gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжилтэй хөөртэй "Сонгууль -2012"

О.Ариунбилэг
Улс төр
2012-06-14
1
Twitter logo
О.Ариунбилэг
1
Twitter logo
Улс төр
2012-06-14
Хөгжилтэй хөөртэй "Сонгууль -2012"
Энэ жилийн сонгуулиар урлагийнхан шоу наадам хийж мөнгө олох боломжгүй байгаа нь иргэдийн хувьд үзэж харах зүйл маруухан болж байна. Гэвч уриа үг, мөрийн хөтөлбөрөөрөө “уралдаж” буй нэр дэвшигчид бас ч гэж инээд хүргэж дөнгөх юм.

Багагүй хугацаанд төр барьсан АН, МАН-ын уриа үгээс харахад Монголчууд бид өдийг хүртэл Монголдоо, хүн шиг амьдарч үзээгүй байжээ. Биднийг Монголдоо, хүн шиг амьдрах боломжоор өдийг хүртэл хангаж чадаагүйгээ тэд одоо л ойлгож байх шиг.

Нэр дэвшигчид өөрийн нэрээ оруулсан уриа үгийг бас хэрэглэсэн байх юм. Тухайлбал, БГД-ээс УИХ-д нэр дэвшиж буй Л.Амгалан хатагтай “иргэн амгалан бол, нийгэм амгалан” гэжээ. Хэрвээ түүний оронд Сандруу гэдэг нэртэй хүн байсан бол бүр балрах нээ.

БГД-ээс нэр дэвшигч нэг ганган бүсгүй “Монголын төрд үүр цайлгая” гэнээ. Түүнийг Үүрцайх гэдэг болохоор тэрээр Монголын төрд үүр цайтал суухаар шийдсэн бололтой. Бүсгүй минь ажлын цаг 18.00 хүрээд дуусчихдаг болохоор заавал үүр цайтал суух гээд байж яахав дээ. Тэр байтугай зарим гишүүн “өдөр шөнөгүй ажиллана” гэж гарчихаад өдрийн од шиг хуралдаа суудгийг иргэд хангалттай мэднэ.

ИХ намаас нэр дэвшигч нийслэлд нэр дэвшигч Батцэцэг “Та ээждээ итгэдэг бол эмэгтэй нэр дэвшигч надад мөн итгээрэй” гэжээ. Аавдаа итгэдэг нь, бүр хоёуланд нь итгэдэг нь одоо тэгээд яах болж байнаа. Иргэд бүр төөрч будилж гүйцэх юм.

За тэгээд ирээдүй өөд тэмүүлж, гараа даллаж, хүүхэд тэвэрч, хогийн шүүр унаж /бишээ барьж/ гээд элдэв төрлөөр зургаа авахуулжээ. Зургийг нь харахад л чамгүй жүжигчид болохыг нь мэдэх болно.

УИХ-д нэр дэвшигчид дунд ажилгүй, тэтгэвэрт, чөлөөт уран бүтээлч, үсчин, орифлэймчин, Чингис хааныг залгамжлагч хунтайж гээд төрөл бүрийн хүн байна. Залуустай суудал булаалдан сонгуулийн сурталчилгаанд мөнгө цацагч тэтгэврийн насны буюу 70-ыг давсан нэр дэвшигч гурав байна. За яахав, өтөлсөн болохоос үхсэн биш дээ.

Түүний зэрэгцээ сурталчилгааны материал өгөх гээд өглөө үдэшгүй хаалга балбах нь зарим иргэнийг залхааж байгаа бол зарим нь бүр баяртайгаар авч байгаа гэнэ. Дургүйцлээ илэрхийлсэн нэгэн нь “сонгуулийн материал авахгүй, бүү саад бол” гэсэн бичиг хаалган дээрээ нааж байхад дуртай нэгэн нь бүх сурталчилгааны материалыг хүлээж аваад түүнийгээ унших бус харин зуны үдэш амралт зугаалгаар явахдаа гал ноцоохын тулд ашиглахаар төлөвлөжээ.

Ийнхүү хөгжилтэй хөөртэй сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр байна. Инээж, хөөрч, уурлаж бухимдсан ч иргэн бүр сонгуульд саналаа өгч чадвал бидний хойч ирээдүйд тустай билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан