Бид өмнө нь CEDAW буюу Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах Тухай НҮБ-ын конвенцын талаарх, “Гоё конвенц”-ын талаар бид юу мэдэх вэ? нийтлэлийг хүргэж байсан билээ. Энэхүү конвенцын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Солонгон яриа” сургалт хэлэлцүүлэгт "олон өнгийн" давтагдашгүй хүмүүсийн яриа өрнөсөн талаар ярилцахаар Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Энхжаргал нарыг уриад байна.
- Танай байгууллагууд ямар үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг вэ?
Б.Энхжаргал: Манай хоёр байгууллага хоёул хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өсвөр насныхан, хүүхэд төрүүлсэн өсвөр насны охид гээд эрх мэдлийн цөөнх бүлгүүдтэй ажилладаг л даа. Бидний ажилладаг бүлгүүд хүний эрхийн талаарх ойлголт мэдлэг нь хангалттай биш учраас эрхээ хамгаалуулахаар ямар нэг оролдлого, арга замаа мэддэггүй байх талтай.
“Эмэгтэй хүн, охин хүүхэд” ийм байх ёстой гээд түүндээ нийцүүлэх гээд байдаг нь буруу
-Эрх мэдлийн цөөнх гэдгийг тодруулахгүй юу?
Б.Энхжаргал: Ялгаварлан гадуурхалт бол заяамал биш зохиомол зүйл. Хүүхэд эхээс төрөхдөө тэгш эрх, шударга ёсны маш өндөр мэдрэмжтэй төрдөг. Харин нийгмээсээ өөрөөсөө дорой санагдсан эсвэл тодорхой нэг стандартад хүрэхгүй байвал өөр харилцаж, хандаж эхэлдэг. Бид ийм байх ёстой гэдэг улаан зураас татчихаад улаан зураасны дээр байгаа баян чинээлэг, боловсролтой, эрэгтэй, эрх мэдэлтэй, хотын, зэрэглэл өндөр газар амьдардаг сурдаг, царайлаг, өв тэгш, нийтлэг сонголт хийсэн хүмүүсийг хүлээн зөвшөөрөөд нас залуу, эмэгтэй, боловсролгүй, хөдөөний, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн бол эдгээр зүйлс ялгаварлан гадуурхагдах шалтгаан болоод байна. Ялгаатай байдал, нийгмийн тэгш бус байдал ялгаварлан гадуурхалтын шалтгаан болох ёсгүй. Бид хүний орчлон дээр угаас заяамал эрх эдлэх ёстой атлаа сонгоогүй сонголт хийсний төлөө эсвэл тэгш бус байдал үйлчлээд боловсролтой болох, амьдралаа өөрчлөх тэр тэгш байдал ирээгүйн төлөө насаараа ялгаварлан гадуурхалтыг амсаад явна гэдэг маш харамсалтай зүйл.
Өөрөөр хэлбэл “Чи яах гэж өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн юм? Чи сургуульд явбал хүүхдүүдэд муу үлгэр дууриалал үзүүлнэ” гээд эсвэл “Чи хөгжлийн бэрхшээлтэй учраас манай сургууль чамд зориулсан брайль ном, налуу шат, цахилгаан шат, багш боловсон хүчин байхгүй” гэсэн бүтцийн ялгаварлан гадуурхалт үүсгэсний төлөө нийгмийн тэгш бус байдал улам үйлчлээд байна л даа.
- Яагаад "Солонгон яриа" гэх болов?
Э.Эрдэнэцэцэг: Хүн бүр дахин давтагдашгүй, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлс, хүсэл мөрөөдөлтэй тусдаа бие даасан ертөнц байдаг. Харамсалтай “эмэгтэй хүн, охин хүүхэд” ийм байх ёстой гэсэн нэгэн дүрийг бүтээчихээд түүндээ нийцүүлэх гээд байдаг. Тэрхүү дүрээс нь өөр байх юм бол, өөр сонголтыг бий хийх юм бол шүүж эхэлдэг, шошго наадаг. Энэхүү хэлэлцүүлгээр хүн бүр өөр өөрийн өнгөтэй. Заавал бусдад таалагдах гэж, дүрд тоглох хэрэггүй, ялгаатай байлаа гээд ялгаварлан гадуурхагдах, ялгаварлан гадуурхах зүйлс биш шүү гэдэг ойлголтыг өгөхийг зорьсон. Энэ үйл ажилагааг маань МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Монголын эмэгтэйчүүдийн сангаас дэмжсэн.
Улаанбаатар хотод амьдарч байгаа 300 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээс санамсаргүй түүврийн байдлаар судалгаа авахад бүх эмэгтэй амьдралынхаа аль нэг хугацаанд аль нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байсан гэв
- Тэгэхээр ялгаварлан гадуурхалт гэж яг юу юм бэ?
Бид CEDAW буюу Эмэгтэйчүүдийг Ялгаварлан гадуурхах Бүх Хэлбэрийг Усгтах тухай НҮБ-ын конвенцын талаар ярьж байгаа гэдэг утгаараа “эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах" гэдэг хүрээнд ярья. Тус конвенц эмэгтэйчүүдийг бүх түвшинд, бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхалт гэж юу юм бэ? гэдгий тодорхойлж өгсөн дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний олон жилийн тэмцлийн үр дүн. Хүмүүс ярьдаг л даа. “Манай Монголын эмэгтэйчүүд даварчихсан, дандаа эрх ярьдаг, та нар Афгинастанд төрсөн бол яах юм гэж?”
Хүний эрх угаас заяагдмал, шатлалгүй, хуваагдашгүй, түгээмэл гэсэн зарчмаар бид хаана ч төрсөн ижил үнэ цэнэтэй, хаана ч байсан халдашгүй дархан байх эрхтэй. Тэгсэн атал Улаанбаатар хотод амьдарч байгаа 300 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээс санамсаргүй түүврийн байдлаар судалгаа авахад бүх эмэгтэй амьдралынхаа аль нэг хугацаанд аль нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байсан төдийгүй 6 эмэгтэй тутмын нэг өөрт хамааралтай асуудлаарх шийдвэрт оролцож чадахгүй, тэдний 62.9% нь эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг, гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг хаанаас авахаа мэдэхгүй 60% нь амьдарч байхад хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх ярихгүй байх боломжтой болов уу?
CEDAW конвенцид ялгаварлан гадуурхалтыг тодорхойлохдоо эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй байх үндсэн дээр эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх, хэрэглэх, хүлээн зөвшөөрүүлэх явдлыг сулруулах, үгүйсгэх зорилго эсвэл үр дагавар бүхий ялгаварлал, гадуурхал, хязгаарлалыг хэлнэ гэсэн байдаг. Тэгэхээр эндээс бид тэгш эрхтэй атал миний эрх сулраад байна уу? Үгүйсгэгдээд байна уу? Хязгаарлагдаад байна уу? гэсэн "линзээр" хараад явчихвал нийгмийн үзэгдлийг хувь хүнд ирж байгаа зүйл гэхээсээ илүү тогтолцоо шударга биш байна, ялгаварлан гадуурхалт байгаад байна гэж харж болох юм шиг.
Нэмээд хэлэхэд хүн бүрт шударга ёсны мэдрэмж байдаг, түүнд бид тэмүүлж байдаг гэдэг утгаараа тэгш бус харилцаа, шударга бус зүйлийг хэн ч байсан зүрх сэтгэлээрээ мэдэрдэг л дээ.
- Энэ конвенцын талаар нэмж хэлэх зүйл байна уу?
Б.Энхжаргал: Зарим хүмүүс яруу найраг, зарим хүмүүс уран зохиолын ном уншаад гоё санагддаг бол надад энэ конвенцыг тогтож уншихад их гоё санагдсан л даа. (инээв)
Учир нь CEDAW конвенцид тэгш эрхийн зарчим, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчмыг төрийн үүрэг хариуцлагатай холбож үзэн конвенцын тулгын 3 чулуу гэж авч үздэг. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцох боломж тааруу байвал, эмэгтэйчүүдийн эрх хамгийн аюулгүй байх орон зай болох гэртээ эрх нь зөрчигдөөд байвал төр чамайг энэ бүгдээс хамгаалах үүрэгтэй. Манай улс 1981 онд эхний 20 орны нэг болж CEDAW конвенцыг соёрхон баталж олон улсын өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хуулийн дагуу үйлчлэх ёстой энэ бичиг баримтад нэгдэн орсон нь сайхан үйл явдал тул гоё санагдсан юм.
- Ялгаварлан гадуурхалт ямар үр дагаврыг бий болгодог вэ?
Э.Эрдэнэцэцэг: Бид өсвөр насны охид болон хүүхэд төрүүлсэн өсвөр насны охид, хөгжлийн бэрхшээлтэй 5 бүлгийн эмэгтэйчүүдтэй “Гоё конвенц”-ын хүрээнд ялгаварлан гадуурхалтын талаарх хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эхлээд хүний эрх, ялгаварлан гадуурхалт гэж юу болох талаарх ойлголт мэдлэгийг нэгтгэх зорилготой сургалтыг зохион байгуулж, дараа нь хэлэлцүүлэг өрнүүлсэн. Оролцогчид өөрт тохиолдсон ялгаварлан гадуурхалтын жишээ, тухайн үед төрж байсан мэдрэмжээ хуваалцаж байсан. Охидын хувьд сургуулийн орчин болон найз нөхөд, нийгмийн орчинд ялгаварлан гадуурхалтанд ихээр өртдөг нь ажиглагдаж байсан.
Нэг жишээ хуваалцахад 12 ангид суралдцдаг хосууд хүүхэдтэй болжээ. Сургуулийн захиргаанаас бусдад муу үлгэр дууриалал үзүүлсэн гэж охиныг жирэмсэн байхад сургуулиас хөөж, харин хүүхдийн эцгийг сургуульд нь үлдээсэн байна. Энэ бол хүйсээр ялгаварлан гадуурхаж буй нэгэн жишээ юм.
Тухайлбал сургуулийн орчинд үе тэнгийхэн нь эмзэг байдал болон гадаад төрх, биеийн галбираар нь шоолж, нэр хоч өгдөг. Үүнээс болж сургуульдаа явах, нийгмийн харилцаанд орохоос зайлсхийдэг. Багш болон эцэг эхдээ нөхцөл байдлаа хэлж, тусламж авахыг хүсэхэд “Энэ бол байдаг л зүйл” гэсэн хандлагатай байдаг байна. Энэ мэт ялгаварлан гадуурхалтанд өртсөнөөс болж өөртөө итгэх итгэлээ алдах, өөрийгөө дутуу үнэлэх, бусдын үнэлэмжинд өөрийгөө тааруулах гэж дүр бүтээх зэрэг үр дагаварууд бий болж байгаа нь харагдсан. Залуу эхчүүдийн хувьд гэр бүл, хамаатан болон багш, ангийнхны зүгээс ялгаварлан гадуурхалтанд өртдөг байна. Нэг жишээ хуваалцахад 12 ангид суралдцдаг хосууд хүүхэдтэй болжээ. Сургуулийн захиргаанаас бусдад муу үлгэр дууриалал үзүүлсэн гэж охиныг жирэмсэн байхад сургуулиас хөөж, харин хүүхдийн эцгийг сургуульд нь үлдээсэн байна. Энэ бол хүйсээр ялгаварлан гадуурхаж буй нэгэн жишээ юм.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болохоор нь зарим чадвар, эрхийг нь шууд хасчихдаг. “Өө энэ угаасаа чадахгүй, түүнд хэрэггүй” ханддаг байна. Тухайлбал эрүүл мэндийн үйлчилгээ авахаар очиход өөртэй нь биш, хамт явж байгаа нөхөртэй нь ярилцдаг, шийдвэр гаргадаг. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн үйлчилгээ авах эрхтэйг тооцоогүй, төлөвлөөгүй байгаа зохион байгууалт бол өөрөө ялгаварлан гадуурхалтын хэлбэр. Ялгаварлан гадуурхалт бол хүний эрхийн зөрчил юм.
- Ялгаварлан гадуурхалтыг хэрхэн амжилттай даван туулах вэ?
Э.Эрдэнэцэцэг: Хэлэлцүүлгийн оролцогчид ялгаварлан гадуурхалтанд өртөөд хэнд ч хэлж чаддаггүй эсвэл тусламж хүссэн ч тэр бүр туслаж чаддаггүй, бусдад таалагдах гэж тэдэн шиг болох сонголтыг хийдэг, тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг нь ажиглагдсан. Ялгаварлан гадуурхалтын сүүдэр нь эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, хүний эрхэм чанарыг үгүйсгэж байдаг. Ялгаварлан гадуурхалтыг амжилттай даван туулахад “зоригтой” байх хэрэгтэй. Энэ бол “намайг би болгож” буй үнэ цэнэ, онцлог, сонголт, давуу тал гэдгийг олж харах. Улмаар хүний эрхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, өөрийн итгэдэг хүний эрхийн мэдрэмжтэй найз нөхөдтэй болох, өөрт тусалж чадах хүн, байгууллагаас тусламж авахаар ханддаг байх хэрэгтэй. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүн 102 дугаар руу утасдаад “шууд ойлголцож чадахгүй ч хэрэгтэй үедээ залгадаг тусламж авахаар ханддаг байх, тэргэнцэртэй эмэгтэйчүүдэд зориулсан тохируулгатай эмнэлгийн ор байхгүй байсан ч эмнэлэгт очдог байх. Энэ мэтчилэн эрхийнхээ төлөө тэмцэж, дуу хоолойгоо хүргэдэг байхад өөрчлөлтийг бий болгоход оролцож байна гэсэн үг. Бид тэмцэхгүй бол өөр хэн ч биш.
- Энэхүү ярилцлагын төсгөлд уншигчдад өгөх мэдээлэл?
Б.Энхжаргал: Эхний сургалт - хэлэлцүүлэг дээр хоёр ч охин сургууль дээр нь хүүхдүүд ялгаварлан гадуурхдагаас болоод хичээлдээ явмааргүй санагдаж байсан гээд уйлж ярьсан л даа.
Миний хамгийн эмзэглээд байгаа зүйл бол Эрдэнэцэцэг бид хоёр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын ялгаварлан гадуурхалтын тухай яриагүй. Манай нийгэм дэх хэм хэмжээ, шударга ёсны байдал хэр байгаа вэ? гэдгийг яриад байгаа юм.
Хууль зүйн үйлчилгээ, тогтолцоо хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй таниас их хол санагдаж байсан ч хамаагүй хүчирхийлэгчид дахин боломж олгохгүйн төлөө өөрийнхөө төлөө заавал нэг алхам хийгээрэй.
Бидний амьдрал маш хурдтай өөрчлөгдөж байна, бас бид нар үнэхээр их завгүй болсон байна. Завгүй амьдралдаа бужигнаж явахдаа ялгаварлан гадуурхалт танай гэрт, танай хүүхдийн зүрх сэтгэлд оршоод явааг анзаарах сөхөөгүй явна.
2017 онд үе тэнгийн дээрэлхэлтийн судалгаан дээр ажиллаж байхад нийгэмд ялгаварлан гадуурхалт, стандартчилал, зиндаачлалын хүрээ маш өргөн болж байгааг олж харсан. Улсын, хувийн бүх сургуульд ямар нэг стандартчиллын бичигдээгүй соёл үйлчилж тэнд нь хүрэхгүй байгаа хүүхдүүд гадуурхагддаг. Дээрээс нь эцэг эх, багш нар энэ процесст хэзээ ч ухаалаг ханддаггүй. Үүнтэй ч залуучуудын дундах амиа хорлолтын түвшин ч шууд холбоотой. Иймээс хамгийн наад зах нь хүүхэдтэйгээ ойр байж сургууль дээр нь юу болдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхэд чинь сэтгэлийн шархтай яваа юм биш байгаа. Судалгаанд оролцсон 180-аад хүүхдийн 80 орчим хувь нь намайг ойлгодог, дэмждэг орчин байхгүй гэж хариулсан. Нэг талаар өсвөр насны хүүхдүүдийн онцлог байж болох ч кейсийг нь сонсоод үзэхээр тийм биш. Дээрээс нь нэмээд хэлэхэд таны хүүхдийн зан үйл хэн нэгнийг сургуульдаа явахгүй байх хэмжээний, дээрэлхдэг, ялгаварлан гадуурхдаг байвал та хүүхдээ мундаг, сайн хүүхэд болгож байнаа гэж хэлж чадах уу? гэдэг дээр бас анхаараарай.
Хэрэв чиний байгаа газраас хүний эрх эхлэхгүй бол өөр хаанаас ч эхлэхгүй, цагаан цаасан дээр хараар тэмдэглэгдсэн тунхаглал, конвенц, хууль байгаа цагт чамайг хамгаалах болно.
Мөн хэзээ нэгэн цагт чамайг хүмүүс дээрэлхэж байсан бол тэр сүүдрийг зүрх сэтгэлээсээ гарган хаяарай. Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Хүн хамгийн эхлээд өөрөө өөртөө туслахгүй бол хэн ч үгүй. Аливаа асуудалтай тулгарсан хүн “Яагаад заавал би гэж? Би ганцаараа зовж байна” гэж бодож байдаг. Гэхдээ тийм биш, таныг ойлгох, тусалж дэмжих хэн нэгэн үргэлж байдаг. Нөгөө талаар “Чи ганцаараа биш”. Сэтгэл зүйн үйлчилгээ зарим хүнээс хол санагдаж магадгүй. Тэгвэл хамгийн их итгэж найддаг хүндээ хэлээрэй. Дээрэлхэж байсан тэр хүнээ одоо ч гэсэндээ амьдралдаа, сэтгэлдээ байлгаад байвал чи өөртөө шударга бус хандаж байна гэсэн үг.
Хууль зүйн үйлчилгээ, тогтолцоо хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй таниас их хол санагдаж байсан ч хамаагүй хүчирхийлэгчид дахин боломж олгохгүйн төлөө өөрийнхөө төлөө заавал нэг алхам хийгээрэй. Дуугүй байх нь өөрөө хүлээн зөвшөөрлийн нэг хэлбэр болдог шүү дээ.
Э.Эрдэнэцэцэг: Энэ ертөнц тэр чигээрээ хар, саарал эсвэл ягаан өнгөтэй байвал уйтгартай бас гунигтай. Бүх хүмүүс өөртэй чинь ижилхэн байвал ямар вэ? Бусад хүний амьдралаар амьдарч үзээгүй байж битгий шүүж, дүгнэж байгаарай.
Мөн “Хүний эрхийн талаарх” ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж байгаа, хүний эрхийг зөвхөн хуульч, өмгөөлөгч, хүний эрхийг хамгаалагчид мэддэг зүйл биш шүү. Хэрвээ чиний байгаа газраас хүний эрх эхлэхгүй бол өөр хаанаас ч эхлэхгүй, цагаан цаасан дээр хараар тэмдэглэгдсэн тунхаглал, конвенц, хууль байгаа цагт чамайг хамгаалах болно. Хуулинд итгэх итгэлээ алдахгүй, зоригтой, тэмцэлтэй байгаарай гэж хэлмээр байна.
- Ярилцсанд баярлалаа.