Соёлын яамнаас "Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл" зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр бид “17” продакшны продюсер С.Урантай кино урлагийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод уран бүтээлчдэд тулгамддаг асуудлын талаар ярилцлаа.
-“Соёлын бүтээлч сар” аян хаалтаа хийлээ. Соёлын яамны үйл ажиллагаа уран бүтээлчдэд хэрхэн хүрч байна гэж та бодож байна вэ?
-Ер нь бид соёл гэдэг чухал сэдэв хэмээн хэзээ ярьсан бэ. Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд үүнд хамаарагдах бүх салбарын оролцогч нарыг аль болох өргөн хүрээнд нэгтгэн, хэлэлцүүлэг өрнүүлж, оролцоог нь нэмэгдүүлж, үүгээрээ хүмүүст ойлголт өгч байна. Эдгээр үйл ажиллагаанд нь хувь хүнийхээ зүгээс талархаж байгаа.
-Хурал, зөвлөгөөнүүд ихэвчлэн ирээдүйн бодлого, төлөвлөгөөг боловсруулах чиглэлд зохион байгуулагдаж байна. Та уран бүтээлчийн зүгээс салбар яамыг аль тал дээр түлхүү ажиллаасай гэж боддог вэ?
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан салбар бий. Эдгээр салбаруудын нэгдсэн хувилбар нь кино урлагийн салбар юм. Энэ салбарт би ажилладаг. Дэмжиж сайшаамаар алхмууд байна. Гэхдээ цаашдаа илүү сайн судалж, ойлголтоо нэгтгэх шаардлагатай гэж бодож байгаа зүйлс ч бий. Соёлын бүтээлч үйлдвэрлэл болоод үндэсний хэмжээний контент гэж ярьж байна. Контент болон кино урлаг зарим талаараа тусдаа ойлголт учраас хөгжлийн бодлогыг нь тусдаа авч явах ёстой. Контент гэж яг юуг хэлэх вэ. Нэг нийтлэл гарсан ч үүнийг контент гэж хэлж болно. Кино салбарт хамгийн гажуудсан зүйл бол кино бүтээгч нар нь өөрсдөө кино, контентын алийг хийж байгаагаа дүгнэж, ялгаж, төслөө эхлүүлэхээсээ өмнө тодорхойлохгүй байна.
Кино хийж байна гээд контент хийгээд байгаа учраас салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Сайн жишээгээр алтан үеийн кинонуудыг л ярьж, орчин үеийн киноноос жишээ татан дурдагдахгүй байна.
Кино зах зээлд шинэ тоглогчид маш олон орж ирж байна. Зарим нь киног мөнгө, бүтээгдэхүүн гэсэн талаас нь харж хийж байна. Ингэж өнгөц хандахгүйгээр киног тусад нь чухалчилж авч үзэх ёстой. Кино авьяасаар бүтдэг. Бид авьяасыг продюсер хийж, менежментийг нь сайжруулах тухай ярих хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдлаа маш зөв үнэлэх нь бидэнд хэрэгтэй .
-Соёлын яамнаас Нетфликс зэрэг дэлхийн алдартай кино компаниудыг Монголд зураг авалт хийх боломжоор хангах, буцаан олголт өгөх тухай мэдээлсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Үүнийг хоёр талаас нь харах хэрэгтэй. Ялангуяа сэтгүүлчдийг илүү гярхай байгаасай гэж боддог. Өөрийнхөө жишээг ярья. Бидний продюсер хийсэн “Эргэж ирэхгүй намар” кино Оскарт Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан. Олон улсын кино наадмын дүн тухайн уран бүтээлчийнх болж үлддэггүй. Тэр үйл ажиллагаа, бүх процесс дараа дараагийн уран бүтээлчдэд хүрэх ойлголт болж үлдэх ёстой. Соёлын яам, Кино урлагийн зөвлөл манай кинонд хэрхэн хамтарч ажиллах нь одоо хүртэл ойлгомжгүй байна. Яам, зөвлөлийн аль аль нь шинэ байгаа учраас тодорхойгүй зүйл олон гарч байгааг ойлгож байна.
Гаднын нөлөө бүхий кино уран бүтээлчдийг Монголд авчраад зураг авалт хийлгэхэд, Монголын кино урлагийн салбарынхан хурдтай дагаж хөгжихгүй бол хохироод дуусна. Бидний гаргахыг хүсдэг газрын байршил, онцлог зүйлсийг гаднын кино уран бүтээлчид ашиглаад, орлогыг нь авна. Бид ямар үр өгөөж авч үлдэх юм? Монголд хуулийн дагуу зарцуулах гэж буй 500 мянга ба түүнээс дээш ам.долларын татвар нь хэдэн төгрөг гарах юм?
Бид нар олон ангит байтуугаа нэг ангит киногоо ч олон улсад үнэлэгдэхээр хийж чадаагүй байна. Киноны бодлогыг контентоос тусдаа авч явах ёстой.
Аливаа асуудлыг ярихыг хүсвэл гүнзгий судалж ярих ёстой. Энэ бол нэг талаараа сайн мэт боловч дотоодын кино уран бүтээлчид дагаж хөгжиж чадахгүй бол асуудал хүндэрнэ. Бид Холливүүдийн кино бүтээгчид биш. Яг л уул уурхайн адилаар бидний кинондоо гаргахыг хүсдэг байршлуудыг олборлоод дуусна.
Нетфликст кино гаргахын тулд уран бүтээлчид өөрсдөө мундаг байхгүй бол болохгүй. Жишээлбэл бидэнд түүхэн киноны маш сайн зохиол байлаа гээд Нетфликст хандахад яам, тамгын газар, Ерөнхий сайд байгаад ч нэмэргүй. Бид зохиолоо бариад очиход хүлээн зөвшөөрч, хамтран ажиллана гээд монгол найруулагчийг сонгох уу гэдэг дараагийн түвшний асуудал. Олон жилий алсын хараатай байхаас гадна ойрын хугацаанд бид юу хийх ёстойгоо бодох нь чухал.
Эхлээд илүү олон авьяастнуудыг нээн илрүүлж, тэднийг олон улсын зэрэглэлийн кино зохиол бичихэд нь сурган дадлагажуулбал бүх талын өгөөж нь Монголд буцаж ирнэ.
Монголын кино уран бүтээлчид дунд киногоо аваад гаднын зах зээл дээр очихоор яадаг юм гэдгийг мэддэг нь цөөхөн. Энэ бол хувь уран бүтээлчийн цэвэр зүтгэл, идэвх, санаачилга юм. Гэхдээ гаднын уран бүтээлчид Монголд ажиллаад эхэлбэл монголын киноныхонд тус болохоос ус болох нь их байна.
Тэгэхээр манай уран бүтээлчид өөрсдөдөө хөрөнгө оруулахын тулд яарах биш, одоо бид юунд анхаарах вэ гэдэгтээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Миний хувьд одоогоор Монголд Нетфликст киногоо гаргах түвшний уран бүтээлчид хараахан байхгүй байна гэж боддог.

-Ойрын хугацааны төлөвлөгөөг чухалчлах хэрэгтэйг та хэллээ. Тэгвэл үүнд юу багтах вэ?
-Зохиол хөгжүүлэлт болон найруулагчийн ажлыг гаднын ХАБ, ЛАБ үүсгэн, уран бүтээлчдийнхээ дунд нэгдсэн нэг ойлголт өгөх ёстой. Монголд кино зохиол бичихийг заадаг сайн хөтөлбөр байхгүй. Монгол сургуулиудад үүнийг заах мэргэжлийн чанартай боловсон хүчин алга.
Тэгэхээр гаднын боловсон хүчнүүдийг ашиглан аль болох олон уран бүтээлчээ туршлагатай, мэдлэгтэй болговол хэрэгтэй. Гэхдээ гадаад зах зээл рүү киногоо гаргах нь нэн тэргүүний чухал биш. Бидэнд дотооддоо том зах зээл бий. Тэгэхээр гадаад руу гаргах, дотооддоо үзүүлэх кино гэж ялгах ёсгүй юм билээ. Цаашдаа бид авьяастай, зүтгэлтэй уран бүтээлчид, кино зохиолчдоо дэмжиж ажиллах нь чухал санагддаг.
-“Эргэж ирэхгүй намар” кино Оскарт Монголоо төлөөлөх эрхээ авсан талаар олон нийтэд мэдээлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Оскарын олон нийтэд түгсэн ойлголт нь маш сайн. Харин дэлхийн киночид дунд Оскарын шагналаар бүгдийг хэмждэггүй. Жил бүр 90-ээс дээш тооны кино Оскарт оролцдог. Манай кино Монголоос Оскарт оролцож буй долоо дахь кино болсон. Өмнөх зургаан киног хэн мэдээлэлтэй байсан нь Оскарт нэр дэвшүүлж байсан. Харин энэ жил Монголд Кино урлагийн зөвлөлтэй болсон. Ингээд уг зөвлөл олон улсын кино наадамд өрсөлдөх киног шалгаруулдаг болсон гэж ойлгосон. Манай кино 2022 онд дотоодод гарсан кинонуудаас зөвлөлийн шийдвэрийн дагуу олонхын саналаар Оскарт нэр дэвших боломжтой болсон.
Оскарт киногоо нэр дэвшүүлэхэд уран сайхны болоод техникийн хувьд шаардлагыг нь хангах олон шалгуурыг давдаг юм билээ. Бид аравдугаар сарын 29-ний үеэр хариугаа авсан. Оскарт энэ жил оролцохоор нэрээ өгсөн 93 киноноос арванхоёрдугаар сарын 21-нд 15 киног үлдээнэ. Үүний дараа нэгдүгээр сарын 21-нд 5-6 киног албан ёсоор нэр дэвшүүлэх юм. Гуравдугаар сарын 12-нд шигшигдсэн кинонууд хоорондоо өрсөлдөж, шилдэг кино шалгарна.
Энэ хугацаанд тухайн улс өөрсдийн кинондоо хэр их найдвар тавьж байгааг харна. Асар их мөнгө, лоббины тухай асуудал яригдана. Улс болгон хамгийн хүчтэй кинонуудаа илгээж байгаа.
Манай кино Оскарт нэр дэвшихээр өрсөлдөж буй хамгийн хүчтэй, сэтгэл хөдөлгөм кинонуудын нэг гэж яригдаж байгаа. Англи хэл дээрх кино шүүмжүүдийг уншиж болно. Уг кино улсаа төлөөлөөд, олон зүйлийг суралцах үргэлжлэл болж байгаа нь бидний хувьд амжилт юм.
Шигшигдэж үлдэхэд киноны чанараас гадна тухайн улс кинондоо хэр их мөнгө зарцуулж байгаагаас бас шалтгаалдаг. Бид киноны тухай дагнан бичдэг, салбарын нэр хүндтэй, нөлөөтэй гадаадын кино шүүмжлэгчдийг урьж авчирч киногоо үзүүлэх талаар бодож байгаа.
Монгол Улсынхаа Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаарх мэдээллийг өгнө. Өөрсдийнхөө чадах хэмжээнд сайн ажиллана гэж зорьж байна. Кино шүүмжлэгчдээс ямар бичвэр гарахыг бол таашгүй. Бид түүнд нөлөөлж чадахгүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.