gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Ойрын 30-40 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдана"

Эдийн засаг
2012-01-06
0
Twitter logo

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадоржтой ярилцлаа.

-Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт Монголд төдийгүй дэлхий нийтийг түгшээж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа шалтгаан юу байна вэ?
-Уур амьсгал нь олон зүйлээс шалтгаалдаг. Тэгж байж тухайн газар, бүс нутгийн уур амьсгал бүрэлдэн тогтдог. Түүнчлэн нарны цацраг, байрлал, далайн төвшнөөс дээш хэр өндөр өргөгдсөн зэрэг олон зүйлээс хамаардаг. Түүхийн туршид дэлхийн уур амьсгал олон зуун жилийн туршид маш их өөрчлөгдсөн.

Тэр үед болсон өөрчлөлтүүд ихэвчлэн байгалийн хүчин зүйлээс болсон байдаг. Орчин үед яригдаж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бол хүний хүчин зүйлээс үүдэлтэй байна. Дэлхийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан судалгаанаас харахад өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн 90 орчим хувь нь хүний үйл ажиллагаанаас болжээ гэдэг дүгнэлтийг хийсэн байна билээ.

Түүнд агаар мандалд байгаа хийнүүдийн бүтэц найрлага их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа маш бага боловч агаар мандалд уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хий олон байдаг. Өөрөөр хэлбэл, нүүрсхүчлийн хий, азотын дутуу исэл, метан зэрэг хийнүүд ордог. Тэдгээр хийнүүдийн найрлага тодорхой хэмжээгээр нэмэгдээд, дэлхий дээр нэмэлт дулаарлыг бий болгож байгаа.

Түүнчлэн эрчим хүчний үйл ажиллагаа, тээвэр, уул уурхай зэргээс агаар мандалд ялгаруулж байгаа хийнүүдийн хольц найрлага нэмэгдсэн. Тиймээс хүний үйл ажиллагаанаас хамааралтай болохоор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломжтой. Хүн төрөлхтөн их бага гэлтгүй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагааг бүх улс орон авч хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ тодорхой арга хэмжээ авсан ч гэсэн ойрын 50-100 жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт үргэлжилнэ.

-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломж байгаа юу?

-Хүлэмжийн хийн гаралтыг багасгах хэрэгтэй. Гол, гол эдийн засгийн салбаруудын хүлэмжийн хийн гаралтыг багасгах шаардлагатай. Түүнчлэн агаар мандалд гарсан хийнүүд зарим нь тодорхой газарт шингэх ёстой.

Мөн ногоон байгууламжийг сайжруулах нь чухал. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд том, жижиг гэлтгүй бүх орон оролцох шаардлагатай юм. Түүнчлэн уур амьсгал ийнхүү өөрчлөгдөж байгаа нөхцөлд хэрхэн зохицож амьдрах асуудал их чухал. Ялангуяа манай орон шиг буурай, сул эдийн засагтай улсад уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөж буй нутагт нэн тэргүүний асуудал байх ёстой шүү дээ.

-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон сөрөг үр дагавар бий болж байгаа. Түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Тийм ээ. Энэ бүхэн улс орон бүрт өөр өөр байдлаар илэрч байгаа. Манай улсад өндөр уулын мөнх цас хайлж байна. Тэр хэмжээгээр усны нөөц тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгаа. Олон гол горхи, нуур цөөрөм ширгэж хатаж эхэлсэн. Бэлчээрийн доройтол болон цөлжилт эрчимтэй явагдаж байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбар байгаль цаг уураас их хамааралтай болохоор уур амьсгалын өөрчлөлтөд нэлээд өртөж байна. Мөн хүчтэй аадар бороо, салхи, хэт халалт, хүйтрэлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам ойртож байна. Тиймээс үүнтэй дасан зохицож, таагүй нөлөөллийг бууруулах шаардлагатай байдаг.

Мөн Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах бодлого, чиг хандлага нь тодорхой болсон. Одоо бид хэрэгжүүлэх л үлдээд байна.

-Ер нь уур амьсгалын өөрчлөлт манай улсад илүүтэй мэдрэгдэж байна гэдэг. Тэгвэл манай улсад уур амьсгалъя өөрчлөлт хэчнээн хувьтай байна вэ?
-Дэлхий нийтэд энэ хэмжээг тогтоосон хязгаар байдаг. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн дунджаас хоёр градусаас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн байдаг. Сүүлийн 100 жилийн байдлаас харахад 0.74 градусаар дулаарсан. Энэ хэмжээ цааш хэтэрвэл дэлхий нийт сүйрлийн хэмжээнд хүрнэ гэсэн байдаг. Арлын жижиг орнуудын хувьд 1.5 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэж заасан.

Харин манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт нэлээд эрчимтэй явагдаж байна. Манайд сүүлийн 70 жилийн дотор уур амьсгалын өөрчлөлт бараг 2.90 градусаар дулаарсан. Дэлхийн дунджаар хоёр градусын дулааралт гэдэг нь эх газар дээр 3-4 градусаар дулаарч байж дээрх үзүүлэлттэй тэнцэх юм.   

Мөн дэлхийн эрдэмтдийн судалгаагаар цаашид уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжинэ. Түүнчлэн дулааралтын улмаас агаар мандалд явагдаж байгаа бүх үзэгдэл процессын горим алдагдана. Хур тунадасны шинж байдал алдагдана. Байгалийн гамшигт үзэгдэл ойр ойрхон давтамжтой болно гэсэн байдаг. Манай улсын хувьд ойрын 30-40 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдана.

Мөн тунадасны хэмжээний хувьд улирал нь өөрчлөгдөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл, зун хаврын улиралд ордог тунадасны хэмжээ багасана. Өвлийн улиралд ордог тунадасны хэмжээ нэмэгдэх
магадлалтай байна. Тэгэхээр өвөлдөө зуд болж, зундаа ган болох магадлал өндөр байгаа.

-Уур амьсгалын өөрчлөлт амьд биетэд нэлээд нөлөөлдөг гэсэн. Харин хүний хувьд?

-Хүн чинь биологийн амьтан юм чинь тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Дулааны улиралд хэт халалт болсноор хүнд таагүй хортон шавж, халдварт өвчин гарах магадлал улам нэмэгдэнэ. Түүнчлэн халуун оронд гардаг зарим өвчин манайд илэрч байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж байсан.

-Манай улсад агаарын бохирдол их байдаг. Энэ ч бас тодорхой хэмжээгээр уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа байх?
-Агаарын бохирдол, хүлэмжийн хий гэдэг зүйл хоорондоо зааг ялгаатай. Агаарын бохирдлын тухай асуудал бол зөвхөн хүний амьсгалах орчинтой холбоотой. Харин хүлэмжийн хий гэдэг нь агаар мандал дотор буюу газрын гадаргаас 10-20 километрийн бүсэд байгаа хуримтлал шүү дээ. Нүүрсхүчил, метан, азотын дутуу ислийг байгалийн хүлэмжийн хий гэдэг. Тэдгээр хийнүүд агаар мандалд байсан болохоор амьд организм оршин тогтноод байгаа.

Б.Пүрэвжав

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан