyol.com сайтаар орж Хархорум хотын 360° аялал хийгээрэй. 

Мөнгөн мод

Төслийн гүйцэтгэгч

  •  Монгол Улсын Их Сургууль
  • Дижитал Солюшнс

Төслийг санхүүжүүлэгч

  • Шинжлэх Ухаан, Технологийн Сан
  • Рио Тинто Монгол

Дэмжигч байгууллагууд

  • Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар
  • Соёлын Өвийн Үндэсний Төв
  •  Инженер, Технологийн Дээд Боловсрол төсөл
  •  Монгол Костюмс
  • Хархорум Музей
  • Түмэн Хишигтэн
  •  Окурус
  • Монгол Судлалын Хүрээлэн
  •  Эф Дабл Юү Медиа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан