“UBS”-ийн шинжээчид “iPhone 14” гар утасны нийт үйлдвэрлэлийн энэ оны хоёрдугаар хагасын төсөөллөө 92 саяас 76 сая болгон буурууллаа.
“Apple” компанийн “iPhone 14” загварын гар утасны үйлдвэрлэл энэ онд зорилтот хэмжээнээс 16 сая нэгжээр дутахаар байгааг “UBS” банк тооцоолжээ. БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлого Жөнжоу хот дахь компанийн гол үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснөөс гадна “iPhone 14”-ийн энгийн загварын эрэлт сул байгаа зэргийг харгалзан үзээд төсөөллөө ийнхүү бууруулсан аж.
“UBS”-ийн шинжээчид “iPhone 14” гар утасны нийт үйлдвэрлэлийн 2022 оны хоёрдугаар хагасын төсөөллөө 92 саяас 76 сая болгон бууруулсан нь 2021 оны төсөөллөөс 20 хувиар бага үзүүлэлт болж байна.
““iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” загварын гар утасны хүлээгдэх хугацааг сунгаснаар эрэлтэд нөлөөлөх эсэхийг хянах нь их чухал байгаа аж. “Apple” болон “Foxconn” компаниуд Жөнжоугийн үйлдвэрт гараад буй асуудлыг хэр хурдан хугацаанд шийдвэрлэх нь 2022 оны IV улирал, 2023 оны I улирлын үйлдвэрлэлийн хэмжээнд голлон нөлөөлөх юм” хэмээн шинжээчид бичжээ.
“Аpple”-ийн гэрээт үйлдвэрлэгч “Foxconn” компани Жөнжоу дахь үйлдвэртээ хаалттай байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нь угсралтын алдагдсан цагийг нөхөхөд хүндрэл учруулж байгаа юм. Хаалттай гэдэг нь “коронавирус”-ийн тархалтаас сэргийлэхийн тулд дотуур байр болон үйлдвэрийн талбайгаас бусад бүсэд ажилчдын хөдөлгөөнийг хориглож, үйлдвэрт нэвтрэх хүмүүсийн тоог эрс цөөлөх арга хэмжээ аж.
Орон нутгийн засаг захиргаанаас үйлдвэрийн бүсийг бүхэлд нь хамраад байсан хөл хориог цуцалсны зэрэгцээ БНХАУ-ын Засгийн газраас цаашид цар тахлын хатуу бодлогоо сулруулах дохио өгөөд байгаа. Жөнжоугийн үйлдвэрт “iPhone 14 Pro” болон “iPhone 14 Pro Max” гар утасны дийлэнхийг үйлдвэрлэдэг тул дээрх сорилтууд нь цаашид “Apple”-ийн бизнест дарамт хэвээр байх төлөвтэй байна.
Жөнжоугийн үйлдвэрт гарсан нөхцөл байдал нь “iPhone Pro” загварын гар утасны үйлдвэрлэлийг зургаан сая нэгжээр бууруулна гэсэн тооцооллыг өнгөрөн долоо хоногт “Bloomberg” гаргасан юм. Харин “Apple” компани шинэ бүтээгдэхүүний энэ оны үйлдвэрлэлийн зорилтоо 90 сая нэгжээс 87 сая нэгж болгон бууруулаад байна.