Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, ажлын байрны орчин нөхцөл болон харилцааг сайжруулах, стрессээ тайлах арга барилд сургах, бүтээлч чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд “Hospital art project” ийг хэрэгжүүлжээ.
Уг төсөлд тус эмнэлгийн 100 орчим эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон бөгөөд бүлгийн сэтгэл заслын эмчилгээ, сэтгэл зүйн сургалт, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, уран зургийн бүтээл хийх зэрэг олон арга хэмжээнд оролцсон байна.
Төслийн хүрээнд хийсэн судалгаагаар нийт ажилтны 50 хувь нь анх удаа бийр будаг ашиглан уран зургийн бүтээл хийж үзсэн төдийгүй сонгосон сэдвийн дагуу ур чадвар, мэдрэмжээ харуулсан гайхалтай бүтээлүүд гаргажээ. Эмч, ажилтнуудын зураг зурахаас өмнөх стрессийн дундаж оноо нь зургаа дуусгасны дараа хэд дахин буурсан чухал үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр уран зургийн бүтээлийг өдгөө тус төвийн Сэргээн засах эмчилгээний тасагт байрлуулан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд болон иргэд, үйлчлүүлэгчдийн хүртээл болгох аж.