Эрээн – Улаанбаатар чиглэлийн ачаа чингэлэг тээврийн хөлс 20 дахин буураад байгаа тухай салбарын сайд нь мэдээлсэн. Гэтэл ковидын үед ачаа тээврийн зардал өсөхөд дагаад нэмэгдсэн өргөн хэрэглээний барааны үнэ өнөөдөр огт буухгүй байна. Учир нь “гаалийн татвар гурав дахин нэмэгдсэн болохоор барааны үнэ буурахгүй байгаа юм” гэж худалдаа эрхлэгчид ярьж байгаа. Тэгвэл энэ тухай ГЕГ-ын Тариф, татварын газрын гаалийн улсын байцааг А.Нарандариас тодрууллаа.
-Ачаа тээврийн ханш буурсан хэрнээ өргөн хэрэглээний барааны үнэ огт хөдлөхгүй өндөр хэвээр байна. Гаалийн татвар гурав нугалж нэмэгдсэн болохоор барааны үнэ буурахгүй байна гэж худалдаачид хэлж байна. Энэ үнэн үү?
-Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг Монгол Улсын Их Хурлаас тогтоодог. Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолоор Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоож өгсөн. Энэхүү тогтоолд 2022, 2023 онуудад АИ-92 авто бензиний гаалийн татварыг тэглэх зорилгоор 2 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, татварыг бууруулсан. Харин гаалийн татвар гурав дахин нэмэгдсэн асуудал байхгүй.
-Гаалийн татвар ковидын өмнөх үеэс хэдэн хувиар нэмэгдсэн юм бэ?
-Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээ Ковидын өмнөх үеэс огт нэмэгдээгүй. Харин 2022, 2023 онуудад АИ-92 авто бензиний гаалийн татварыг тэглэх зорилгоор 2 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл АИ-92 авто бензиний гаалийн татварыг тэг хувь хэмжээгээр ногдуулж байна.
-Зам, тээврийн хөгжлийн сайд мэдэгдэхдээ “Ачаа тээврийн үнэ буурснаас бараа бүтээгдэхүүний үнийн хөөс хагарна” гэж мэдэгдэж байсан. Бодит байдал дээр биеллээ олохгүй байгаа шалтгааныг худалдаачид гаалийн татвартай л холбож тайлбарлаад байна шүү дээ. Ширхэг бараа бүрд татвар ногдуулж байна гэх яриа ч байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн Зүйл 35.1-д ”Гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулна”.. гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд импортоор орж байгаа бараанд татвар ногдуулдаг.
-Импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг УИХ-аас тогтоодог гэж та хэллээ. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад гаалийн татвартай холбоотой хуулийн төсөл харагдаагүй. Ойрын хугацаанд гаалийн татвар нэмэгдэхгүй гэж харж болох уу?
-Татварын ерөнхий хуулийн Зүйл 4.1 “... татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг. Иймд гаалийн татвар тогтоох, өөрчлөх, хөнгөлөх зэрэг УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудлын талаар гаалийн байгууллага хариулах боломжгүй.
-Гаалийн татвар нэмэгдээгүй юм бол өргөн хэрэглээний барааны үнэ буухгүй байгаа шалтгааныг танай байгууллагын зүгээс юу гэж харж байна вэ?
-Гаалийн байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг ханган ажилладаг. Гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулдаг зардал, цаг хугацааг багасгах зорилгоор иргэн аж ахуй нэгжид үзүүлдэг үйлчилгээгээ цахимжуулж, Гаалийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн Газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд томоохон хилийн боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байна.