gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн: Албан тушаалд томилогдоод улайм цайм амьдрал нь сайжирсан зарим хүмүүс Авлигатай тэмцэх газрын анхаарлыг татахгүй байхын аргагүй

Нийгэм
2007-08-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-07

Авлигатай тэмцэх газрын ажилтан албан хаагчид өчигдөр 11 цаг 45 минутаас 12 цаг 45 минутын хооронд тангаргаа өргөлөө. Тэд авлигын эсрэг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу "Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдаж, үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн уншиж, тангарагийн бичигт гарын үсэг зураад Монгол Улсын Төрийн далбаандаа мөргөж, адисласан юм.
Ингээд Монголын төрийн байгууллагад нэгэн өрх бүл нэмж, Тулгар төрийнхөө төлөө шударгаар ажиллахаа тангараглалаа. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.

-Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын хувьд түүхэнд бичигдэх үйл явдал боллоо. Монголд анх удаа Авлигатай тэмцэх газар гэж байгуулагдан ажилтан, албан хаагчдынхаа тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг нэр хүндтэйгээр гүйцэтгэлээ. Гэхдээ танай байгууллага байгуулагдсанаасаа хойш долоон сарын дараа тангараг өргөж буйн учир юу байна вэ?
-Авлигатай тэмцэх газар байгуулагдаад долоо, найман сарын хугацаа өнгөрөөд байна. Гэхдээ ажилтнуудаа албан ёсоор томилж, үйл ажиллагаагаа эхэлснийг авч үзвэл энэ бол богино хугацаа. Манай байгууллага үндсэндээ дөрөвдүгээр сараас л үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж хэлж болно. Ажилтнууд маань ажил албандаа томилогдоод хамгийн түрүүнд тодорхой албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээж авах, бүртгэх чиглэлийн сургалт, семинарын ажлуудыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Ерөнхийдөө мөрдөн шалгах хэлтсээс бусад гурван хэлтэс ажлаа хэвийн эхлүүлж ирсэн. Тангаргаа сая л өргөж буйн хувьд урьд нь өөрийн гэсэн байргүй байсан. Наймдугаар сарын 1 -нд буюу хэдхэн хоногийн өмнө газрын байрандаа засвар хийлгэн ашиглалтад оруулж, байгууллага гэдэг утгаараа өөрсдийнхөө байранд албан ёсоор тангараг өргөх ёслолоо өнөөдөр хийлээ.

-Өрхийн тэргүүн хүчтэй байвал тухайн айл өөдрөг, сайн сайхан явдаг. Тиймээс ч таныг анхнаас нь энэ байгууллагын дэд даргаар томилохдоо ажлын ур чадвараас эхлээд бусад бүх талаар нь судалсан байх. Хүмүүс та бүхнийг ихээхэн сонирхож байгаа болохоор энэ талаар асууж байгаа юм?
-Би цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжээс нь эхлээд томилогдож ажиллаж ирсэн. Анх сургууль төгсөөд дөрвөн жил орон нутагт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж, тэнд хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажиллагааг бие даан гүйцэтгэдэг байлаа. Дараа нь Архангай аймагт Эрүүгийн ажил эрхэлсэн болон боловсон хүчний асуудал хариуцсан дэд даргаар гурав, гурван жил буюу нийтдээ зургаан жилийн хугацаанд ажилласан. Мөн тус газрын цагдаагийн хэлтсийн даргаар дөрвөн жил ажилласан. Үүгээрээ би өөрийгөө нэг газар нэлээд тогтвортой бөгөөд хууль хэрэгжүүлэхийн тухайд нягт үйл ажиллагаа явуулж ирсэн гэж ойлгож байгаа. Тиймээс ч намайг Цагдаагийн байгууллагын удирдлага үнэлж, дэвшүүлэн ажиллуулсан байх.
Би 2004-2006 оны хооронд ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж ирээд Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилогдон нийтдээ зургаан сар ажилласан. Үүний дараа Мөрдөн байцаах газрын дэд даргаар томилогдоод удаагүй байтал Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдсон.

-Танай байгууллага 52 ажилтан, албан хаагчтайгаас олонх нь цагдаа, тагнуулын газраас томилогдож ирсэн чадварлаг мэргэжилтнүүд байдаг гэж би сонссон юм байна. Гэвч энэ шижигнэсэн сайхан залуус Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль батлагдаагүйгээс ажил үүргээ явуулж чадахгүйд хүрээд байгаа бололтой?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад манай газрын мөрдөн шалгах хэргийн харъяаллын асуудлыг шийдээд өгчихвөл мөрдөн байцаах үйл ажиллагаагаа явуулахад бэлэн байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард багтаагаад мөрдөн байцаагчдын баг бүрэлдэхүүнээ томилж, 50 хувийг нь авчихсан. Үүнд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх бүхий ахлах мөрдөн байцаагчдыг түрүүлж томилсон. Тэдгээр хүмүүс энэ хугацаанд гадаад, дотоодын сургалтад нэлээд хамрагдсан. Бид тэдгээр хүмүүсийг сургах талаар илүүтэй анхаарсан. Ер нь Монгол Улсын төрийн тусгай байгууллага гэдэг утгаараа ёс зүйн хувьд тунгалаг, шударга хүмүүс энэ байгууллагад орж ажиллах ёстой. Манай хүмүүс өнгөрсөн хугацаанд сургалт семинарт хангалттай хамрагдаж бэлтгэгдсэн, одоо бол шижигнүүлээд өгнөө гэсэн 16, 17 мөрдөн байцаагч бэлэн байна. Дээр нь хуулийн харъяаллын асуудал шийдэгдэх юм бол ажилтнуудаа нэмж авах юм. Бараг арав гаруй хүн нэмж томилоод 30 орчим хүнтэйгээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах байх.
Ямартаа ч энэ долоо хоногт багтаад УИХ-аар хуулийг батална гэж бид найдлага тавьж байгаа. Холбогдох албан тушаалтнууд ч гэсэн энэ долоо хоногт хуулийг баталж өгөх талаар хэлсэн. Бидний хувьд урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг түлхүү явуулж байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагаар энэ талаар байнга мэдээлэл цацдаг. Энэ мэтчилэнгээр иргэдэд авлигын талаарх ойлголтыг өгөх, мөн авлигын нийгмийн хор хөнөөлийг тайлбарлах талаар багагүй ажил хийсэн. Гэвч иргэд үүнд сэтгэл ханахгүй байгаа бололтой. Тэд Авлигатай тэмцэх газрыг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахгүй болохоор ажиллахгүй байна гэж үзэж байх шиг байна. Зарим нь бүр үүнийг далимдуулаад цаашид манай байгууллагыг үйл ажиллагаа явуулах боломжгүй мэтээр бусдад ойлгуулж байна. Бидний үйл ажиллагаа тэртэй тэргүй цаашаа үргэлжилнэ. Явахаас ч өөр арга байхгүй. Явах явахдаа нэлээд үр дүнтэй явна гэж би ойлгож байгаа. Тиймээс ч бид боловсон хүчний сонголтоо зөв хийсэн гэж үзэж байна. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол болон тухайн хувь хүний талаар сайтар судалгаа хийсний эцэст хүмүүсээ сонгосон. Хамгийн гол нь хувь хүн нь энэ албанд шударгаар ажиллах боломжтой юу гэдгийг харж томилгоо хийсэн.
Одоо Монгол Улсын хэмжээнд авлигын нөхцөл байдал хүнд байгаа шүү дээ. Үнэхээр албан тушаалаа өмчилчихсөн, ямар нэгэн байдлаар авлигын шинжтэй үйлдлүүдийг захаасаа эхлэн хийдэг хүмүүс байгааг ард иргэд шүүмжилдэг. Мэдээж иймэрхүү байдал даамжирвал цаашдаа Монгол Улсын хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж, хувь заяаг нь бүрхэгдүүлэх болно. Тэгэхээр бид төр, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ яг ямар төвшинд хэрэгжүүлэх ёстой юм, тэр хэмжээнд гүйцэтгэнэ гэж бодож байгаа.
Би урьд нь ч энэ байгууллагын дотоод хяналтыг өндөрт тавина гэж хэлж байсан. Амьдрал баян, магадгүй албан тушаалаа урвуулан ашиглах явдал гарах вий. Тиймээс дотоод хяналт өндөр байх хэрэгтэй. Бид өөрсдөө ёс зүйтэй байж нийгэмд шударга ёс тогтоохыг шаардах болно. Ерөнхийдөө Авилгатай тэмцэх газар нь иргэд олон нийт болон цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран ажиллах болно. Түүнээс биш бид дангаараа ажиллаад нийгмийг сайн сайхан болгочихно гэдэг тэр бүр санаагаар бүтэхгүй шүү дээ.

-Авлигатай тэмцэх газар хэмээх байгууллага анх удаа үүд хаалгаа нээлээ. Ер нь авлигын эсрэг үйл ажиллагаа явуулахад хэр хүндрэл бэрхшээл учирч байна вэ?
-Хүндрэл бол байгаа. Гэхдээ юун түрүүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар манай газрын мөрдөн шалгах хэргийн харъяаллын асуудлыг шийдвэрлээд өгчихвөл хэрэгтэй байна. Цоо шинээр эхэлж байгаа болохоор бүх зүйл сайн сайхан дардан замаар явчихна гэж бодохгүй байна. Цаашид ч маш олон бэрхшээл бидэнд тулгарна. Учир нь энэ байгууллага урьд нь Монголд байгаагүй шүү дээ. Гэхдээ бэрхшээлийг бид бүгдээрээ хамтдаа даван туулах болно.

-Мөрдөн шалгах эрхгүй байгаа нь та бүхний ажилд багагүй бэрхшээл учруулж байгаа нь ойлгомжтой байна. Чухам яагаад энэ хууль батлагдахгүй удаад байгааг нягталж үзэв үү? Магадгүй, төрийн тодорхой албан тушаалтнууд энэ хуулийг батлахад саад учруулаад байгаа юм болов уу.
-Мэдээж, төрийн эрх барих дээд байгууллагын нөхцөл байдлаас хамаараад ганцхан манай байгууллагын хууль биш бусад хуулиуд ч хугацаандаа батлагдсангүй. Тийм учраас мөрдөн шалгах эрх олгоход УИХ-ын гишүүд нааштай наашгүй хандаж байна гэж дүгнэхэд миний хувьд арай эрт байна. Хамгийн гол нь хаврын чуулганаар манай байгууллагын хууль зайлшгүй эхний ээлжинд батлагдчих байх гэж найдаж байна. Хэрвээ энэ долоо хоногт батлагдахгүй бол төрийн түшээдийг үнэхээр манай хуулийг батлахад дургүй байна гэж ойлгож болох юм. Өнөөдөр бид албан ёсоор тангаргаа өргөлөө, зарим хүмүүс ажил төрөлгүй байна.

-Хэрвээ хууль энэ долоо хоногт батлагдчихвал үйл ажиллагаагаа шууд явуулж эхлэх үү?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаад ердийн журмаараа явбал "Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдсэнээсээ хойш хүчин төгөлдөр болдог. Тийм учраас уг зарчмаараа хүчин төгөлдөр болсон үед нь ажлаа эхэлнэ.

-Хууль батлагдах л юм бол ажил эхэлнэ гэж та хэллээ. Тэгэхээр мөрдөн шалгах хүмүүсийн бүртгэл эхнээсээ бий болсон гэж ойлгож болох уу?
-Тэрнээс, энэнээс ажлаа эхэлнэ гэж хэлж болохгүй. Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш. Энэ зарчмаараа авлигатай холбоотой мэдээллийг хуульд заасан журмынхаа дагуу хүлээж аваад шалгалтаа хийнэ. Түүнээс биш одоогийн байдлаар манай байгууллага хэн нэгнийг сонгож, онилсон зүйл байхгүй. Ийм зүйл байж болохгүй. Ямар ч албан тушаалтанд иргэн гэдэг утгаар нь хандах ёстой.

-Төрийн өндөр албан түшаалтнуудын 2006 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг 251 албан тушаалтнаас авсан гэж байсан. Эдгээр албан тушаалтнуудаас "но"-той гарсан хүн байгаа юу? Ер нь тэдгээр 251 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хэр үнэн зөв мэндүүлсэн гэж бодож байна вэ?
-Энэ жилийн хувьд төрийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо илүү үнэн мэдүүлсэн байх ёстой гэж бид тооцоолж байгаа. Үнэн байна гэдэг нь эргээд тухайн хүн ямар нэгэн асуудалд холбогдохгүй байхаас өөрийгөө урьдчилан сэргийлж байгаа юм. Хэрвээ худал мэдүүлэг өгчихсөн явж байхад нь бид хяналтынхаа үр дүнд тухайн хүний "но"-тойг илрүүлбэл тэрхүү албан тушаалтныг эрүүгийн журмаар шалгах уу, зүгээр хяналт шалгалтын журмаар асуудлыг авч хэлэлцэх үү гэдэг нь гараад ирнэ. Магадгүй, шалгалтаар өчнөөн хөрөнгө гараад ирдэг, нөгөөдөх нь эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол тухайн хүн өөрөө л эвгүй байдалд орно шүү дээ. Асуудал бүр ч хүндрээд явчихна. Тиймээс энэ жилийн хувьд төрийн албан тушаалтнууд үүнийгээ мэдэж хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгсөн байх. Үүнд манай байгууллагаас шалтгаалах зүйл байхгүй. Бид энэ талаар тодорхой тайлбарласан гарын авлагыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой албан тушаалтан бүрт өгсөн. Тэгэхээр бид асуудлыг шалгасан ч гэсэн өмнө нь нэгэнтээ тодорхой тайлбар өгсөн гэдэг утгаараа санаа зовох зүйлгүй хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс гэсэн бие даасан хэлтэс байгаа. Тэр хэлтсийн чиглэлээр хяналт тавих заавар, журам ойрын хугацаанд гараад ирнэ. Нөгөөтэйгүүр Авлигын эсрэг хуулийг үндэс болгож хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбогдуулан гаргасан журам байгаа. Тэр журманд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм. Тухайлбал, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өнгөцхөн мэдээлэл өгсөн хэрнээ цаанаа өчнөөн эд хөрөнгөтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бидэнд цаасан дээр мэдүүлсэн хөрөнгийг л шалгахаас биш өргөн хүрээгээр нь шалгах асуудал учир дутагдалтай байгаа. Тиймээс хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүрэн гүйцэд өгөөгүй хүний хөрөнгийг шалгах чиглэлээр уг журамд өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Зарим нэг түшээд, болоод төрийн өндөр албан тушаалтнуудын амьдралаас харж байхад ил цагаандаа гарсан зүйл байдаг. Тухайлбал УИХ-д сонгогдохоосоо л өмнө ямар нэг хөрөнгийн эх үүсвэр, наад зах  нь бизнес эрхэлж байгаагүй хэрнээ өнөөдөр хэдэн зуун сая төгрөгийн хауст амьдарч байх жишээтэй. Ийм тохиолдолд танайх хэрхэн ажиллах вэ?
-Тухайн хүний өв дамжин ирсэн хөрөнгө ч байдаг юм уу, түүн дээрээ суурилаад зах зээлийн нийгэмд шилжин орж байгаатай холбогдуулаад бизнес хийж, хөрөнгө мөнгөтэй болсныг үгүйсгэх аргагүй. Хөрөнгөтэй хүн болгоныг авлига авсан гэж хэлж болохгүй. Тэгэхээр тэрийг бид аяндаа судлаад үзэхээр үнэхээр энэ хүн буруу аргаар олж авсан уу, үгүй юү гэдэг нь ялгагдана. Гэхдээ албан тушаалд томилогдоод улайм цайм амьдрал нь сайжирсан зарим хүмүүс Авлигатай тэмцэх газрын анхаарлыг татахгүй байхын аргагүй.

-Сүүлийн үед төрийн байгууллагуудын хүнд суртал хэрээс хэтэрч, авлига авах асуудал ил далд өрнөсөөр байгаа. Төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэн, төрийн ажилтан хоёр хоёулаа авлигын асуудалд холбогддог нь хэнд ч ойлгомжтой. Учир нь нэг нь өгч, нөгөө нь авдаг. Тэгэхээр иргэд энэ байдлаас тийм амархан ангижирч чадах болов уу?
-Бид саяхнаас 1977 гэдэг утас ажиллуулсан. Төрийн байгууллагын нээлттэй бус байдал, иргэдийг чирэгдүүлэх, асуудлыг нь шийдэж өгөхгүй хэдэн сараар сунжруулах гэх мэтийн асуудлыг энэ утсаар авч байгаа юм. Энэ утсаар бид хаана хүнд суртал, хаана чирэгдэл байна, тэр бүгдийг олж авах юм. Мэдээж тэр хүнд сурталтай газар авлигын гэмт хэрэг их байхыг үгүйсгэхгүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлэхээс өмнө эдгээр ажлыг зохион байгуулж байгаа. Үүнийг авлигын гэмт хэргийн шинж чанартай мэдээллийг хүлээн авах утас гэж иргэд ташаарсан байна лээ. Үнэндээ энэ нь төрийн байгууллагууд, түүний албан тушаалтнуудын иргэдэд үзүүлж буй хүнд суртал, чирэгдэлтэй үйлчилгээний талаарх мэдээллийг хүлээн авах утас юм шүү гэдгийг энэ дашрамд сануулах нь зөв байх. Удахгүй бид авлигын гэмт хэргийн мэдээллийг хүлээж авах утсыг зарлах болно.

-Ярилцсанд баярлалаа

С.БЭЛЭГМАА

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан