gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өдөрт хүчингийн нэг гэмт хэрэг бүртгэгддэг бөгөөд хохирогчдын 47 хувь нь 8-17 насны ОХИД

Д.Лутбаяр
Нийгэм
2021-02-05
279
Twitter logo
Д.Лутбаяр
279
Twitter logo
Нийгэм
2021-02-05

Сүүлийн 3 жилийн хугацаанд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн “хүчиндэх” гэмт хэргийн тоо өсөж, өдөрт нэг хэрэг бүртгэгдэн, шалгагддаг бөгөөд хохирогчдын 80 орчим хувь нь 10-29 насны охид, эмэгтэйчүүд, 46.8 хувь нь 8-17 насны охид байна. "Аймаар" гэдэг үг аяндаа л амнаас унахаар тоо.

Хирдхийлгэм хэргүүд гарсаар л. Мууд дөжиртлөө мунхаг битгий яваарай гэх үг оройд орохоор өдрүүд цөөнгүй тохиолоо, ойрд. Уншаад өнгөрч  чадсангүй. Эл хэрэгт өртсөн бяцхан охид,  тэдний ээж нараас хүлцэл өчин, зүрх гарган бичье.

Сонсохоос халгамаар хэргийн хохирогч байхын зовлонг нимгэлж чадахгүй ч миний, таны охидын өнөөдөр, магадгүй маргаашийн сайн сайханд хумсын чинээ ч болов хувь нэмэр оруулахын тулд хүн бүр санаа тавих ёстой.

Энэ тоог хэлэмгүй, ийм мэдээг бусдад ч бага сонсгомоор байвч үнэнээс зайлснаар зугтаж чадахгүй бас үнэн. Үүнд анхаарлаа хандуулаач гэхийн тулд өөр ямар ч баримт, түүх, хачир хэрэггүй бөгөөд бас халаглаад өнгөрч боломгүй хөндүүр сэдвийн нэг. Гэвч хүчингийн гэмт хэрэг үйлддэг байсан, одоо ч байгааг бид харж байна. Цаашид хэрхэх вэ? Үүнд хүн бүр, "дээр дооргүй" анхаарах шаардлагатайг харин хашхирахын дайтай бичмээр байна. Энэ ч багадна.

ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ БОЛ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

Жендэрийн тухай ярихад эрэгтэйчүүд таатай ханддаггүй. Гэвч үүнийг яагаад анхаарах ёстойг ойрын өдрүүдэд биднийг сэрдхийлгээд байгаа бодит явдал ч гэрчилнэ.

Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл болон хүчиндэх гэмт хэрэг зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч нь ихэвчлэн охид, эмэгтэйчүүд бөгөөд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд илүү өртөж/хохирч/ байгааг судалгаанаас ч харж болно.

Хохирогчдын 80 орчим хувь нь 10-29 насны охид, эмэгтэйчүүд

Гэвч харсан ч хараагүй царайлах, сонссон ч надад, миний эргэн тойронд бүү тохиолдоосой гээд өнгөрөх, эсвэл үйлдэгчид таарсан шийтгэл оноох, өөрт нь адил харгис ханд гэж хашхирснаар асуудал шийдэгдэхгүй. Эсвэл мартахыг хүссэнээр. Бид нүдээ анивч асуудлыг арилгасан гэсэн үг биш.

Баримт дурдахад, Монголын эмэгтэйчүүдийн сан, эмэгтэйчүүдийн эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 10 дахь Альтернатив илтгэл болон Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал: 2015-2019 он судалгааны үр дүн үүнийг харуулж байна. (Монголын эмэгтэйчүүдийн сан, 2020)

Судалгаанаас харахад манай улсад

  • Гэр бүлийн хүчирхийлэл,
  • Хүн худалдаалах гэмт хэрэг,
  • Ажлын байран дахь бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл
  • Хүчиндэх гэмт хэрэг зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч нь ихэвчлэн охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд байна.

МОНГОЛ УЛС БҮХ ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ "ХАМГААЛНА" ГЭЖ ОЛОН УЛСЫН ӨМНӨ АМЛАСАН, ХУУЛИАР Ч БАТАЛГААЖУУЛСАН. Гэвч...

Монгол Улс НҮБ-ийн ЭAБХУТ Конвенцoд 1980 онд нэгдэж, эмэгтэйчүүдийнхээ эрхийн хэрэгжилтийг баталгаажуулах үүрэг хүлээсэн. Улмаар 1990 оны Үндсэн хуулиар тэгш байдлыг баталгаажуулж, 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан ч өнөөдрийг хүртэл Монгол Улсад эмэгтэйчүүдийн аж байдалд төдийлөн ахиц дэвшил гарахгүй байгааг дээрх асуудлууд илтгэнэ.

Түүнчлэн Монгол Улс нь

  • жендэрийн тэгш бус байдлын индексээр дэлхийн 189 улсаас 99-т (UNDP, 2020),
  • Дэлхийн эдийн засгийн форумын (2020) жендэрийн зөрүүтэй байдлын тайланд дурдсанаар 2018 онд 58 дугаар байранд байсан бол
  • 2020 онд 21 байраар ухарч, 79-т жагссан нь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг харуулж байна. 

САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ, ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ ЧУХАЛ"

Энэ талаар АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Г.Золжаргалан: "Монголын эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа энэ мэт асуудлыг дан ганц эрх зүйн орчин бий болгосноор шийдэх боломжгүй. Харин урт хугацааны, салбар хоорондын уялдаа холбоог хангах, хууль, эрхзүйн баримт бичгийг бодитоор хэрэгжүүлэх орчныг бий болгох системийн хэмжээний асуудал болохыг олон судалгааны үр дүн харуулж байна.

Ихэнх бодлого, хөтөлбөр жендэрийн хувьд тэгш боломж олгосон мэт харагдавч нийгэмд бодитоор оршин байгаа жендэрийн ялгаатай асуудлыг бодлогод тусгаагүй байдаг. Гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоогүйгээр аливаа бодлогыг боловсруулдагт оршиж буй юм. Жендэрийн мэдрэмжтэйгээр бодлогыг төлөвлөх загвар нь жендэрийн ялгаатай хэрэгцээг тусгасан бодлогыг боловсруулахад ач холбогдолтойг хөгжингүй, өндөр хөгжилтэй олон орон чухалчлан авч үзэж, хэрэгжүүлдэг" гэлээ.

Төрийн түшээдээс эхлээд сурган хүмүүжүүлэгч багш нар ч бэлгийн дарамт, хүчингийн гэмт хэрэг үйлдэж, холбогдож буй нь юуг илэрхийлнэ вэ?

Гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоогүйгээр аливаа бодлогыг боловсруулдагт оршиж буй юм.

Албан боловсролын хөтөлбөрт эрүүл мэнд, нөхөн үржихгүйн тухай, тэр дундаа хувь хүн хоорондын харилцааны хязгаар, юу зөв, юу бурууг багаас нь заах НЭН чухал. Эс тэгэвээс наанадаж олон улсад ч "шившиг" болж мэдэх бөгөөд хаана ямар хэрэг, хэрхэн илрэх нь цаг хугацааны л асуудал. Гол нь үргэлж л өөдсийн чинээхэн мэт санагддаг таны л танхил үр шиг охид эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаараа хохирч, эрдэнэт хүний амь нас эрсдэж байна шүү дээ.

Ойрын өдрүүдэд олны анхаарлыг төвд орсон үйл явдал ч "Д.Одбаярын хэрэг" одоо ч хуучраагүйг харуулж байна. Эл хэргээс хойш бид хэр ахиц гаргасан бол...

Таны охин цэцэг цэврүү, харин хүчирхийлэлд өртөж буй охид өөр гэсэн үг биш. Өөрт нь хүчиндүүлэх шалтгаан байсан учраас гэж хандах нь хэтэрхий харгис биш гэж үү. "Гарынх нь хуруу хүртэл ямар өхөөрдөм гэж санана, дүүтэйгээ булаацалдаад мөөмөө барин эрхэлдэг нялх охин минь шүү дээ" гэж уйлж суусан /13 настай охины хохирогч охины/ ээжийн үгийг мартаж чадахаар эх хүн ховор байх. 

  • Яах гэж шөнөөр, харанхуй гудмаар явсан юм бэ?
  • Яах гэж ганцаараа явсан юм бэ?
  • Яах гэж айлгүйтсэн юм бэ л гэж хохирогчоос өө хайж, буруутгадаг хандлага нь хэд дахин нэрмээс болж болохыг бодмоор.

Гол нь нийгэм хар шөнө байсан ч хүүхэд, хөгшид, хэн ч явсан аюулгүй л байх ёстой баймаар, бодоход. Шөнө болохоор хүүхэд хүчинддэг, өдөр бол өөрчлөгдчихдөг гэсэн санаа юу? Хаа сайгүй аюул отож байгаа мэт, охидоо хэдий болтол хараанаасаа салгалгүй хянаж, гэртээ бүгүүлэх боломжтой гэж. Өөр өөрийнхөө боломжоор хамгаалж, "хав дарж" амьдрах нь хүүхдэдээ анхаарч байгаа хэрэг үү гэх асуулт ч эндээс ургана.

Та тэгж чадлаа ч боломжгүй нөхцөлд амьдарч байгаа охид эмэгтэйчүүд яах вэ? Хэн тэгж амьдар гэсэн юм бэ, хохино гэж буй хүн ч байх юм. Шөнөөс илүү энэ мэт хүн олон байгаа нь АЙМАР. Бид нэг дэлхий, нэг нийгэм, нэг хот, нэг гудамжаар зэрэгцэн алхаж, нэг агаараар амьсгалж буй. Тиймээс танд, надад хүртээлгүй хэрэг гэж байх нь ховор оо. 

Эрсдэлтэй орчноо мэдрээгүй, аюулаас сэргийлэх боломж буюу хүчирхийлүүлэгч өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийсэн үү гэх санааг ойлгож байна. ГЭТЭЛ хүн өөртөө л найдаж, өөрийнхөө хүчээр амь гарч ирсэн "байгалийн шалгарлаар" амьд үлдэхээр нийгмийг бид бүтээлцэж яваа бол уучлаарай, хүй нэгдэл гэсэн үг л санаанд орж байна. Бид 21-р зуунд хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүтээхийг зорьж явааг сануулах юун.

Сайн санаж, эсвэл илэрхийлэх арга ухаанаа олоогүй шүүмжлэлүүд ч "хүнд" хэргүүдтэй зэрэгцэн хөвөрч, заримдаа бүр амны зугаа болоод дуусах нь уу гэмээр ч шуугих юм. Гэхдээ яг ямар шүүмжлэл нь хүчирхийллийг бууруулахад ач холбогдолтой гэж?

Хүнд ээлтэй нийгмийг бүтээхэд хэр оролцсоныг асууя, хүн бүрээс...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан