Монголчууд "Баясгалан" хэмээх луу жилийн цагаан сарын баяраа хэдхэн хоногийн дараа тэмдэглэнэ. Ирэх жилийн өнгө ямар байх, засал номын талаар Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажавтай ярилцлаа.
-Cap шинэ ойртож хийдээр хөл хөдөлгөөн ихтэй байна, Луу жилийн засал, номын хурал эхэлсэн үү?
-Адислагааны хурал эхэллээ. Бурхан тахилынхаа өмнө байгаа балин, идээ цагаагаа шинэчлэн, ном хурж байна. Cap шинээ угтаж, хийдэд байх бүх зүйлийг аравнайлдаг ёс бий. Мөн гурав хоног их сахиусаа тахиж, cop зална. Битүүний орой 23:00 цагаас эхлэн шинийн 1-ний нар мандах хүртэл Лхам бурханаа аравнайлдаг. Түүний дараа ерөөлийн номоо хурж эхэлнэ дээ.
-Луу жилийн өнгийг зурхайчид өөр өөрийнхөөрөө тодорхойлж байна. Та энэ жилийг хэрхэн харж байна вэ?
-Оны өнгийг цаг тооны бичигт тодорхой бичсэн байгаа. "Баясгалан" хэмээх луу жил хур бороо жигдэрсэн, ургац ногоо арвин сайхан жил болох нь. Хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, эрүүл мэнд сайн байна хэмээн зуржээ. Гэхдээ бүх зүйл хүнээс шалтгаална. Мэрийгээд хичээгээд ажиллавал сайн сайхан болгон ямагт дэргэд байдаг. Зүг мөрөө зөв гаргаад, шинийн 15-ндаа багтаад жилийнхээ засал номыг хийлгэчих. Тэгвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй.
-Жилийн заслаа шинийн 15-нд багтаан хийлгэх гэж хүмүүс хичээдэг. Үүний гол утга, учир нь юу вэ?
-Цагаан сарын шинийн 1-нээс 15-ныг хүртэл номын их хурал хурдаг. Хурал ерөөл хийж байгаа энэ өдрүүдэд хийсэн буян арвижна. Мөн шинэ cap хуучрахаас өмнө засал номоо хийлгэвэл өлзий төгөлдөр болно гэж үздэг. Тийм болохоор энэ өдрүүд монголчуудын хувьд эрхэм сайхан юм. Газар газрын хийдүүдэд номын дуу цангинаж, буяны үйл тодордог сайхан цаг мөч байдаг даа.
-Луу жилийг хатуу болно гэж зарим нь ярих юм. Онцгойлон хэлэх засалтай жил байна уу?
-Хүн сэтгэлээрээ, хийж бүтээж буй үйлээрээ сайн сайхан байвал саад тотгор гэж үгүй. Жилийн хатуу зөөлнийг даван туулах хүч, энерги бий. Онцгойлон хэлэх жил гэж байхгүй. Хүн бүхний бие мах бодь, засал ном өөр. Түүнийгээ шинийн 15-нд багтаагаад хийлгэсэн байхад жилийн хатуу хүний амьдрал, сэтгэл санаанд нөлөөлж чадахгүй.
-Ер нь хатуу жил гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Луу жил болгон адилгүй. Хүнээр ярихад хэдэн оны ямар луу байна, эмэгтэй, эрэгтэй хүн гэдгээрээ ялгаатай байдаг. Түүнтэй л адилхан. Хатуу жил гээд зовлон шаналалд унаад байдаггүй, зөөлөн жилд ч хамаг ажил нь аяндаа бүтээд байна гэж юу байх вэ. Бүх зүйл өөрөөс хамаарна. Сэтгэлээрээ хийсэн буяны үйл ямагт эргэж буудаг гэдгийг л санах хэрэгтэй.
-"Луу жилд хурим хийж болохгүй, луу жилд төрсөн хүүхэд сайн" гэх яриа олны дунд байна?
-Болохгүй, бүтэхгүй гэж хатуу заасан зүйл ямар ч жилд байдаггүй. Хүн хэзээ ч төрж, хэзээ ч үхэж болно. Ямар ч үед хурим найр, сайн сайхан зүйл байж болно. Жил нь хатуу байлаа гэхэд зөөлөн cap, өдөр, цагт найраа эхлүүлж болно. Тийм болохоор ийм зүйлд туйлшрах хэрэггүй. Алтан гахай жилд хүүхэд төрүүлэх сайн гээд баахан цуурлаа. Энэ бол Азийн бусад орноос орж ирсэн зүйл. Түүнээс тийм жилд гэр бүл болж хүүхэд төрүүлбэл сайн, муу гэсэн ойлголт байхгүй. Ер нь аливаа зүйл хийхдээ жил гэхээсээ илүү сайн цагийг сонгох хэрэгтэй хэмээн багш нар маань айлддаг байсан.
-Танаас сэтгэлийн сайхан гэдэг үг их гарч байна. Сэтгэлээ ариун сайхан байлгах нь юунаас эхэлдэг юм бэ?
-Хүн сэтгэлийн амьтан. Хүний амьдрал сэтгэлээр эхэлж, сэтгэлээр төгсдөг жамтай. Сайн сэтгэл муу зүйлийг дардаг, харин муу сэтгэл хүнд саад тотгор авчирдаг юм. Тийм болохоор хүнд битгий муу сана. Муу сэтгэлгүй байхад ямар ч ажил үйлс бүтнэ гэдгийг дахин хэлмээр байна.
-Буян зул өргөж, хүмүүст өргөл барьц өгөхөөс эхлэх үү. Энэ ойлголтын талаар тайлбарлахгүй юу?
-Ийм л юм хийвэл буян, энэ бол буян биш гэсэн ойлголт байхгүй. Сэтгэлээсээ хийсэн сайн сайхан бүхэн буян болно. "Ум мани бадми хум" гээд сэтгэлдээ мөргөөд явсан ч буян шүү дээ. Түүнээс биш цаашаа харж уурлаад, наашаа харж инээгээд буян хийж байна гээд бодвол эндүүрэл. Сэтгэлээсээ хийсэн буян ихэднэ, багадна, эртэднэ, оройтно гэж байхгүй.
-Сүүлийн жилүүдэд шинийн 1-ний өглөө нар харах ёслолд хүмүүс их ач холбогдол өгдөг болжээ?
-Цаг сайхан болж байгаа болохоор янз бүрийн ёс заншил сэргэж, шинээр гарч байна. Нар мандахыг харна, хийморийн овоо дээр гарна гээд явдаг болжээ. Энэ бол хувь хүний асуудал. Өөрийнхөө хийморь лундааг сэргээх гэж байгаа сэтгэлийг нь хүндлэх хэрэгтэй. Хүмүүс шинэ сараа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж их мэрийдэг болжээ. Энэ сайхан хэрэг.
-Cap шинийн баяр дарамттай юм гэж бухимдах хэсэг ч байна. Тэдэнд та юу гэж хэлмээр байна?
-Хүн өөрийнхөө хэмжээгээр бэлгэдэлтэй байсан өнгөрүүлэх хэрэгтэй. Заавал тарган ууц тавьж, том идээ засах шаардлагагүй. Сүүлийн үед цагаан сарыг ядууруулдаг баяр гэж ярих боллоо. Уг нь ганц үндэснийхээ баяр гоочлох хэрэггүй. Цагаан сараар заавал ийм, тийм байх ёстой гэсэн номгүй. Ард түмний зан заншлыг хэн нэгэн албадаж болохгүй. Cap шинээ сайхан зүйл ярьж, сайхан үйл хийж эхлүүлээрэй. Өөрийнхөө бололцоогоор ёслоод өнгөрвөл болохгүй зүйлгүй.
-Цагаан сараар бэлэг солилцдог. Энэ ёсны учрыг тайлбарлаач?
-Жилдээ нэг удаа гараа тэнийлгэж, хүний гар дээр юм тавих ёс байдаг. Их бага нь хамаагүй. Орсон айлынхаа идээ будааг амсаад, дайлуулаад өгсөн бэлгийг нь аваад гардаг уламжлалтай. Түүнээс "Тэднийх их юм өгч байхад эднийх ганцхан 1000 төгрөг өглөө" гэх зэргээр ярьж ялгаварлах нь зохимжгүй юм. Бэлэг, сэлт өгөхдөө хүртэл хүний гар тэнийлгэх хүнийг баярлуулах том агуулгатай шүү дээ.
-Cap шинийг угтаж ямар ном айлтгавал зүгээр вэ?
-Cap шинэ гарахад эрүүл байхыг бэлгэдэж Манал, урт наслах Цэнд, хэл ам саад тотгороос гэтэлгэх Сундуй, хийморь золбоотой байх үүднээс Хийморийн сан, ажил үйлс эд таваар элбэг арвин байх үүднээс даллага авахуулдаг. Ер нь эдгээр номыг голлож уншуулбал сайн байна. Мөн айл бүхэнд хишиг, даллагын ууттай байвал зүгээр. Сан тавиад даллагаа авахуулаад эд хөрөнгөе арвижуулах утгатай зан үйл юм. Есөн эрдэнэ, төрөл бүрийн арвай буудайны зүйл, идээний дээжийг даллагын уутан дотроо хийдэг. Даллага авахуулахдаа уутныхаа амыг онгойлгож, даллагаа авахуулж дуусаад уутныхаа амыг боодог уламжлалтай. Биднийг бага байхад даллагынхаа уутыг хааяа онгойлгоод аав ээж өгдөгсөн. Мөн идээ будаанаасаа тэнгэр хангайдаа өргөнө. Буян заяагаа байгаль дэлхийтэйгээ хуваалцаж байна гэсэн үг л дээ.
-Шинийн 1-нд мөр гаргах ёслолыг нарийн заасан байдаг. Үүнийг гүйцэтгэхдээ юуг анхаарах ёстой вэ?
-Цагаан сарын шинийн нэгний өглөө хүн бүр эрт босдог. Гадаа гарч, зүгээ гаргаж, нар мандаж буйг хараад золгодог уламжлалтай. Уг нь гэрийн эзний нуруугаар тухайн айл явдаг уламжлалтай. Харин одоо нөхөр, эхнэр, хүүхдүүд нь тал тал тийшээ зүгээ гаргаж байна л даа. Гэхдээ ингэж зүг гаргахад болохгүй гэх зүйлгүй.
Т.Батсайхан