Монголын авто спортын холбоо, Солонгос улсын "World llight" байгууллага хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй авто аялал таван хоног үргэлжлэн нийслэлд аяны дөрөө мултлав. Аялагчид Ниссан маркийн 10, Уаз-469 маркийн хоёр машин хөлөглөн Монгол орны түүх дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар болох Тухагтхаан уул, Онон гол, Монгол толгой зэрэг газраар аяллаа. Мөн Хэнтий аймгийн Өндөрхаан, Өмнөдэлгэр, Батширээт сумаар зочилсон юм.
Түүхийн хойморт
Аяллынхаа
түүхийн хойморт Хараа ихт хар сүлдийг залъя. Учир нь Эзэн Чингэс хаан хар
сүлдээ анх удаа цэнгүүлсэн Хэрлэнгийн хөдөө аралд бид аяны дөрөө мулталсан юм.
Эртний
ерөөлтэй Хэрлэн гол, домогт Цэнхэр горхи, Дэлгэрхаан, Баянхаан, Жаргалантхаан,
Өндөрхаан, Дарханхаан, Богд Чойр уулсын дунд орших ус бэлчээр, өвс ургамал
сайтай малын хөлийн нутгийг Хэрлэнгийн хөдөө арал гэх авай. Энэхүү Хэрлэнгийн
хөдөө арал нь эзэн Богд Чингэс хааны дархалсан голомт нутаг. Их Монгол Улсын
нийслэл байсан түүхэн онцлогтой. Ариун дагшин энэ нутгийн сүр сүлд нь Хэрлэн
тооно уулсын оргилд тайж тахидаг байсан энэхүү Хараа ихт хар сүлд аж. Чингэс
хааны ялгуусан цэргийн сүлд хийморь бадраасан хар сүлдийг 700 гаруй жилийн
дараа дахин мандуулсан нь энэ аж. "Чингэс хаан тэртээ 800 жилийн өмнө
Хэрлэн тооно уулын оргил дээр бүх цэргийн сүлд хийморийг өргөж, хар сүлдийг
цэнгүүлэн баясгаж, энэхүү ариун дагшин газар хар сүлдний сүм байгуулсан
түүхтэй.
Хүмүүнлэгийн тусламж
Солонгосын
"World llight" байгууллага тусламжийн гараа сунган айлчилсан сум
бүртээ гэр бэлэглэсэн. Батширээт сумын эмнэлэгт ноён Ким Жин Ха өдрийн турш
нутгийн хүмүүст үзлэг хийн, үнэгүй эм тариагаар үйлчиллээ. Ноднин жил очихдоо
мөн үзлэг хийсэн бөгөөд нутгийн ард "гүзээтэй эм" гээд сүйд болцгоож
байв. Эмчийг буцахад үзүүлсэн хүмүүс "Баярлалаа хойтон жил дахиад
ирээрэй" хэмээн халуун сэтгэлээр үдэж өгсөн юм.
Батширээтийн нутгаар
Аяллын
цуваа үргэлжилсээр Батширээт сумыг зорилоо.
Урсгал
Эгдээ цуутай
Уртхан
Онондоо дуутай
Батширээт
нутаг мину / Л.Ням-Осор/
Турагтхаан уулын цэцгийн үнэрт салхиар илбүүлж, Онон хатан ижийн тунгалаг ариун усаар ундаалж, Дэндгэр, Жимгэрийн хөндий, Элсэн хүрээтийн талдаа эрдэнэт сүргээ хариулсан Батширээт нутгийнхан. Энэ түмэн бол Чингис хаан, түүний алтан ургийхний галаа бадрааж, алдраа дуурсгасан Их Монголын хойморт суугаа азтай улс. Ийм нутгаар айлчлах энгүй хувь бидэнд оногдсон нь энгүй их хувь тавилан гэж аялагч дундаас нэгэн буурай уулга алдаж байсан. Батширээт сум нь 1952 оны гуравдугаар сард байгуулагдсан. Газар нутгийн хувьд 701.8 мянган га аж.
Буриад зоныг мухлагтай тэргээр нь
таниарай
Хэнтий
аймгийн Буриад зоны нутаг болох Батширээт суманд явж байхад нэгэн зүйл өөрийн
эрхгүй сонирхол татсан. Энэ юу гэвэл айл бүрийн гадаа "амбаартай
тэрэг". Учрыг буриад өвөөгөөс тайллаа. Харин үүнийг "амбаартай
тэрэг" биш мухлагтай тэрэг гэдэг гэнэ. Гаднаа мухлагтай тэрэг цувуулан
тавьсан нь буриад айл гэдгийг илтгэдэг. Мухлагийн их биеийг хөсгөндөө
тохируулан, нимгэн модоор бүрдэг. Дараа нь гөлмөн төмрөөр бүрж хадаад хөх,
ногоон өнгийн тосон будгаар чимэглэнэ. Айл бүр мухлагтаа эд хогшлоо, хийж
хадгалдаг. Мөн айлын бэр болж буй охиноо хадмын газар хүргэж өгөхдөө шинэ
мухлаг дархалж эд зүйлийг нь хийж, ёс төртэй хүргэж өгдөг аж. Өвлийн улиралд
отор нүүдэл хийхдээ мухлагийг сууц болгон хэрэглэхийн тулд арын хэсэгт жижиг
зуух тавин галладаг гэнэ.
Монгол толгой
...Эг цэгээ хоёр голын бэлчир хавьд тогтсон
Эгэл талын
зах сэжүүрт шахам орших
Мээм мэт
товойсон уран цагаан толгойг
Мэргэд
дээдэс юунд Монгол толгой гэсэн юм бэ...хэмээн нэрт найрагч Н.Нямдорж дуу алдан
шүлэглэсэн байдаг. Энэ уул сумын төвөөс баруун тийш таван км орчимд уул уулаас
онцгойрон харагддаг.
Эрт цагт
Ноён, Хатан уулын охин Норивлин хэмээх залууд дурлаад аав, ээж хоёрын хоригоос
зугтан хайрт залуу руугаа зугтан явахдаа хараа барааны газар уулс болон тогтсон
гэдэг. Нээрээ ч эл толгой дээрээс Ноён, Хатан, Хүү уулс тодхон харагдана.
Нутгийн ард
ууландаа харийн хүний цус үнэртүүлэхгүй гэсэндээ ирсэн гадаадын жуулчдыг
толгойдоо гаргах нь бүү хэл хормойд нь ч ойртуулдаггүй уламжлал тогтжээ.
Онон хатан ижий
Онон ижийн
хөвөөнд замын алжаал тайлан хоноглолоо. Ширээтийнхэн төдийгүй Монголын бахархал
Онон мөрөн Чингэс хааны өлгий нутгаар урсах нь зүй ёсны тавилан гэмээр. Энэ л
мөрний тухай дурьдахгүй өнгөрч яахан болох билээ. Гурван голын монголчуудын
ундаалж угаалгасан ариун их мөрөн. Их Хэнтий нуруунаас эх аван зүүн зүгт
урссаар ОХУ-ын Шилка мөрөнтэй нийлдэг. Хэнтий, Дорнод аймгийн долоон сумын
нутгаар 298 км, ОХУ-ын нутгаар 510 км урсдаг. Амар мөрний эх билээ. Ай савын
хэмжээ 96.2 км. Усны урсацаараа Сэлэнгэ мөрний дараа орох бөгөөд гурван голын
хамгийн том нь юм.
О.Сэлэнгэ