Эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн салбарт шинэхэн онлайн худалдааны вебсайт нээгджээ. Энэ талаар Partsmining.mn веб сайтын Сэлбэгийн хэлтсийн супервайзер М.Дүүрэнбилэгтэй ярилцлаа.
-Уул уурхайн салбарын хүнд машин, механизмын сэлбэг хэрэгсэл худалдаалах вэб сайтыг та бүхэн яагаад байгуулах болов?
-Бүх зүйл цахим төлөвт шилжин хувьсаж байгаа өнөө үед Ковид 19 цар тахал нь бидэнд маш том сануулгыг өгсөн гэж ойлгож болно. Хүн бүр гэрээсээ гарах боломжгүй байх үед худалдан авалт, борлуулалтууд цахим хэлбэрээр явагдаж эхэлсэн. Дэлхий нийтээрээ энэ чиг хандлага руу аль хэдийнэ шилжлээ. Хера Экуйпмент ХХК бас цахим шилжилтээс хоцрохыг хүссэнгүй. Харилцагчдад түргэн шуурхай, бидний нөхцөл байдлаас үл хамааран шаардлагатай сэлбэг хэрэгслээ захиалаад авах боломжийг хангаж ажиллахыг зорилго болгосон. Бид цаашдаа борлуулагч болон худалдан авагчдыг холбосон нэгдсэн том онлайн худалдааны флатформ бий болгох зорилготой ажиллаж байна.
-Сайтаараа дамжуулан хэрэглэгчдэд ямар мэдээлэл хүргэхийг зорьж байна вэ?
-Уул уурхайн салбарын онцлог нь маш олон төрлийн маш олон брэндийн техник, тоног төхөөрөмжүүд байдаг ба техник бүрийн сэлбэгүүд өөр хоорондоо таарах тохиолдол маш цөөн. Зах зээл дээр маш олон тооны жижиг дунд болон томоохон сэлбэг борлуулагч компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгчдэд энэ бүх борлуулагчдын агуулахын үлдэгдэл болон худалдах үнийн мэдээлэл хэрэгцээтэй байдаг гэж ойлгож болно. Partsmining.mn сайтаас эхний ээлжинд Хера Экуйпмент ХХК-ийн Улаанбаатар хот дахь агуулахын үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой бөгөөд цаашлаад энэ төрлийн бизнес эрхлэгч байгууллагууд бидэнтэй хамтран тус сайтаар дамжуулан агуулахын нөөцөө хэрэглэгчдэд нээлттэй худалдаалах боломжийг олгох болно.
Мөн сайтын мэдээ мэдээлэл цэснээс манай агуулахад буусан болон захиалагдсан сэлбэгийн мэдээллийг цаг тухай бүрт нь авах боломжтой. Мөн цаашид уул уурхайн салбарт өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллүүдийг авч байхаар хөгжүүлэх зорилготой байна.
-Сайт нээгдсэнээр уул уурхайн салбарын сэлбэг хэрэгслийг худалдан авагчдад ямар давуу тал бий болох вэ? -Худалдан авагчид манай сайтад зочилсноор салбар дээр ирж сэлбэгийн үлдэгдэл асуух мөн заавал утсаар холбогдож асуухгүйгээр тухайн сэлбэгээ сайтаас хайгаад үлдэгдэл болон үнийн мэдээллийг харах боломжтой. Хэрвээ үнийн харьцуулалт хийх хүсэлтэй байгаа бол сайтад агуулахын үлдэгдэл болон үнийн мэдээлэл нээлттэй байршиж байгаа. Энэ төрлийн борлуулалт үнийн дүн өндөртэй байдаг тул үнийн харьцуулалт хийх нь уул уурхайн салбарт байнга хийгддэг үйл ажиллагаа гэж ойлгож болно. Манай сайт энэ асуудлыг шийдсэн гэж ойлгож болно.
Бид онлайнаар худалдан авалт хийсэн эхний 50 харилцагчид гарын бэлэгтэй урамшуулалт аян зарласан ба мөн сайтаар худалдан авалт хийвэл салбар дээрээс худалдан авалт хийснээс 3 хувь хямдаар худалдан авах боломжийг харилцагчиддаа олгосон нь мөнгө, цаг хугацаагаа нэгэн зэрэг хэмнэх боломжийг олгох юм.
-Монголд хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт ямар түвшинд байна вэ?
-Монголын эдийн засгийн гол зүрх нь гэж болохоор салбар бол одоо уул уурхайн салбар. Тиймээс энэ салбарын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт нь түүнийгээ дагаад маш чухал бөгөөд өрсөлдөөнтэй салбар гэж хэлж болно. Өрсөлдөөн байгаа газар үргэлж шинэ технологи, дэвшлүүд ар араасаа гарч ирсээр байдаг. Монголын уул уурхайн салбар бол яг л энэ жишгээр үргэлж хөгжин цэцэглэж байна.
-Өнөөгийн зах зээл, улс орнуудын нөхцөл байдалд бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Монголд төдийгүй дэлхийн эдийн засаг 2022 оны үлдсэн хагас жилд хүндрэх төлөвтэй байна гэж эдийн засагчид зөвлөж байна. Бид бүгд л ийм мэдээллүүдийг олон сувгаар дамжуулан авч байна. Энэ нь бидний бизнест сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой байх. Бүх л бизнес эрхлэгчид хүнд нөхцөл байдалтай тулгарч байна. Хямралын дараа эдийн засаг эргээд сэргэх үед бид бэлэн байх нь бас нэг чухал юм.
-“Хера Экуйпмент” ХХК уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэлтийн чиглэлээр хэчнээн жил ажиллаж байна вэ. Тоног төхөөрөмжийн борлуулалт сүүлийн жилүүдэд ямар түвшинд байна вэ?
-Хера Экуйпмент компани нь дэлхийн өнцөг булан бүрээс хэрэглэгчдэдээ орчин үеийн дэвшилтэт технологиудыг санал болгодог. Бид HYUNDAI, WIRTGEN, TONLY, LONKING, XCMG брэндийн албан ёсны дилерийн хувьд БНСУ-аас барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, Германаас зам, ашигт малтмалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, БНХАУ-аас уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн иж бүрэн шийдлийг санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байсан уул уурхайн салбар маань сүүлийн хоёр жилийн эдийн засгийн нөлөөгөөр нэлээд агшсан. Нэг талаасаа сөрөг үр дагавар боловч нөгөө талаас биднийг дэвшилтэт технологи ашиглан харилцагч болон нийлүүлэгч талдаа зардлыг бууруулах арга замыг илэрхийлэх боломж гэж бид харж байгаа. Тийм ч учраас бид харилцагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн Partsmining.mn сайтаа ашиглалтанд оруулаад байна.
-Тээвэр логистикийн хүндрэлтэй байгаа энэ үед Та бүхэн нийлүүлэлтийг хэрхэн явуулж байна вэ?
-Цар тахлын нөлөөлөл арилаагүй байхад ОХУ болон Украйны дайн дэгдэж дэлхий нийтээрээ тээврийн нөхцөл хүндэрсэн нь манай компанийн болон худалдаа эрхлэгчдийн хувьд хүнд сорилт болсон. Манай компани нь нийлүүлэгчийн санал болгосон тээвэр зууч болон дотоодын 2-3 тээвэр зуучийн байгууллагатай хамтарч ажилладаг ба аль болох хурдан шуурхай, найдвартай бүтээгдэхүүнийг харилцагчдад хүргэх зорилгоор тээврийн шинэ шинэ нөхцөлүүдийг эрэн хайж нэвтрүүлсээр байна.