Театр, киноны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осорын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн “BlueMon” галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг түүний хүү Ч.Болд санаачлан гаргаж буй бөгөөд аавынхаа тайз, дэлгэцэнд бүтээсэн дүрүүд болон үе үеийн уран зураачдын зурсан хөргүүд гэсэн гурван хэсэгт хуваан дэглэжээ.
1933-1936 онд Ардын армид байлдагч, 1936-1948 онд Улсын төв театрын жүжигчин, 1948-1950 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч, уран сайхны удирдагчаар томилогдон ажиллажээ. 1950-1953 онд Улсын хөгжимт драматик театрын жүжигчин, 1953-1956 онд Архангай аймгийн Соёлын ордонд найруулагч, уран сайхны удирдагч, 1960-1982 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, кино найруулагчаар ажилласан байна.
Театрын урлагт 24 жил хөдөлмөрлөхдөө “Сүрэг чоно” жүжгийн Данзан /1938/, “Талын баатар” /1943/ жүжгийн Чогдон хувилгаан, “Орос хүмүүс” /1943/ жүжгийн Розенберг, “Сэтгэлийн шинэтгэсэн нь” жүжгийн Шукарь зэрэг 60 орчим жүжгийн 85 дүр бүтээжээ. А.П.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн өвгөн Шукарийн дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин, театр киноны салбарынхан дундаа Шукарь хэмээн хүндлэгдсэн тэрбээр 1912 онд Архангай аймгийн Өлзийт суманд төржээ. Кино урлагт 22 жил хөдөлмөрлөхдөө “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч”-ийн дэн буудлын эзэн, “Өглөө” киноны Дүйнхэр заарин, “Хүний сайхан сэтгэл” киноны усчин өвгөн Дэнзэнгийн дүрийг 68 насандаа бүтээж, Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн.
40 орчим уран сайхны киноны 50 орчим дүр бүтээж, бүтээсэн дүрээрээ “Төрд хэрэгтэй заарин” хэмээн өргөмжлөгдсөн дэлгэцийн урлагийн тод төлөөлөгч билээ. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор алдартай жүжигчин төдийгүй хэд хэдэн киноны ерөнхий найруулагчаар ажилласан байна. Тухайлбал: 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 онд “Зэрэг нэмэхийн өмнө”, 1974 онд “Тамирын охин”, 1978 онд “Хонины найр” киноны ерөнхий найруулагч, “Морьтой ч болоосой”, “Өндөр ээж”, “Хоньчин Найдан” зэрэг арваад киноны зөвлөх буюу хоёрдугаар найруулагчаар ажиллажээ.
Урлагийн Гавьяат зүтгэлтэн, зураач Т.Гоош аравдугаар ангийн сурагч байхдаа Д.Чимэд-Осор гуайн найруулсан “Гологдсон хүүхэн” киноны туслахаар анх ажиллажээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1963 онд ерөнхий зураачаар дэвшин, Д.Чимэд-Осор гуайн удирдлагад ажилласан түүхээсээ үзэсгэлэнгийн үеэр дурсан ярив.
Багшийнхаа мэндэлсэн түүхт ойн арга хэмжээнд орон нутгаас зорин ирсэн Т.Гоош, Чимэд-Осор гуай бол анх 18 настай намайг Монголын кино урлаг руу хөтөлж оруулсан буурал багш минь юм. “Гологдсон хүүхэн” кинонд дагалдан зураачаар явах гэсэн орон тоо байхгүй, намайг оёдолчноор авч явсан. 1962 онд кино эхлэх үед Шукарь нэг өдөр дуудаад “Энийг унш!” гээд “Нүгэл буян” киноны зохиолыг өгсөн. “Энэ киноны ерөнхий зураачаар ажиллана шүү” гэсэн сайхан үгийг анх дуулснаас хойш би Шукарьтайгаа хамт гурван кинон дээр ажилласан. Дараа нь “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ерөнхий зураачаар ажилласан даа.
1962 онд Шукарийнхаа 50 насны ойгоор энэ хөргийг зурж, бэлэглэж байлаа хэмээгээд үзэсгэлэнд дэлгэсэн хөрөг зургийг заав.
“Манай зургийн дарга Шукарийн Догшин хутагтын дүрд тоглосон нэг фото зураг авчраад энийг зур гэсэн. Тэр хөргийг шөнөдөө зураад маргааш нь 50 насны ойн цайллагад нь бэлэглэсэн юм. Одоогоос 60 жилийн өмнөх зураг юм. Залуу ч байж. Сүрхий сайн гэж хэлэхгүй ч сэтгэлээ гаргаж зурсан хөргийг анх удаа олон түмэнд дэлгэжээ” хэмээн сонирхуулав.
“Монгол кино” үйлдвэрийн ахмад ажилтан Батчулуун, Би 1962 онд Кино үйлдвэрийн ерөнхий инженерээр томилогдсон. Чимэд-Осор гуайнх манайх хоёр одоогийн гуравдугаар хорооллын баруун хойхно гэр ойрхон учир өглөө, оройгүй цуг явж, зовлон жаргалаа хуваалцаж байлаа. Энэ үзэсгэлэнд тавьсан ганцхан зурагны тухай ярья л даа.
“Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр буудуулдаг хэсгийн зураг авалтыг “Амарбаясгалан” хийдэд авч байх үед Соёлын яамны сайд ирсэн. Чимэд-Осор гуай гол дүрд тоглож байв.
Төмөр буудуулж үхэх хэсэг киноны уран бүтээлчдэд маш харамсалтай байсан. Би тэрнийг тодорхой санадаг юм. Зураг авалтын дараа цөмөөрөө дуугаа хурааж, зарим нь нүдэндээ нулимстай байсан юм шүү. Энэ бол Чимэд-Осор гуайтай ажилласан анхны уран бүтээл юм. Тэрнээс хойш Чимэд-Осор гуайтай хэд хэдэн кинон дээр хамт ажилласан. Чимэд-Осор гуай бол харсан, уулзсан, учирсан хүнээ маш сайн таньдаг, түүний юу хүсэж байгааг ойлгочихдог маш ховор хүн байсан.
Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү Л.Энхцогт, Чимэд-Осор гуайн хүү Баатар миний багын найз байлаа. Бидний хүүхэд нас болон өвөө, Чимэд-Осор гуай нарын нөхөрлөлтэй холбоотой олон сайхан дурсамж бий. Найруулагч Б.Нагнайдорж гуайн бүтээл “Хүний сайхан сэтгэл” кинонд Чимэд-Осор гуай усчин өвгөн Дэнзэнгийн дүрээр мөнхөрч үлдсэн. Энэ киноны хөгжмийг манай өвөө бичсэн. “Хүний сайхан сэтгэл” киноны хөгжмийн нотны гар бичмэлийг өвгөн Дэнзэнгийн хөрөг зургийн хамт түүний хүү Ч.Болдод дурсгал болгон барив.
“Ч.Болд маань урлаг соёлын чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулдаг. Олон нийтэд харагдаж, танигдаж байг ээ” гээд дурсгал болгож байна гэлээ.
Чимэд-Осорын Болд, Үзэсгэлэнд аавынхаа драмын урлагт зүтгэсэн 22 жил, кино урлагт ажилласан 24 жилийн хөдөлмөрийн үр дүнд үлдсэн зургуудаас сорчлон оруулсан. Монголын зураач урчууд манай аавын хөргийг олон янзаар зурсан байдаг. Тэдгээр хөрөг зургуудаас үзэсгэлэндээ дээж болгон оруулсан. “Хүний сайхан сэтгэл”-ийн Дэнзэн өвгөний зургийг зураач Орхоны 2002 онд зурсан зургийг үзэсгэлэнгийн хойморт дэлгэсэн байв. Би Монголын Үндэсний төв архивт аавынхаа уран бүтээлийн өв санг бүрэн эхээр нь хүлээлгэж өгсөн. Тиймээс Архивын тухай хуульд зааснаар улсын үнэт өвд орсон бүтээлийг эргүүлж гаргадаггүй учир зарим зургуудын хуулбарыг үзэсгэлэнд дэлгэсэн хэмээн онцлов.
Аливаа жүжиг уран бүтээл үргэлж хамтран тоглогчоосоо шалтгаалдаг. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд аавынхаа алтан партнёруудтайгаа авахуулсан зургуудыг оруулсан юм. Миний аавтай хамтран тоглож байсан уран бүтээлчдийн үр хүүхдүүд, ач зээ нь ирж үзээсэй, энэ үзэсгэлэнгээс өвөө, эмээгийнхээ зургийг хараасай, тэднээрээ бахархаасай гэж хүссэн юм. Тухайлбал, Аавын минь хамгийн анхны алтан хамтрагч бол Монгол Улсын Ардын жүжигчин Чимэдийн Долгорсүрэн гуайтай “Яг 18” жүжигт тоглосон.
Мөн “Ардын элч” Ариунаа буюу Гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн, “Цогт тайж” киноны арслан тайж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Аюурын Цэгмид, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай нарын алтан хамтрагч нартайгаа тоглосон киноны зургуудыг нь сонгож орууллаа.
Тэрбээр, Бараг анх удаа олон түмний хүртээл болж байгаа хэмээн нэг гэрэл зургийг онцлон танилцуулав.
Монголын кино театрынхан, циркийнхэн, дүрслэх урлагийнхан, утга зохиолынхон гээд Монголын соёл урлагийн ай савд багтдаг алтан үеийн бүх зүтгэлтнүүд энэ зурагт орсон байна.Төрийн шагналт зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Төрийн дууллын аяыг хамтран зохиосон хөгжмийн зохиолч, Ардын жүжигчмн Б.Дамдинсүрэн, ХХ зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нар толгойгоо нийлүүлэн зогсож байна.
Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай, Монгол циркийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазар, зураач Д.Чойдог, Монголын дүрслэх урлагийн түүхэнд “Азарганы ноцолдоон” зургаараа тод мөр үлдээсэн Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав, ХХ зууны манлай кино найруулагч, Ардын жүжигчин Д.Жигжид гуай нарын Монголын сор болсон 90 гаруй уран бүтээлч байна. Энэ хүмүүсийн үр сад ирж, эцэг өвгөдөөрөө бахархаасай, баярлаасай гэж хүссэн юм. Миний үзэсгэлэн гаргасан чин хүсэл бол энэ хэмээв. Үзэсгэлэн “BlueMon” галерейд долоо хоногийн турш үргэлжилнэ.