Шуугиад буй "14 нас-хүчин- 450 мянга" заалтын тухай эрх зүйч Ч.Бат-Уянгын мэдээллийг хүргэж байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн (2015 онд батлагдсан) 12 дугаар бүлгээр ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ-ийг зохицуулсан.
Энэ бүлэгт хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэрэг тооцсон. Өөрөөр хэлбэл эдгээр үйлдлийг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэгт тооцож байна. Анх батлахдаа дээрхээс гадна "бэлгийн дарамт учруулах"-ыг гэмт хэрэгт тооцсон ч 2017 оны 5 дугаар сарын 11-ний нэмэлт, өөрчлөлтөөр хассан юм.
Нэг. АРВАН ЗУРГААНД НАСАНД ХҮРЭЭГҮЙ хүнтэй бэлгийн харьцаанд орох.
Энэ нь хүчиндэх гэмт хэргээс ялгаатай. ГОЛ ЯЛГАА НЬ:
- Хохирогч үүнийг хүссэн байх ба;
- Хохирогч 14-өөс 16 настай;
- Хэрэгтэн 18 насанд хүрсэн;
- Хэрэгтэн хохирогчийг 14 насанд хүрсэн бөгөөд 16 насанд хүрээгүйг мэдсээр байж, мөн мэдэх боломжтой байх.
ЯЛ нь торгох, зургаан сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэргийн улмаас:
- хохирогчийг жирэмсэн болгосон;
- бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол
ЯЛ ХҮНДЭРНЭ ЭЭ. ЯЛ нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ хэрэгт хохирогч өөрөө хүссэн ч тэрээр 14 нас хүрээгүй бол "Бага насны хүүхдийг хүчиндэх' зүйл ангиар зүйлчлэгдэнэ. Харин нэг тал нь 16-18 настай, өөрөө хүссэн, харилцан тохиролцсон тохиолдолд гэмт хэрэг биш.
Хоёр. ХҮЧИНДЭХ
Хүчиндэх гэмт хэргийн гол нөхцөл нь хохирогчийн хүсэхгүй, дургүй байхад:
-хүч хэрэглэж,
-хүч хэрэглэхээр заналхийлж, (алчихна шүү г.м-ээр)
-биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан (сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас);
-эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан
бэлгийн харьцаанд орсон, эсхүл хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, өөр зүйл оруулсан байхыг ойлгоно.
ЯЛ нь нэгээс таван жил хорино.
АНХААРААРАЙ. Ингэж хүчиндэхдээ :
- 14- өөс 18 нас хүртэлх хүнийг хүчиндсэн;
- 14 -өөс 16 нас хүртэлх хүнийг жирэмсэн болгосон;
- 14- өөс 16 нас хүртэлх гэр бүлийн хамаарал бүхийг хүнийг хүчиндсэн бол
ЯЛ хүндэрнэ. Хорих ял нь таваас 12 жил байна.
АХИАД АНХААРААРАЙ.
Хэрвээ хохирогч БАГА НАСНЫ ХҮҮХЭД БОЛ (14 нас хүрээгүй) 12-оос 20 жил, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
ДҮГНЭЛТ:
Цаг үе өөрчлөгдөж, бэлгийн харилцаанд орох нас эртэссэн, харилцан тохиролцож, хоёр тал хүсч, 18-аас доош насанд бэлгийн харилцаанд орох нь түгээмэл болсон. Тиймээс 18 насанд хүрээгүй хүний бэлгийн харилцаа бүрийг гэмт хэрэгт тооцож болохгүй .
Хохирогч хүсээгүй бол нас хэд байхаас үл хамаарч ХҮЧИН болох бөгөөд хохирогчийн наснаас хамаарч ял хүндрээд явна. Харин хохирогч хүссэн тохиолдолд :
- нэг тал нь 14-16 настай;
- нөгөө тал нь 18+ настай бол энэ бичвэрийн эхний хэсэгт бичсэн ял авна.
Мөн хохирогч, хэрэгтэн ямар ч хүйсийн хүн байж болно.
ӨМНӨХ ХУУЛИАС ДОРДУУЛСАН, сая гэнэт ийм зүйл заалт оруулаад ирсэн явдал байхгүй болно.
Хохирогч 14-16 настай үед энэ Хүчин үү? Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон уу? гэдгийг шалгах, тогтооход мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн ур чадвар, мэдрэмж, хандлага нөлөөлнө. Мэдээж.
Иймэрхүү ялгаа бийг анзаарч, харцгаахыг хүсч байна. Эрүүгийн хуулийг энд дарж харна уу. Дурдаагүй зүйлс бий шүү.

Эрх зүйч Ч.Бат-Уянга