Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах хүртэл ихэсч байна. Энэ талаар Гэр бүл судлаач Л.Нарантуяатай ярилцлаа.
-Та гэр бүлийн харилцааг хэдэн жил судалж байгаа вэ. Мөн энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Би энэ чиглэлээр 23 жилийн хугацаанд тасралгүй судалгаа хийж байна. Ерөнхийдөө 1996 оноос эхлэн гэр бүлийн зөвлөгөө өгөх, гарын авлага ном гаргах, аж ахуйн нэгжүүдэд очиж лекц унших зэргээр ажиллаж байна. Мөн үндэсний хэмжээний хөтөлбөр гэдгийг бичсэн. Үүндээ Монголд Гэр бүлийн яам байх ёстой, гэр бүлийн бодлого боловсруулдаг газартай байж бүх гэр бүлийн чиглэлийг нэг бодлогоор явах ёстой гэдгийг анх гаргаж тавьсан ч ерөөсөө дэмжлэг авахгүй явсаар байгаа.
Одоо Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг 2006 оноос эхлэн ажиллуулж байна. Мөн өнгөрсөн 2008 онд гарсан бүх УИХ-ын гишүүдэд Монгол орныхоо өнчирсөн хүүхдүүдэд аав нь байж өгөөч хэмээн хамтарч ажиллах мэдэгдэл өгсөн нэг ч хүнээс хариу ирээгүй.
-Шүүхээс гэр бүлийг эргээд эвлэрүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй зөвхөн салгах ажлыг хийгээд байгаа нь зөв үү?
-Тийм ээ, манайд эвлэрүүлэх нийлүүлэх, ятгах ажил ер хийгддэггүй. Салахыг хүсч буй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь өргөдлөө эхлээд өгнө, нөгөөхийг нь зарлан дуудах хуудас явуулаад дууддаг. Тэгээд бүрдүүлэх материалаа өгөөд шүүх хурал болоод л салгана. Үүнээс өөр ажил байдаггүй юм.
Харин аз нь таарч сайхан сэтгэлтэй шүүгч таарах юм бол салах асуудлыг хойшлуулж, зургаан сарын хугацаанд эвлэрэх гээд үз гэж явуулдаг. Энэ хугацаанд олон хос буцаад эвлэрсэн байдаг. Монгол Улсад шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийт хэргийн 60 орчим хувь нь гэр бүл салалт эзэлдэг гэсэн мэдээг өнгөрсөн долоо хоногт сонссон. Үүнийг мэдээд би үнэхээр их цочирдсон.
Мөн манай улсад ажиллахаар орж ирсэн олон хятадын хүүхдүүдийг нь гаргасан хүүхнүүд Багануур, Налайхаар дүүрэн байна. Энэ мэт Монголын үндэсний аюулгүй байдалд маш ноцтой заналхийлэл болж байгааг сонсоод би амраад байж байхын оронд сэтгэл өвдөөд зүгээр сууж чадахгүй байна.
-Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллах хүч ихээр гарч буй нь гэр бүл салалтад нөлөөлж байгаа нэг том хүчин зүйл болж байгаа байх?
-Ер нь төр засгийн буруу бодлого гэж хэлж болно. Харь улс руу маш олон тоогоор нь ажиллах хүч гаргаад байгаагаа болих хэрэгтэй. Мянга мянгаараа гадны улс руу гарч байна. Гэхдээ голдуу эрчүүд явж, гэр орноо өөд нь татах орон сууцтай болохоор зүтгэж байгааг буруутгах аргагүй.
Гэр бүл салалтын өөр нэг том шалтгаан болоод байгаа асуудал бол эх нутагтаа байгаа хэрнээ уул уурхайн ажил хийдэг хэсэг эрчүүд байна. Тэднийг 50 гаруй хоног эзгүй байх, хойгуур ар гэр нь эзэнгүйдэж эхнэр нь араар тавих, гэр бүлийн хууралт зэрэг асуудал бий болдог. Мөн гэр бүлээсээ, эмэгтэй хүнээс олон хоногоор хол байж байгаад ирсэн эрчүүд гэртээ ирээд хэдхэн хонохдоо олж ирсэн мөнгөнийхөө талыг эхнэртээ, талыг нь өөр хүүхэн, шууханд зарцуулчихаад буцаад явдаг.
-“Од” гэгдэх олны танил хүмүүсийн салж нийлэх нь их байна. Энэ нь мөн энгийн иргэдэд нөлөөлж байгаа болов уу?
-Одоо амьдарч байгаа "од"-уудыг битгий хэл 13 дугаар зуунд амьдарч байсан Чингисийг хүртэл сүүлийн үеийн эрчүүд чинь дуурайх гэж үзээд байгаа. Чингис чинь есөн эхнэртэй 600 бүсгүйтэй байсан ч бүгдийг нь харж халамжилж чаддаг. Мөн бүгдтэй нь үхэн үхтлээ холбоотой байж чадсан хүн. Түүнээс үхтлээ холбоотой байж чадахгүй байж битгий өөр бүсгүйтэй очиж холбогдож бай гэж эрчүүдэд хэлмээр байгаа юм.
-Гэр бүл салалт ер нь хэзээнээс эхлээд ихсэх хандлага ажиглагдсан бэ. Та судалж үзсэн хүн нэгийг хэлэх байх?
-Зах зээлийн нийгэм эхэлсэн 1990-ээд оноос гэр бүл салах асуудал маш эрчимтэй нэмэгдсэн. Учир нь мөнгөний асуудал яригдаад эхлэхээр боловсрол муу, эдийн засгийн эрх чөлөөнд гараагүй хүмүүс чинь наймаа хийж олсон мөнгөө булаацалдах зэрэг асуудал гарч гэр бүл салах асуудал их болсон. Мөн нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын ордонд хэдхэн жилийн өмнө жилдээ 300 гаруй хос гэрлэдэг байсан бол одоо бүтэн жилдээ наймхан хос гэрлэх болсон байна. Гэр бүлийн үнэт байдал ингэж их багассан байна шүү.
-Салж байгаа гэр бүлийн ихэнх хувь нь хэдээс хэдэн насны хүмүүс байдаг юм бол?
-Гэрлээд эхний жилдээ хүмүүс маш их салдаг. Мөн салдаг хоёр дахь том үе шат бол 7-8 жил болоод салах нь их байдаг. Учир нь гэрлээд эхний 3-4 жил хүүхэдтэй болоод өсгөх, хүмүүжүүлэх гээд явдаг. Тэгээд хүүхэд нь сургуульд ороод ирэх үед эхнэр нь сая ажил хийх болдог. Гэтэл нөхөр нь хардаж, сэрдээд гэр бүлийн том маргаан дэгдээд салах тохиолдол их байдаг.
-Нийгэм хөгжихийн хэрээр ажил амьдралаа зохицуулах нь улам хэцүү болж. Тэр хэрээр эрчүүд гэр бүлээ тогтвортой авч явж чадахгүй хүчин мөхөсдөөд байна уу даа?
-Ер нь нийгэм гэдгийг чинь хүн өөрсдөө бүрдүүлдэг. Тиймээс хувь хүнээс өөрөөс нь хамаарч байгаа юм. Бүх хүмүүс буруу зүйлийг хариуцах эзэн хайж, нийгэм буруутай, төр засаг буруутай гэж ярьдаг. Уг нь хүмүүс өөрсдөө Монголынхоо, гэр бүлийнхээ амар тайван байдлыг бий болгодог. Гэтэл хүмүүс үүнийгээ ойлгохгүй мөнгө, эд баялаг амьдралын утга учир юм байна, гэсэн буруу бодлоос нь болоод энэ бүх гэр бүлийн салсан гомдсон гэх асуудлууд гарч ирээд байна. Тиймээс зөв бодолтой болгох, асуудалд зөв байр сууринаас хандах зэрэгт нөлөөлөх үүднээс гэр бүлийн зөвлөгөө өгдөг сэтгэлзүйчид маш их хэрэгтэй байна.
-Гэр бүлийн дотоод харилцаагаараа бусад улстай харьцуулахад Монгол Улс ямар төвшинд байдаг юм бол?
-Гадаадын орнуудтай харьцуулбал Монгол Улс гэр бүлийн дотоод харилцаа харьцангуй гайгүй байдаг. Учир нь үнэн сэтгэлийн хайр ихтэй орон болохоор тэр байх. Мөн өвөг дээдсийнхээ уламжлалыг нарийн сайн баримталдаг. Гадаадад бол гэр бүл салах нийлэх нь чөлөөтэй байдаг. Тэр бүү хэл хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүн хамт амьдрах тухай хууль хүртэл байна. Үүнийг бид дуурайх эсвэл харьцуулах ч юм биш. Харин ч дэлхийн бүх орон Монголоос энэ талаар суралцаасай гэж гэж боддог.
Монгол л нэг гэр бүл дотор өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван үеэрээ амьдардаг цорын ганц улс шүү дээ. Тиймээс гэр бүлийн дотоод нарийн асуудал дээр Монголтой тэнцэх нэг ч улс байхгүй гэж бодож байна.
-Гэр бүлийн тухай хуулийг хамгийн сүүлд хэдэн онд шинэчлэн баталсан юм бэ?
-Хамгийн сүүлд 1996 онд баталсан. Ер нь 2000 он хүртэл миний мэдэхийн бүх хуулиуд үг, үсэггүй Оросын хуулийг хуулчихсан байдаг байсан. Гэтэл Оросын хууль Оросдоо л зохицох болно. Тиймээс Монголын гэр бүлийн уламжлалт харилцаа, Монголын нийгэмд байгаа гэр бүлийн асуудлыг судалж байж хууль эрх зүйн хэм хэмжээгээ боловсруулаасай гэж боддог юм. Түүнээс амьдралаас тасарсан хэд зуун хууль байгаад хэрэггүй шүү дээ.
-Монголд хүмүүс сэтгэлзүйч дээр очихоосоо илүү, лам, бөөд хандах нь их байдаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?
-Мэдээж шүү дээ, сэтгэлзүйч байхгүй учраас л лам, бөөгөөр явдаг. Энэ нь сайн, муу ямар нэг байдлаар үүргээ гүйцэтгэдэг. Тэр бүү хэл УИХ-ын гишүүд хүртэл хувьдаа лам, бөөтэй байдаг болсон. Тэгээд явах, суух, ямар өнгийн хувцас өмсөхөө хүртэл асуудаг гээд л лам, бөөгөөс маш их хамааралтай болсон. Энэ нь гаднаа мундаг юм шиг харагдаж байгаа ч цаанаа бол тухайн хүний сэтгэл зүйгээр тоглоод л явж байгаа хүн зөндөө байгаа.
-Нэг үеэ бодвол зурагт, радиогоор гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө хэн дуртай нь л өгөөд байдаг болсон. Энэ зөв үү?
-Нийгэм, хүн хөгжихийн хэрээр энэ асуудал бий болох нь зүйн хэрэг. Гэхдээ хэн дуртай хүн нь ямар нэг эзэмшсэн мэргэжилгүй байж өөрийгөө сэтгэлзүйч гэж нэрлээд ярина. Үүнд би ч гэсэн багтаад одоо яриад л сууж байна. Гэвч хүмүүс үүнийг цаанаас нь хэн амьдралд хэрэгтэй юм ярьж байна, хэн нь хэрэггүй юм ярьж байна гэдгийг ялгаад өгдөг юм.
Ер нь яаж амьдрах нь зөв юм бэ, гэдгийг төрийн түшээдээс, гудамжны гэх хүүхдүүд ч бүгд мэднэ. Ганцхан бүх хүн зөв байхыг хүсэхгүй байгаад л учир нь байна.
-Гэр бүлийн харилцааны талаар цаашдаа та ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Энэ сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд 14-өөс дээш насны хосуудын дунд “Төгс ялгуун харилцаа" хэмээх лекц хийх гэж байна. Энэ ээлжит лекцэд олон асуудал хөндөж ярих болно. Гэр бүлийнхээ асуудал дээр итгэл үнэмшилтэй байх, хайрын харилцаагаа шинэ шатанд гаргаж ирэх сонирхолтой хүмүүсийг урьж байна. Сургалтанд оролцох бүх хосуудад бэлгэдлийн ерөөл, андгай батламж гардуулна. Мөн гэр бүлийн амьдралын нууц номоо хүн бүрт бэлэглэнэ.
Ж.Отгонмягмар