Дэлхийн түүхэд долоодугаар сарын 28-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1914 оны долоодугаар сарын 28. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэв
Австрийн гүн Франц Фердинанд эхнэрийн хамт Сараево хотод Сербийн үндсэрхэг үзэлтнүүдэд алуулснаас жилийн дараа буюу 1914 оны долоодугаар сарын 28-д Австри-Унгар Сербид дайн зарлажээ. Энэ зарлан нь Дэлхийн нэгдүгээр дайны эхлэл байсан бөгөөд Европ, Хойд Америк, Ойрх Дорнодыг хамран дөрвөн жил үргэлжилсэн билээ.
1932 оны долоодугаар сарын 28. Зомбины тухай анхны бүрэн хэмжээний кино гарав
Зомбины тухай анхны бүрэн хэмжээний кино болох "White Zombie" 1932 оны долоодугаар сарын 28-д АНУ-д нээлтээ хийжээ.
1976 оны долоодугаар сарын 28. Таншаны газар хөдлөлтөөр 240 мянган хүн амь үрэгдэв
1976 оны долоодугаар сарын 28-ны өглөө Хятадын Хэбей мужийн аж үйлдвэрийн хот болох Таншан орчимд 7.8-8.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас 240 мянган хүн амь үрэгдсэн нь сүүлийн хоёр зуунд байгаагүй аюулт үзэгдэл болсон юм.