gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их гонгинох муу, жаргал үздэггүй гэдэгсэн

Соёл урлаг
2012-04-19
0
Twitter logo

Бага байхад "Одод болохын хүслэн" нэртэй эстрад дуу дуулаачдын улсын уралдаан болдог байлаа. Дуулж, бүжиглэх сонирхолтой хүүхдүүд оролцож, авьяасаа сорино. Энэ уралдаанаас олон ч нэртэй дуучид, хамтлаг төрөн гарсан байх.

Тэгвэл одоо телевизүүд "Одод бэлтгэхийн хүслэн" гэдэг нэгдсэн нэртэй нэвтрүүлэг хийдэг болжээ. Орой очоод зурагтаа асаахаар "Гэгээн алсын одод", "Universe best songs", "Камертон-2", "Монгол үндэстний дууны их наадам" гээд дуучин бэлтгэх, хамтлаг төрүүлэх нэвтрүүлгүүд ээлж дараалан гарах болсон. Монголчууд маань ч дуучин ард түмэн юм, бараг л бүгдээрээ энэ төрлийн тэмцээнд оролцохыг яана.

Тэгээд гадаадаар, богиноор, уртаар, рок попоор гээд янз бүрээр баруун солгойгүй дуулж гарна. Энэ бүх нэвтрүүлэгт түрүүлсэн дуучин од болж, амархан баяжих юм байх, бодвол. Ерөөс од бэлтгэх синдром газар авсны жишээ энэ. Түрүүчээсээ шоуны ялагч гэгдэж байгаа нөхдүүд хэдэн аятай, аягүй дуу хийх гээд үйлээ үзэж байна. Зарим нь нүцгэлэх, янаг дуугарах арга хэрэглэж, фэнтэй болохыг оролдож байгаа.

Зарим нэг нь ганц ч дуу хийгээгүй байж кинонд тоглоод ч байх шиг. Хурдхан л олонд танигдаж, таниулж байвал болно гэж сэтгээд байгаа бололтой юм. Олонд яаж ч танигдаж болно. Гэхдээ "од" гэж хэлүүлэхийн тулд нэлээд хөдөлмөрлөх хэрэгтэй байх. Од болохыг хүсч байгаа нөхөр хичээхийн хажуугаар од болгох гэж байгаа хүмүүс нь бас дэмжих шаардлагатай байгаа юм.

Гадаадын янз бүрийн дууны уралдааныг хараад байхад ялагч нь дэлхийн хэмжээнд танигдсан дуучин болж, тэр хэмжээгээрээ амьдрал нь баталгаажиж байгаа юм. Ерөөсөө л авьяасаараа бүх зүйлд хүрч болдгийн жишээ тэр. Мэдээж барууны орнууд олон сая хүнтэй учраас хэдэн мянган дуучин байхад болно. Дээрээс нь тэд дэлхийн хэмжээнд танигдчихна.

Гэтэл манайх ердөө гуравхан сая хүнтэй. Ийм цөөн хүнд одоо байгаа хэдэн дуучин нь хангалттай биш гэж үү. Манайхан ямар дэлхийн хэмжээнд танигдаж, цомгоо борлуулж чадах биш. Хамгийн чадвартай нь л гэхэд Хятад, Улаан-Үүдээс хэтрэхгүй шүү дээ. Тэгээд СУИС-ийг жил бүр чамгүй олон дуучин төгсч байгаа. Ийм байхад энэ тэрүүгээр явж, дууны шоу зохион байгуулан, шинэ "од" хайх шаардлага юу байна аа. Эсвэл нийгмийн бухимдлыг өөр тийш нь хандуулж, дуу хуураар уяраах зорилгоор дууны уралдаан хийж, телевизээр дамжуулаад байгаа юм уу.

Нөгөө Энэтхэг улсын кино болгон дээр дуулж, бүжиглэж, ард түмнийхээ ядуу амьдралыг мартуулах гэж хичээдэгтэй агаар нэг байж ч магадгүй. Ямар ч байсан хэн дуртай нь од төрүүлэх синдром тусч, хэдэн хүүхдүүдийн хоолойны чадлыг сорьж байна. Харамсалтай нь түрүүлсэн хүүхдүүд нь хаачсаныг мэдэхгүй алга болох юм даа. Өнөө олон сая төгрөгийн шагнал, продфссерийн гэрээ, дуу, клип хийж өгөх эрх нь ч хаачдаг юм бүү мэд. Ингэж дэмий гонгиноцгоож байх хэрэг байна уу, ер нь. Их гонгиносон хүн жаргал үздэггүй л гэдэгсэн.

Н.Пунцагболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан