Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) анх 2005 онд Австралийн Залуу Элчин сайд хөтөлбөрийн оролцогч Таня Буркхардын санаачилгаар “Солонгон морьд” урлагийн боловсролын төслийг хэрэгжүүлжээ.
Уг төсөлд тулгуурлан “Солонгон морьд: Надад хэлэх үг байна” төслийг Австралийн сайн дурынхан-нөлөөллийн сангийн санхүүжилтээр, дахин шинэчилж 2022 оноос хэрэгжүүлж байна.
Уг төсөлд ЭХЭМҮТ- ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг; Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв; Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагуудын удаан хугацаанд эмчлүүлж байгаа эмчлүүлэгчид, хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэхийг зорьсон байна. Төслийн оролцогчид урлагийн сэтгэл засалчийн заавраар морины баримал ашиглан өөрсдийн түүхээ бүтээжээ.
Төслийн үр дүн болох оролцогчдын бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. "Надад хэлэх үг байна" төсөл нь урлагийн сэтгэл заслаар дамжуулан нийгмийн үйл ажиллагаанаас тусгаарлагдсан тодорхой бүлгийн нийгэм дэх оролцоог дэмжих, төслийн оролцогчдын дуу хоолойг “Солонгон морьд”-оор дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой.
Урлаг бол хүнд үгээр илэрхийлэх боломжгүй, дотоод ертөнц, үзэл бодлоо бүтээлч аргаар илэрхийлэхэд тусалдаг. Мөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг хүчтэй зэвсэг юм.
Иймд урлагаар дамжуулан төслийн оролцогчдын дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлсэн бүтээл бүхий тайлан үзэсгэлэнг маргааш 18:00 цагт МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд нээнэ. Энэ сарын 31-нийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.