gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРАГЧ: Боловсролын яам, багш нар та бүхэн өөрсдөө энэ хичээлээ долоо хоног хийгээд үзээч

Б.Нямдарь
Боловсрол
2021-03-23
12609
Twitter logo

ТЕЛЕ ХИЧЭЭЛ. Ковид-19 цар тахлаас өмнө энэ ойлголтыг монголчууд тэр бүр мэддэггүй байсан. Энэ бол танхимын хичээлийг 100 хувь нөхөж чадахгүй ч, тасалдуулахгүй байх сургалтын нэг хэлбэр юм. Энэ нь багш нар, сурагчид бүр цаашлаад эцэг эхчүүдийн хувьд ч шинэ бөгөөд гэнэтийн туршлага болов. Цар тахлын улмаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 927 мянга гаруй хүүхэд теле хэлбэрээр хичээллэж эхэлсэн. 

Тодруулбал, хүүхдүүд 2020 оны хичээлийн жилд 165 өдөр хичээллэхээс 75-ыг өдрийн сургалтын агуулгыг теле хичээлээр үзэж судалсан бол энэ хичээлийн жилийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш сурагчид танхимаар хичээлэлгүй өнөөдөр 92 хоног болж байна.

Теле хичээлийн хүртээмж, зохион байгуулалтын талаар бид багш, эцэг эх, ахлах ангийн сурагчдын сэтгэгдлийг сонирхсон юм.

"ЭЦЭГ ЭХ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЗЭРЭГЦЭЖ ҮЗЭЭД, ТУХАЙН ХИЧЭЭЛИЙНХ НЬ ТАЛААР ЯРИЛЦВАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ"

84-р дунд сургуулийн англи хэлний багш Б.Цэрэндолгор:
Уг нь теле хичээл бол сургалтын арга барилын маш боломжийн хэлбэр юм шүү дээ. Танхимаар хичээллэхэд сурагч нэг удаа сонсоод л өнгөрнө, харин теле хэлбэрээ үзэхдээ ухрааж, дахин дахин үзэх боломжтой. Мөн БШУЯ-ны сайт дээр хичээлүүд  хадгалагдсан байдаг, сурагчид түүнийг нөхөж үзэх боломжтой гээд давуу тал олон. Үүнд нэг хүндрэлтэй зүйл нь хүүхэд бүр гар утасгүй, датагүй, интернетэд холбогдох боломжгүйд байгаа юм. Түүнийг эс тооцвол үр өгөөжийн хувьд боломжийн хэмээн боддог.  Одоо сошиалаар явж байгаа хүмүүсийн хандлагыг ажиглахаар “Хүүхэд хоцрогдолд орж байна” хэмээн бухимдсан эцэг эх цөөнгүй байна. Дийлэнх эцэг эх туслахаас илүүтэй хүүхдийг дэвтэрт нь хуулуулах л сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, дэвтэртээ хэдий чинээ их юм бичнэ, хэдий чинээ их сууж даалгавраа хийнэ тэр хэмжээгээр нь хүүхдээ юм хийж байна гэж ойлгоод байна. Маш хөнгөн аргаар зааж болно шүү дээ. Эцэг эх өөрөө ч зэрэгцэж үзээд, тухайн хичээлийнх нь талаар ярилцвал илүү үр дүнтэй. 

"ГАР УТАС, КОМПЬТЕРГҮЙ, ГЭРТЭЭ ЗУРАГТГҮЙ ХҮҮХДҮҮД ЯАДАГ БОЛ ХЭМЭЭН САНАА ЗОВНИДОГ"

ЕБС-ийн 3, 6-р ангийн сурагчдын ээж Т.Одгэрэл:
Дунд ангид сурдаг хүү маань теле хичээлээ өөрөө бие даан хийчихдэг. Харин бага хүүхдээ теле хичээл хийх явцад нь дэргэд нь заавал сууж хийх шаардлагатай байдаг. Телевизээр зааж буй теле хичээлийн хувьд багш нар чадварлаг, хичээлээ сайн заадаг гэж боддог. Гэхдээ боломжийн амьдралтай хүүхдүүд нь ухрааж үзээд, эсвэл интернетээр холбогдоод хийчхэж байгаа юм. Харин гар утас, компьтергүй тэр ч бүү хэл гэртээ зурагтгүй хүүхдүүд яадаг бол хэмээн санаа зовнидог. Бага ангиас бусад ангийн багш нар хичээлээ давхар цахимаар хүргэж байгаа ч теле хичээл зааж байгаа багш нарын түвшинд хүрч чаддаггүй нэг сул талтай нь ажиглагддаг.

Ээж Я.Алтанцэцэг:
Теле хичээл гэж нэг цаг барсан зүйл байна.  Үүний оронд бараг сурах бичиг нь хамаагүй ойлгомжтой юм билээ. Ялангуяа ахлах ангийн сурагчдад теле хичээл, цахим хичээл хоёр нь давхцаад хоёр хичээл, хоёр даалгавар хийх юм. Мөн теле хичээлийн тэмдэглэл гэж утгагүй юм шаардахаа болих хэрэгтэй. Их ажил хийсэн болж харагдах гэдэг ч юм уу нэг л их хуулан бичиг хийлгэх юм. Дуу хөгжим дээр хүртэл 8-р ангийн хүүхдүүд хуулж бичин багшдаа үзүүлж байна. Уг нь сонсоод ойлгоод авчихад болно биз дээ.  Теле хичээл гэж байхаар нэгэнт хоцрогдсон хоцрогдлоо цар тахал намжихаар яг орхисон хэсгээс нь үргэлжлүүлэх хэрэгтэй болов уу. Теле хичээл нь үнэхээр аргацаасан зүйл болж байна. Хүүхдүүд ч маш их ядарч, дархлаа нь суларч байна.

"ХАНГАЛТГҮЙ ДҮН АВАХГҮЙН ТУЛД ОЙЛГОСОН, ОЙЛГООГҮЙ ХАМААГҮЙ ХУУЛЖ БИЧЭЭД ЯВУУЛАХ ТОХИОЛДОЛ ИХ"

Сургууль, нэрээ нууцлахыг хүссэн ахлах ангийн сурагч:
Өглөө босоод 4 цагийн цахим хичээл хийчхээд, 1 цагийн теле хичээлийг дахин 4 цаг ухрааж, гүйлгэж үзээд, аль алиных нь даалгаврыг дахиад 4, 5 цаг хийж суугаад, багш нарын нэмэлтээр өгч байгаа олон даалгаврыг хийхийн хажуугаар ирээдүйн мэргэжилдээ хэрэгтэй зүйлсээ судлаад, хэлээ сайжруулах сургалтанд сууж байгаа сурагчид ямар их дарамттай байгаа бол? Энэ их хичээлийн хажуугаар өөртөө гаргах цаг зав хэр их гарч байгаа бол? Өдөржин хийж байгаа хичээлээ ойлгож хийх биш цагт нь хийж явуулахгүй л бол хангалттай дүн авахгүй. Бүхэл өдрийн турш хийчхээд хэдхэн минут хоцроод хангалтгүй дүн авчихгүйн төлөө ойлгосон ойлгоогүй хамаагүй хуулж бичээд л явуулдаг тохиолдол их. Сүүлдээ ийм их стресс дунд хичээл хийхээс ч дургүй хүрмээр санагдаж байна. Энэ их хичээл, утаснаас болж нуруу, нүд, толгойны өвчтэй болж байгаа сурагч хэр их байгаа бол? Надтай адилхан бэрхшээлтэй тулгарсан хүүхэд олон байгаа байх. Ядаргаа, сэтгэл санааны байдлаасаа болоод цар тахал, аюулт өвчнөөс илүүтэй хямарч байна. Нөгөөтээгүүр байнга хичээлдээ дарагдахаар ааш зан өөрчлөгдөж, амархан уурлан жижигхэн зүйлс дээр гомдож, уцаарлаад, найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцаа муудаж байна. Боловсролын яам, багш нар, эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө энэ хичээлээ долоо хоног хийгээд үзээч ээ!

Налайх дүүргийн 119-р сургуулийн 9-р ангийн сурагч Г.Амарзаяа: 
Миний хувьд хөл хорионы үеэр агаарт байж, эмээ өвөөдөө туслах гээд хөдөө ирсэн байгаа ч хичээлээ хоцрохгүй хийхийг хичээж байна. Гэхдээ хөдөө байгаа болохоор яах аргагүй дата, интернетийн асуудалтай тулгардаг. Теле хичээл зурагтаар гарч байх үед нь хийх гэхээр бичиж авч амжихгүй, гүйцэхгүй тохиолдол их. Тиймээс интернетээр хийхэд төвөггүй байдаг юм. Мөн теле хичээлийн үед ойлгомжгүй зүйлс гардаг ч багшаасаа асууя гэхээр боломжгүй байдаг гээд сул талтай санагддаг. 

Теле хичээлийн хүртээмжийн талаарх "Теле хичээлийн үр дүн, тохиромжтой байдлын судалгаа"-г БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын байгууллага хамтран хийжээ. Судалгаанд улсын хэмжээнд нийт 720 сурагч, 874 багш, 500 эцэг, эх хамрагдсан байна.

Судалгааны үр дүнгийн хэсгээс танилцуулбал:

ХИЧЭЭЛИЙН СОНИРХОЛТОЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ (СУРАГЧИЙН АСУУМЖ)

СУРАГЧ, ЭЦЭГ ЭХ, БАГШИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ

СУРАГЧ, ЭЦЭГ ЭХ, БАГШИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ҮЗЭЖ БУЙ ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮД

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ҮЗЭЖ БУЙ ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮД

ВИДЕО ХИЧЭЭЛД ӨГСӨН ЭКСПЕРТИЙН ҮНЭЛГЭЭ

ВИДЕО ХИЧЭЭЛД ӨГСӨН ЭКСПЕРТИЙН ҮНЭЛГЭЭ

ТВ ХИЧЭЭЛ ЗААСАН БАГШИЙГ ТАНХИМЫН БАГШТАЙ ХАРЬЦУУЛСАН ҮНЭЛГЭЭ

СУРАГЧДЫН АМРАЛТЫГ ЦУЦАЛЖ, ТЭД ТЕЛЕ ХИЧЭЭЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ҮЗЭХЭЭР БОЛОВ

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт ирэх долоо хоногоос буюу гуравдугаар сарын 29-нөөс эхлэх ёстой байсан ч энэ хугацаанд орон нутагт танхимын, нийслэлд теле, цахим хичээлүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргажээ. Сайдын тушаалд "ЕБС-д сурагчдын 2-р улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрээр ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулна" гэсэн байв. 

Бид энэ талаар БШУЯ-аас тодруулахад "Төлөвлөгөө ёсоор 7 хоног амрах ёстой ч хөдөө орон нутагт танхимаар хичээллээд 3-4 долоо хоног болж төлөвлөгөөндөө хүрээгүй байгаа учраас энэхүү амралтын хугацааг ашиглаад аймагт танхимаар, нийслэлд теле хэлбэрээр хичээллүүлэхээр шийдвэрлэсэн" гэсэн юм. 

Сурагчдын амралтыг цуцалж, теле хичээлээ үргэлжлүүлэн үзэх шийдвэрийг эсэргүүцэн зарим эцэг эх сошиал орчинд багагүй бухимдлаа илэрхийлэв. 

  • С.Баттулга
    Хэдэн хүүхэд багш нартайгаа хамт ядаргаанд орлоо. Таван хоногт цахимаар хичээлээ үзээд хоцрогдол арилах уу? Хүүхдүүд одоо ядраад хүлээж авах нь бүр л муудаад байна.
  • Л.Нямжав
    Сурагчид амрах ёстой. Олон сар гэрт хоригдож байгаа хүүхдүүд теле хичээлээс уйдаж байна, жаахан шинжлэх ухаанч байдлаар хандаач. Өөрсдийн биеийн амрыг харж бүү шийдвэр гаргаач. Хүүхдүүдийг ядаж тав хоног амраагаач дээ. 
  • Г.Цэрэнлхагва
    Манай 3-р ангийн хүүхэд теле хичээлээ үзнэ, дээрээс нь ангийн багш нь Zoom-ээр хичээл орно. Үргэлжлүүлээд даалгавраа хийсээр байтал өдөр дуусах юм. Хараа нь ч муудаж байх шиг байна. Амраах хэрэгтэй. 
  • Иргэн
    Долоо хоног ч гэсэн амраах хэрэгтэй. Өдөржин дэлгэц ширтэж суусаар байтал тархи толгой, нүд нь хэцүүдлээ. Дунд ахлах ангийн хүүхдүүд шөнө дунд хүртэл хичээл хийж байна. Хөдөлгөөний дутагдалд орж, дархлаа нь муудаж байна.

Сурагчдын 7 хоногийн амралтыг цуцалж орон нутагт (халдваргүй, ногоон бүсийн аймгуудад) танхимаар, нийслэлд теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн үзэхийг та дэмжиж байна уу. Дараах санал асуулгад оролцоно уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан