Тун удахгүй Ромын пап ламтан XVI Бенедикт Куба улсад айлчлах гэж байна.
Үүнтэй холбогдуулж Кубын иргэд хэдэн мянгаараа папын айлчлалыг тохиолдуулан “цагаан цамцтаны” жагсаал нэртэй хөдөлгөөн байгуулж, тайван жагсаал өрнүүлж эхэлжээ.
Жагсагчид цагаан хувцас өмсөж эсэргүүцлээ илэрхийлж буй төдийгүй улс төрийн давхар утга санаа агуулж байгаа гэнэ.
Кубын нийслэл Гавана хотод иргэдийн жагсаал өдөр ирэх бүр нэмэгдсээр цагдаа нар эцэстээ тэднийг зогсооход хүрчээ. Одоогоор 20 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд Коммунист холбооны ажилчид жагсагчдыг анхааралтай ажиглаж байгаа аж.
Энэ айлчлалыг Кубын Засгийн газар тийм ч дуртай зөвшөөрөөгүй бөгөөд Кубын пап лам саяхан хорвоог орхисны улмаас Ромын католик сүмийн тэргүүн, хамба лам түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцох хүсэлтээ тавьсан нь ийн биелжээ.
Ромын пап ламын айлчлал өндөрлөсний дараа АНУ-ын улс төрийн томоохон эрх мэдэлтнүүд Гаванад хөл тавих магадлал өндөр байна. Кубын эрх баригчид энэ онд АНУ-ын улстөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн бөгөөд Европын зарим ажиглагчид оролцох аж. Гэхдээ АНУ-ын эрх баригчдаас илүү цагаан хувцастай эмэгтэйчүүд олны анхааралд байна.
Тэд энэ сарыг дуустал улс төрийн хэргээр ял эдэлж буй хоригдлуудыг суллахыг шаардахын сацуу Ромын папыг дуу хоолойгоо өргөхийг хүлээж байгаа юм. Өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн “цагаан цамцтаны” жагсаалын үеэр 20 гаруй эмэгтэй саатуулагдсан талаар Кубын орон нутгийн телевизээр дамжуулжээ.
Тэднээс гурвыг нь сулласан байна. Жагсаал энэ өдрүүдэд улам бүр хүрээгээ тэлнэ хэмээн цагдаа нар анхааруулжээ. Кубачууд олон улсын хүний эрхийн байгууллагын ажилчид улсад нь зочлохтой холбогдуулж шоронд хоригдож байгаа ар гэрийнхнээ суллуулахыг хүсэх бөгөөд энэ нь дэлхий нийтийн анхааралд хүрэх зорилго агуулж байгаа гэнэ.
Кубад сүүлийн өдрүүдэд олон үйл явдал ар, араасаа тохиож байна. Кубын Бенедикт, шашин номын тэргүүн өөд болсноос гадна, АНУ-тай хийх улс төрийн томоохон уулзалтыг эсэргүүцэгчид олширч байна. Ямартай ч “цагаан цамцтанууд”- ын жагсаал Гаванад хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Кубийн шоронд ял эдэлж буй хоригдлуудын тоо сүүлийн хэдхэн жилийн дотор огцом өссөн төдийгүй тэдний ихэнх нь хар тамхи, хулгай дээрмийн хэргээр шийтгүүлжээ. Ромын пап лам XVI Бенедикт Кубад айлчлах үеэр түүнийг эсэргүүцэгчид болон “цагаан цамцтанууд”-ын өргөн жагсаал угтан авах нь тодорхой болоод байна.
Энэ талаар Кубын удирдагч Рауль Кастро ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй учир дэлхийн улс орнууд тодорхой ач холбогдол өгсөнгүй. Ажиглагчид Кубын ядуурал, ажилгүйдэл нэмэгдсээр байгаа нь тус улсын амжиргааны түвшин доройтох шалтгаан болж байгаа аж. Тиймээс нийгэмд гэмт хэргийн гаралт урьд, урьдны жилүүдтэй харьцуулахад үнэмлэхүй өссөн байна. Харин энэ үеэр хэдэн мянгаараа хоригдсон ялтнуудын ар гэрийнхэн дэлхий нийтийн анхаарал Гаванад төвлөрөх үеэр цагаан цамц өмсч, хүүхдүүд, ах, аав нарыгаа суллуулах хүсэлтээ илэрхийлэх юм байна.
Жагсаал эхлээд хэдхэн хонож байгаа ч аль хэдийн 70 гаруй иргэн саатуулагджээ. Энэ нь яваандаа нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэхийг ч үгүйсгэсэнгүй. Ромын католик сүм хийдийн тэргүүлэгч XVI Бенедиктийг айлчилсан улс орон бүрт хүний эрхийг хамгаалах жагсаал болдог нь хууль биш жам болжээ. Тэр ч утгаар Кубад “цагаан цамцтаны” жагсаал олныг хамарч, социалист эрх баригчдыг багагүй сандаргахад хүргэж болзошгүй нь.
Дашрамд дуулгахад энэ жагсаалд нэг ч эрэгтэй хүн оролцоогүй бөгөөд “цагаан цамцтаны” эмэгтэйчүүдийн жагсаал, хөдөлгөөн гэдгээрээ онцлог аж.
Т.Батсугар