2000 оны арванхоёрдугаар сарын 6 бол МҮДН, МҮАН, МСДН, МОАН, МУНН зэрэг
намууд нэгдэж, улс төрийн намуудын дунд эргэлт хийсэн өдөр.
Тэр өдөр ардчиллын төлөөх улс төрийн намууд Их хурлаа хийж, Ардчилсан намыг
байгуулсан. Маргааш нь буюу 7-ны өдөр энэ нэгдэлд оролцогч намуудын дэргэдэх
залуучуудын байгууллагууд эвсэн нэгдэж, анхны үндэсний чуулган хуралдаж,
АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоог үүсгэн байгуулж байлаа. Энэ өдрийг
өчигдөр АН, Ардчилсан залуучуудын холбоо тэмдэглэн оюутан залуус, иргэдтэй “Үзэл
бодол, үнэт зүйлээ таниулах өдөр” сэдвийн дор уулзалт ярилцлага хийсэн юм.
Уулзалт ярилцлагад оролцогсдод АН-ын дарга Ц.Элбэгдорж лекц уншиж, тэдний
асуултад хариулт өгөв. АН-ын даргын лекцийг товчлон хүргэж байна.
АН-ын хувьд хамгийн гол баримтлал юу вэ гэхээр энэ бол улстөрчдийн нам биш,
намын гишүүдийнх ч биш, энэ бол ард түмний байгууллага. Ард түмний сонгох,
сонгогдох эрхээ эдлэхэд нь улс төрийн аргаар туслах, хангах, үйлчлэх гэсэн байгууллага.
Ардчиллын эрх чөлөөний баталгаа бол АН биш ард түмэн өөрөө юм. Ард түмний
хувь заяаг ямар ч Ерөнхийлөгч, хаан, Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн
тодорхойлохгүй. Манай нам ард түмнээс санал авсан, авч байгаа.
Одоогоор 800 мянга орчим хүнээс 2,4 сая санал ирсэн. Олон санал давхацсан хэдий
ч ойролцоогоор арван мянга орчим багц санал гарах төлөвтэй байгаа.
1990 оноос хойш ардчиллын төлөө 17 жил тэмцлээ. Улс төр рүү хөтөлсөн зам хэцүү
байсан. Хэцүү бүхнийг даван туулсаар ирсэн. Жишээ нь, авлига хамгийн муухай,
шийдэхэд хүнд асуудлын нэг. 2004 онд Ерөнхий сайдаар сонгогдоод авлигатай
тэмцэх тухай УИХ дээр яриад Засгийн газарт орж ирэхэд Ху намын гишүүн “Та
авлига гэж юу яриад байна. Та хэнийг хэлээд байна аа, аан. Хуралд чинь суухгүй
ээ” гээд хурлаас гарч байсан. Тэр үед “Би сайдаасаа больё” гээд сайд нар нь
арвуулаа гарын үсэг зурсан. Энэ бол сайдаасаа больж байгаа юм биш, тэдэнд
Элбэгдоржоос салах нь чухал байсан. Гэтэл одоо бол сайдаа боль гээд гуйгаад
байхад суугаад байгаа биз дээ. Ерөнхий сайд нь болиулъя гээд УИХ дээр оруулаад
байхад сайдууд нь болихгүй ээ гээд байлаа шүү дээ. Энхболд нь сүүлдээ мухардаад
өргөдлөө буцаагаад татаад авсан. Ийм шог юм болж байна, ийм засаг байна. Ийм
байдлыг АН-ын 25 гишүүн УИХ-д сууж байгаа учраас ард түмэн харуулж чадаж
байгаа. Тэр үед Хувьсгалт нам сайндаа Ерөнхий сайдын суудлыг аваагүй,
хариуцлагаас зугтсан л хэрэг. Хувьсгалт намынхан суудлаа өгч чаддаггүй. Би
гаалийн Баатарт ажлаа өг гэж хэлэхэд Засгийн газар хуралдахгүй байсан. Манай
намын Д.Дорлигжав Эрдэнэтийн захирлаас буухдаа тамга тэмдгийг нь хадаг яндар
бариад дараагийн хүнд нь хүлээлгэж өгч байсан. Түүнийг ажлаа авахад нь харин Ху
намын хүн өрөөгөө түгжээд хоёр, гурван сар алга болж л байсан.
Энэ улс орныг өнөөдөр хуулиар өөрчилнө. Үүнийг өөрчлөхийн тулд 17 жил сэтгэлээ
маажууллаа, өрөө ухууллаа. Манай ард түмэн өнөөдөр 17 жилийн курс, дамжааг дүүргэлээ.
Одоо хэн юу хийвэл зөв, хэн юу хийвэл буруу болдгийг мэднэ. Одоо улс төрийн
нам, төрийн албаны хууль, Авлигын хууль гээд бүгдийг өөрчлөх хэрэгтэй.
Энэ уулзалт ярилцлагын нэг гол сэдэв бол эрх чөлөө. Ард түмэн эрх чөлөөтэй байх
ёстой, ард түмэн сонголттой байх ёстой. Эрх чөлөөтэй ард түмэн эх оронтой,
тусгаар, сайхан амьдралтай, сонголт хийх чадвартай байдаг, өөрөө өөрийнхөө хувь
заяаг өөрөө шийддэг. Тэд дарангуйлагчийг төрүүлдэггүй. Өнөөдөр хамгийн байх
ёсгүй, ойлгомжгүй, байх ёсгүй ойлголт бол төр. Төр байдаг болохоор ард түмэн
байгаа юм биш. Ард түмэн байгаа болохоор төр байдаг. Өнөөдөр ард түмэн төрд зүтгэж
байгаа юм шиг л байх юм. Өнөөдөр шаардлагатай бүх ажлыг та, би, тэр хийж
амжуулж чадахгүй. Тийм учраас тэр ажлуудыг амжуулахын тулд дундаасаа хэдэн төгрөг
цуглуулж төсөв гэгчийг бүрдүүлж хэдэн хүн цалинжуулаад өөрийнхөө төлөө
ажиллуулдаг. Харамсалтай нь тэрийг төр гээд нэрлэчихсэн, харчихсан байгаа байхгүй
юу. Тэр төр гэдэг чинь таны төлөө үйлчилж, гүйж байх ёстой. Өнөөдөр та бидний
татвар төсөв гэдэг сав руу ороод та бидэнд мэдэхгүйгээр алга болж байна. Ард
түмэн гэдэг ойлголт байдаг болохоос биш төр гэдэг ойлголт байж таарахгүй. Төрийн
алба, төрийн өмч гэж байдаггүй, ард түмний өмч, нийтийн өмч гэдэг байдаг. Нийтийн
бие засаг газар гэж байдаг болохоос төрийн бие засах газар гэж байдаггүй биз
дээ.
Өнөөдөр энэ бүх болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг ард түмэн өөрчилнө. Тэрний төлөө
бүгдээрээ зүтгэх хэрэгтэй байна. Нэг өдөр субботник хийж байгаа юм ардчиллыг
хийгээд дуусдаггүй юм байна. Амьдралын туршид, өглөө босоод айл гэрээ
цэвэрлэдэг шиг, хоолоо идсэнийхээ дараа аягаа угаадаг шиг үргэлжид ардчиллыг
тордож байх ёстой юм байна гэх зэргээр АН-ын дарга Ц.Элбэгдорж нэг цаг гаруй
лекц уншсан юм. Түүнийг лекц уншиж байхад уулзалт ярилцлагад оролцогчид
олонтаа алга ташин хүлээн авсан.
Дараа нь дуучин Ж.Мөнхбат ая дуугаа өргөж, язгуур урлагийн “Тэнгэрийн уудам”
хамтлаг уран бүтээлээ сонирхууллаа. Өнөөдөр Ардчилсан залуучуудын холбооноос
зарласан “Миний мэдэх Ардчилал” сэдэвт уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн
гарах ба 14.00 цагаас УИХ-ын гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, мөн холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд нар
холбооны гишүүд дэмжигчид, оюутан залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Арванхоёрдугаар сарын 7-ны өдрийг “Залуучуудад хандсан төрийн бодлогыг
тодорхойлох өдөр” хэмээн нэрлэж, жил бүр тэмдэглэхийн зэрэгцээ төрөөс
залуучуудад хандсан бодлогыг тодорхойлж, хэлэлцүүлэг явуулж байх гэнэ.
Д.Навчаа