Сурагчдад зориулсан усанд сэлэлтийн хичээлийг улсын хэмжээнд хөтөлбөр болгон анх удаа хэрэгжүүлж байна. Баянгол дүүрэгт ЕБС төгссөн хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгож төгсгөх хөтөлбөрийг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг нь зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхэд бүрийг сэлж сургах зорилгоор дүүргийн төгсөх ангийн сурагчдын дунд Усан спортын боловсрол олгох хөтөлбөрийг эхлүүлжээ.
Хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны бассейнд хүүхдүүдэд хичээл зааж байна. Усан бассейн нэгдүгээр сарын 10-наас хүүхдүүдээ хүлээж аваад эхэлжээ. Баянгол дүүрэгт нийт 18 дунд сургууль байдгаас энэ жил 2132 гаруй хүүхэд төгсөх юм. Тэдний 1291 нь тус төвд усанд сэлэлтээр хичээллэж байгаа бол үлдсэн нь 3, 4-р хорооллын эцэст байрлах бассейнд хичээллэх гэнэ. Хөтөлбөр энэ оны зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ.
Сар бүр 280-300 хүүхэд хичээллэх ба нэг хүүхэд нийт 12 удаагийн хичээлд хамрагдана. Энэхүү анхан шатны 12 удаагийн хичээлд хамрагдсан ямар ч хүүхэд сэлээд сурчихдаг гэдгийг БГД-ийн Биеийн тамир спортын хорооны бассейны менежер Н.Баярсайхан хэлж байлаа. Долоо хоногт гурван удаа, нэг удаа орохдоо 45 минут ордог ба хүүхдүүд сэлж сурахаас гадна усан спортоор чийрэгжих боломжтой юм.
Хүүхдүүд сургуулийн эмчид болон өрхийн эмнэлэгтээ нэгдсэн журмаар шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагджээ.
Энэхүү хөтөлбөрт хүүхэд өөрийн хүслээр хамрагдах тул дийлэнхдээ нэг ангийн 30 хүүхдээс 10-аад хүүхэд ирж байна гэв. Үлдсэн нь “ЭЕШ-даа бэлдэнэ, хичээлээ хийнэ” хэмээн усанд сэлэлтийн хичээлд хамрагдаагүй байна. Гэхдээ өдөр шөнөгүй хичээлээ хийн нуруу, нүд, гар хуруу нь чилж байгаа хүүхдүүд энэхүү том боломжийг ашиглан ердөө 45-хан минутыг зарцуулаад толгойгоо сэргээж, стрессээ тайлж эрүүл мэнддээ анхаараасай хэмээн мэргэжилтэн зөвлөж байв. Нөгөөтээгүүр өсөлтийн насан дээрээ яваа хүүхдүүдэд усанд сэлэлтийн спорт чухал үр дүнтэй.
Утааны бохирдлоос үүдэлтэй хордлого, хоолны хордлого, вакцины хордлого, цаашлаад химийн эмчилгээний хорыг ч усаар тайлах боломжтой байдаг.
Анх 2014 онд боловсролын хөтөлбөрт усанд сэлэлт болон шатрын спортыг оруулах санал Засгийн газраас гаргаж байжээ. Зардал, хангамж, нөөц боломжид тулгуурлаж өдгөө хүүхдүүд шатраар л хичээллэх боломж бүрдэж, усан спорт нь орхигдсон байна. Тиймээс Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр цаашид нийслэл, улс даяар хэрэгжих эхлэл болж буй нь сайшаалтай.
Сонирхуулахад Улаанбаатарт 30 гаруй усан бассейн байдгаас 20 нь хувийн бол үлдсэн 10 нь улсын төсвөөр баригдсан бассейн байдаг аж.
Усан спортын давуу тал нь хүн сэлээд сурчихад хэзээ ч мартагддаггүй чадвар суудаг ба урт хугацааны дараа ч усанд ороход өмнө нь суусан дадлаараа сэлж чаддаг байна. Мөн усаар хордлого тайлж болдог. Тэр дундаа утааны бохирдлоос үүдэлтэй хордлого, хоолны хордлого, вакцины хордлого цаашлаад химийн эмчилгээний хорыг ч усаар тайлах боломжтой байдаг.
БГД-ийн БТСХ-ны бассейн нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, бүрэн ариутгах автомат системтэй буюу ариутгал халдваргүйжүүлэлт хүний оролцоогүйгээр хийгддэг байна. Усанд ариутгах бодисын хэмжээ багасгахад автоматаар шахаж байдаг. Сүүлийн үеийн технологитой учир ус зогсоо зайгүй сэлгэгдэж байдаг давуу талтай гэнэ. Ингэхдээ ус хоёр том кварцын элсээр дамжиж, хэт ягаан туяагаар ариутгагддаг. Мөн шүлт, хүчлийг автоматаар тэнцвэржүүлж байдаг аж.
Усанд сэлэлтийн хөтөлбөрт хамрагдсан 40-р сургуулийн сурагчид хуваарь ёсоор бэлтгэлдээ ирсэн юм. Тэдний зарим нь 2-3 удаа хичээллэсэн, энэ өдөр анх удаа ирсэн нь ч байв.
"ЭЭЖ НАМАЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЧЭЭЛЛЭЭРЭЙ ГЭСЭН"
40-р сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Ариунгоо
- Энд ирээд сэлж сурсан. Сүүлийн хичээлд сурсан мэлхий сэлэлтээ өнөөдөр давтаж байна. Би олон дүүтэй болохоор заримдаа стресстэх үе гардаг. Харин усан спортоор хичээллэснээс хойш би өмнөхөөсөө илүү тайван болсон юм шиг санагдаж байна. Ээж минь их дэмжиж байгаа, намайг цааш нь үргэлжлүүлэн хичээллээрэй гэсэн.
"УСАНД СЭЛЭХ НЬ АЙЖ, САМГАРДАХ ЗҮЙЛ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН"
40-р сургуулийн сурагч О.Банзрагч:
-Уснаас айж самгардах нь ямар ч хүний байгалийн араншин шүү дээ. Тэр үед яг ямар арга хэмжээ авахаа мэддэг байя гэж бодсон. Амьдралдаа хэзээ нэгэн цагт усанд сэлэх шаардлага ихэнх хүнд гардаг байх. Би энэхүү хөтөлбөрт хамрагдах хугацаандаа алгасалгүй тогтмол явсаар чадвар, хүсэл нэмэгдвэл цаашид үргэлжлүүлэн хичээллэх болно. Одоогоор биеийн хөгжилд хараахан өөрчлөлт гараагүй ч сэтгэхүйн хувьд эерэг үр дүнтэй буюу "Усанд сэлэх нь айж, самгардах зүйл биш юм байна" гэдгийг ойлгож эхэлсэн.
“ӨМНӨ НЬ 65 КГ БАЙСАН БИ ОДОО 56 КГ ЖИНТЭЙ БОЛСОН”
40-р сургуулийн сурагч О.Эрдэнэбаяр:
- Би өмнө нь сэлдэг байсан тул одоо мэдлэгээ бататгахын хажуугаар шинэ төрлийн сэлэлт сурч байна. Саяхан мэлхий сэлэлт сурсан бол цаашид делфин, эрвээхий сэлэлт сурах зорилготой байна. Усанд сэлэлтээр хичээллэснээр өмнө нь 65 кг байсан би одоо 56 кг жинтэй болсон. Одоогоор манай ангиас 6-7 хүүхэд явж байгаа. Зарим нь хийх хичээл ихтэй, эсвэл усны хувцас байхгүй болохоор явахгүй гэсэн.
ХӨТӨЛБӨРТ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 204 ХҮҮХДИЙГ ХАМРУУЛНА
Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн нийт 34 хорооны зорилтот бүлгийн 6 хүүхдийг хороо бүрээс /нийт 204 хүүхэд/ хамруулахаар болжээ. Харамсалтай нь зарим хорооны ажилтан "Зорилтот хүүхэд нь явахгүй гэнэ, оронд энэ хүүхдийг явуулна" хэмээн дур мэдэн хэн нэгний хүүхдийг "хавчуулахыг" завдаж буй нь харамсалтай. Тиймээс суралцах зорилтот хүүхдийн нэрсийг цохсон засаг даргын гарын үсэгтэй захирамжийн хамт хүлээн авна гэв.
Тэдгээр хүүхдүүдийн усны хувцас, хэрэгслийг ч хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй өгөх аж. Усанд сэлж сурахыг хүсэхгүй хүүхэд гэж бараг үгүй. Гагцхүү ирээдүйд үүсэх эрсдэлээс нь хамгаалах, эрүүл мэнд, биеийн хөгжилд нь эергээр нөлөөлөх цаашлаад нийгэмших, найз нөхөдтэй болж өөртөө итгэх итгэлийг нь нэмэх боломжоос нь бүү хугаслаасай.