Шинэ төрлийн коронавирус (COVID-19) цар тахал хоёр жил гаруйн турш дэлхийд тархсан хэвээр байна. Дэлхий даяар нийт 510 сая хүн халдвар авч, 6.25 сая гаруй хүн эрдэнэт амь насаа алдаад байна. Дэлхийн улс орнууд цар тахлын сөрөг нөлөөг даван туулах завгүй байхад Тайвань цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан амжилт нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Тайвань 23.5 сая хүн амтай бөгөөд 2022 оны 5-р сарын 16-ны байдлаар 670 мянга орчим батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1068 хүн ам насаа алджээ. 2021 онд Тайваний эдийн засгийн өсөлт 6.45%-д хүрсэн. Эдийн засгийн салбарт гаргасан ололт амжилт нь цар тахлын үед засгийн газар, ард иргэд хамтран хүчин чармайлт гарган тэмцсэний үр дүн юм.
Тайвань иргэдийн 99.9% нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан
Үндэсний эрүүл мэндийн даатгал нь цар тахалтай тэмцэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тайвань 1995 онд Үндэсний эрүүл мэндийн даатгалаа хэрэгжүүлж эхэлснээс хойш 27 жил өнгөрсөн байна. Үндэсний эрүүл мэндийн даатгал нь эрүүл мэндийн иж бүрэн, чанартай үйлчилгээ үзүүлдэг төдийгүй хүн амын 99.9% даатгалд хамрагдсан буюу хүн амыг бүхэлд нь хамарч чадсан. Тайваний нийгмийн эрүүл мэндийн цогц тогтолцоо, үндэсний эрүүл мэндийн даатгал нь хүмүүсийн сэтгэл санааг амар амгалан байлгах, нийгмийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээс гадна үндэсний эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан, цаг үетэй хөл нийлүүлэн алхдаг мэдээллийн систем нь Тайваньчууд дижитал технологийг ашиглан цар тахлаас амжилттай урьдчилан сэргийлэх чухал түлхүүр болсон юм. Тайвань нь дэлхийн мэдээллийн сангийн вебсайт Numbeo-н 2021 оны “Дэлхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний индекс” (Health Care Index)-р дэлхийн 95 улс орнуудаас нэгдүгээрт жагссан. CEOWORLD сэтгүүлээс Тайваний эрүүл мэндийн тогтолцоог 2021 онд дэлхийд хоёрдугаарт байрт эрэмбэлжээ.
Тайваний шинэ загварчлал—технологийн тусламжтайгаар цар тахлаас урьдчилан сэргийлж буй нь
Тайвань өнгөрсөн хугацаанд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухаан, технологийн нарийвчилсан загварчлалыг ашиглаж, хилийн эрсдэлийн хатуу удирдлага, үнэн зөв илрүүлэг, хорио цээрийн дэглэмд анхаарлаа хандуулж, мэдээллийг нээлттэй, ил тод байлган, халдварт өвчнийг амжилттай дарж, ард иргэдийн аж амьдралыг хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн эерэг өсөлт гаргаж чадсан. Гэсэн хэдий ч омикрон хувилбар 2021 оны сүүлчээс дэлхий нийтэд тархаж, Тайваньд ч мөн бусад улс орны адилаар нийтийн дунд халдвар тархаад байна. Омикрон хувилбар өндөр хурдтай тархаж байгаа хэдий ч халдвар авсан хүмүүсийн дийлэнхэд нь хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа ба зарим тохиолдолд шинж тэмдэг огт илрэхгүй байгаа болно. Бид өмнөх шигээ халдварын тохиолдол бүрээс урьдчилан сэргийлж, тусгаарлах аваас ард иргэдийн хэвийн аж амьдралд ноцтой нөлөө үзүүлэх болно. 2022 оны 4-р сараас эхлэн засгийн газар хүнд тохиолдлуудыг бууруулах, хөнгөн шинж тэмдэг илэрч буй өвчтөнүүдийг үр дүнтэй хянах, дунд зэргийн болон хүнд хэлбэрийн тохиолдлуудад анхаарлаа хандуулах болсон. Энэ үе шатанд засгийн газар “Хэвийн аж төрөх, цар тахлын халдвараас идэвхтэй урьдчилан сэргийлэх” зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Тайваний шинэ загварчлалыг хэрэгжүүлж байна.
Вакцинжуулалт болон дижитал гэрчилгээ
Тайвань эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах ажлыг хөгжүүлэхийн тулд Үндэсний эрүүл мэндийн даатгалын Quicklink APP программыг боловсруулсан бөгөөд энэхүү аппликейшны тусламжтайгаар вакцинжуулалтын цаг, хувийн эрүүл мэндийн мэдээлэл, эмнэлгийн бүртгэл, COVID-19 вакцин, вирусын шинжилгээний хариуг авах боломжтой. Түүнчлэн 2021 оны сүүлээр Тайвань “Европын холбооны дижитал вакцинжуулалтын гэрчилгээ” системд албан ёсоор нэгдсэн. Тайваньчууд “Вакцинжуулалтын дижитал гэрчилгээ” болон "Шинжилгээний хариуны дижитал гэрчилгээ”-г авах боломжтой болсон. “Европын холбооны дижитал вакцинжуулалтын гэрчилгээ" нь дэлхийн стандартуудын нэг юм. Энэхүү системд маш олон орон нэгдэн орсон ба хамгийн анх ашиглагдаж эхэлсэн систем бөгөөд Тайваньчууд энэхүү гэрчилгээгээр Европын холбооны 64 улсад нэвтрэх боломжтой.
Цахим эмнэлгийн бүртгэл ба алсын зайны эмчилгээ /телемедицин/
Тайвань 2010 оноос хойш цахим эмнэлгийн бүртгэл солилцох зэрэг эмнэлгийн мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг идэвхтэй өрнүүлж байна. 2021 оны 5-р сараас эхлэн засгийн газар алсын зайны эмчилгээг /телемедицин/ үндэсний эрүүл мэндийн даатгалын төлбөрт хамруулж, цахим үйлчилгээний тусламжтайгаар эмнэлгийн үзлэгт хамрагдах боломжоор хангаж, халдвар тархах эрсдэлийг бууруулж байна. Өвчинтэй хүрэлцэхгүйгээр оношилгоо хийснээр халдварын тархалтыг бууруулах бүрэн боломжтой. Эмнэлгийн мэргэжилтнүүд мөн “Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн үүлэн лавлагаа систем (NHI MediCloud)” болон цахим эмнэлгийн бүртгэл (EMR) системийг ашиглан өвчтөнүүдийн эмнэлгийн бүртгэлийг авах боломжтой. Алсын зайны эмчилгээ /телемедицин/ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж, алслагдсан бүс нутгийн оршин суугчид зохих, иж бүрэн эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүх нийтийн эрүүл мэндийн хангах зорилтыг хэрэгжүүлж байна.
Тайвань Монголын эмнэлгийн салбар дахь 20 жилийн хамтын ажиллагаа өдрөөс өдөрт тэлсээр байна
Энэ жил Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тайвань Монголын эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааг эргэн дурсвал, илүү олон Монголын ард түмэн Тайваний өндөр чанартай анагаахын ур чадвар, үйлчилгээг мэддэг болсон ба Тайваний олон тооны улсын болоод хувийн эмнэлгүүд Монгол улсын эмч, сувилагч, ажилтан албан хаагчдыг сургахад туслалцаа үзүүлсэн. Тайваний Эрүүл мэнд, халамжийн яамны харьяа Олон улсын эрүүл мэндийн ажилчдын сургалтын төв (TIHTC) нь 20 жилийн хугацаанд 1000 гаруй Монголын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилчдыг сургаалтанд хамруулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэрэг болон Монголын эрүүл мэндийн үйлчилгээний түвшнийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Тайваний олон эмнэлгүүд Монголын улсын, хувийн эмнэлгүүдтэй олон талаар хамтран ажилладаг. Тухайлбал санамж бичиг байгуулах, Тайваниас эмч ирж сургалт явуулж, Улаанбаатар хот эсвэл орон нутагт үзлэг оношлогоо хийхээс гадна Монгол анд нөхдөдөө эмнэлгийн ор, тэргэнцэр, хүчилтөрөгчийн төхөөрөмж зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад мэс заслын багаж хэрэгслүүдийг хандивлаж байсан.
Түүнчлэн өнгөрсөн 2 жилийн цар тахлын үед, Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газар нь Тайвань, Монгол хоёр орны голлох улсын болон хувийн эмнэлгүүд хооронд 2 удаа хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 10 гаруй удаагийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ба анагаах ухааны туршлага солилцох хамтарсан цахим хурлыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн. Мөн Тайваний Засгийн газар болон Тайваний Төрийн бус байгууллагыг төлөөлөн 600,000 ам.долларын үнэ бүхий эмнэлгийн зориулалттай амны хаалт, халдвараас хамгаалах хувцас, тэргэнцэр, хамрын гуурсан хоолой зэрэг эмнэлгийн эд хэрэгслийг Монгол улсад хандивлаж, Монголын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр оруулж буй эмч ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахад тус дэм болсон.
Дэлхийн бусад улс орон манай орныг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд нэгдэхийг уриалж байна
Энэ жил, АНУ-н Ерөнхийлөгч Жо Байден 5-р сарын 13-ны өдөр Тайваний найрамдлын тухай хуульд гарын үсэг зурж Тайвань ДЭМБ-д ажиглагчийн статусаа эргүүлэн авах тал дээр туслалцаа үзүүлсэн. Үүнээс гадна манай орны дипломат түнш улс орон, Европын холбооны 27 улс, Их британи болон Австралийн Ерөнхий сайд, Японы Гадаад харилцааны яам, Данийн парламент, Дэлхийн Анагаах ухааны нийгэмлэг, Олон улсын эмч нарын холбоо зэрэг байгууллагууд Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд оролцохыг дэмжиж байгаа нь дэхийн олон орон Тайванийг дэлхийн эрүүл мэнд, цар тахлаас урьдчилан сэргийлэх сүлжээнээс ангид үлдэж болохгүй гэдгийг харуулж байна.
Тайвань тусалж чадна, Тайвань тусалсаар байна
Өнөөгийн дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлын үед, вакцины хангамж ба цар тахлын дараах хэвийн амьдралд эргэн ороход тулгарч буй бэрхшээлүүд олон улс орныг хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, харилцан туслалцаа үзүүлж, ирээдүйд тархах болзошгүй өөр нэгэн халдварт өвчинтэй тэмцэхэд урьдчилан бэлтгэлээ базааж байна.
Тайвань бол цар тахлын дараах хэвийн амьдралд эргэн ороход дэлхий дахины хамтарч ажиллах зайлшгүй сайн түнш юм. Бид бүхэн үргэлжлүүлэн бодитой хөдөлж олон улстай хамтран ажилласаар байгаа ба COVID-19-н вакцин, эмийн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр санал солилцон, хамтран ажилласаар ирсэн. Түүнчлэн амны хаалт, эм бэлдмэл зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх эд хэрэгсэл болон тоног төхөөрөмж хандивлаж хамтдаа цар тахлаас сэргийлэн “Тайвань тусалж чадна, Тайвань тусалсаар байна” уриаг бодитоор хэрэгжүүлсээр байна.
75дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь 2022 оны 5-р сард зохион байгуулагдах ба Тайвань 5 жил дарааллан урилга аваагүйн улмаас оролцож чадахгүй байна. Тайвань Дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны хамрах хүрээнээс ангид үлдэхгүйн тулд үргэлжлүүлэн мэргэжлийн, бодитой, хувь нэмрээ оруулах сэтгэлээр хандаж энэ жилийн 75дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд оролцох боломжийг эрэлхийлж, ДЭМБ-н халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цоорхойг тэглэх алсын харааг хэрэгжүүлэхийн тулд дэлхийтэй хамтран ажиллах болно.
Монголын бүх салбар дахь анд нөхдөөсөө Тайванийг ДЭМБ-д элсүүлэхийг тууштай дэмжихийг хүсч байна. ДЭМБ-н хурал семинар, арга хэмжээнд Тайванийг бүрэн оролцуулж дэлхийн бусад улс оронтой гар нийлэн, ДЭМБ-н “Эрүүл мэнд бол хүний үндсэн эрх” хэмээх уриаг, НҮБ-н Тогтвортой хөгжлийн зорилт болох “Нэг ч хүн орхигдуулахгүй” алсын харааг хамтдаа хэрэгжүүлцгээе