gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Атар" талх 1000 төгрөгөөр бүтдэг гэнэ

Эдийн засаг
2012-07-31
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2012-07-31
"Атар" талх 1000 төгрөгөөр бүтдэг гэнэ
Монголчуудын сайн мэдэх "Атар" талхыг савлагаатай зардаг болбол одоо байгаа үнэ дээр нь даруй 200-250 төгрөг нэмж худалдаалдаг болно гэсэн яриа гарчээ.

Учир нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шийдвэр гаргаж, "Атар" талхыг савлаж зарах ёстой гэж үйлдвэрлэгч "Атар өргөө", "Талх чихэр" компаниудад шаардлага тавьсан байна. Үүний хариуд үйлдвэрлэгчид "Савлагаатай болбол 200-250 төгрөгөөр үнэ нэмнэ" гэжээ.

Мэдээж бусад талхнуудтайгаа адил гялгар уутанд хийж савлах нь тодорхой. Дэлгүүрийн худалдагчид талхыг үнэгүй уутанд хийж өгч болоод байхад тэр том компани байж ганц савлагаа нэмээд л шууд 200-250 төгрөгөөр нэмнэ гэж байгаа нь арай л хэтэрхий.

Гялгар уут ямар үнэтэй билээ бөөнөөр нь авч өөрсдийн шошго тэмдгийг дээр нь хэвлээд хэвлээд 200 төгрөгийн өртөг гарах уу? Нэмлээ, нэмлээ гэхэд 20-30 төгрөг л болно. Энэ жил Засгийн газар 15 мянган тонн гурил оруулж ирэх гэрээ хийсэн аж. Гэтэл хоёрдугаар сарын 19-нд 820 тонн гурил оруулж ирээд "Атар өргөө", "Талх чихэр", "Өгөөж чихэр, боов" компанид эхний сард өгсөн. Энэ нь сарын хэрэглээг хангаж чадаагүй гэх юм. Тэгэхээр үйлдвэрлэгчид 780 төгрөгөөр кг гурил худалдан авч талх (атар) үйлдвэрлэнэ. Тиймээс 780 төгрөгөөр гурил худалдан аваад талхаа 430 төгрөгөөр борлуулах боломжгүй гэнэ.

Нэг талханд 720 грамм гурил ордог, үүн дээр цахилгаан, тээвэр зэрэг бүх зардлаа нэмбэл 1000 гаруй төгрөг болж байгаа. Харин иргэд ийм үнээр талх худалдан авах чадваргүй гэдгийг мэдээд 430 төгрөгт барьж байгаа гэсэн. Сарын хэрэгцээнд энэ зэргийн гурил хүрэхгүй байгаа юм бол сүүлийн хэдэн жилд хэрхэн энэ, гурилын хэрэгцээг талхныхаа хэрэгцээтэй хангаж байсан юм бол. Энэ бүгд үнэндээ авцалдахгүй байгаа юм.

Аль шалтгаан нь үнэн гэдгийг хэлж мэдэхгүй нь. Талх үйлдвэрлэгч дээрх компаниуд ингэж дур мэдэн үнэ нэмээд баймааргүй юм. Ер нь ард түмний хэрэглээ гэж хэлж болох талх нь хамгийн гүйлгээ сайтай гурилан бүтээгдэхүүнд ордог. Харин үйлдвэрлэлийн хувьд хамгийн хямд төсөр өртгөөр босдог бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

Улс төрийнхний дунд "Талхчин сайд" хэмээн шоглуулдаг Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг "Нэг талх өнөөдрийн байдлаар 300 төгрөгийн үнэтэй" хэмээн хэлж байгаад шоглуулж байсан. Харин энэ үгнийхээ тайлбарыг "Би нэг талхны нийт бий болох үнэ нь 300 төгрөг байдаг, гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм" хэмээн тайлбарлаж байсан. Тэгэхээр түүний хэлсэн үнэн бол нэг талх 300 төгрөгөөр босдог аж.

Гэтэл одоо "Атар" талх 650 төгрөгийн үнэтэй байдаг. Бүтэн нэг нугарч байгаа хэрэг. Талхны бизнесийг эрхэлж байгаа эрхэм л энэ үнийг тогтоож байгаа юм. Тэгээд болоогүй, одоо бас 200-250 төгрөгөөр нэмнэ гэж байгаа. Талхны үнэ өссөн, мөн хэмжээ нь жижгэрсэн. Бидний мэдэх хамгийн сайхан амттан бол халуун талх байсан. Масло, элсэн чихэр тавиад иддэг хүүхэд насны хамгийн сайхан амттай нь талх байлаа. Гэтэл одоо амтгүй болохын зэрэгцээ үнэ нь өсч, чанар нь муудаж эхэлсэн. Үүнийг эдийн засгийн хямрал гэх үү. Үндэсний үйлдвэрлэл доройтож байгаагийн илрэл гэх үү.

Энэ оны тавдугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 94 үйлдвэр, цехэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зөрчилтэй байсан 22 үйлдвэрт зөрчлөө арилгах үүрэг өгсөн гэнэ. Зөрчилтэй байгаа 18 үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулсан гэх юм. Үүрэг өгөх нь чухал биш үйлчилгээ нь чухал баймаар юм.

Бидний мэдэх "Атар" талхнаас зөрчил илрээгүй байх гэж найдаж сууна. Амтархан иддэг "Атар" талхнаас чинь зөрчил илэрвэл гутлын улны мөр л илрэх байх. Эсвэл шороо амтагдаж магадгүй. Гэхдээ шороотой байсан ч бид идэж л орхидог шүү дээ. Талхны үнэ нэмэгдэх юм бол гурилан бүтээгдэхүүн иднэ гэдэг гонж болох нь тэр.

Манай улсын томоохон гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Талх Чихэр" ХК нь 1984 онд ашиглалтад орсон юм байна. Одоогоос 22 жилийн өмнөөс талх үйлдвэрлэж эхэлсэн. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд тэргүүлэх чиглэлийн томоохон үйлдвэр аж. Гэтэл ууган үйлдвэрийнхэн маань одоо хэрэглэгчдээ багалзуурдах дээрээ тулаад байна.

Нэг талхны үнэ 850-900 төгрөг болох юм бол нэлээд хүнд ачааг хэрэглэгчдэд үүрүүлж байгаа юм. Манай улс газар тариалангийн хувьд маш их дэвшилттэй байгаа. Гэтэл гурил нь яагаад ийм үнэтэй байна вэ. Үүний учир шалтгаан нь нөгөө л нэг үнийн хөөрөгдөл болж хувирч байгаа хэрэг. Сүүлийн хэдэн cap талхны үнийг тогтвортой барьж байсан юм бол юугаараа ашиг олж байсан нь сонин. Мэдээж ийм зүйл хэзээ ч бизнесийн ухаанд байхгүй баймаар. "Атар" талхгүйгээр амьдарч сурахын тулд ахиад юу хэрэгтэйг хэн мэдэх билээ.

Э.Баясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан