Өнгөрсөн сард цэцэрлэгийн бага бүлгийн элсэлтийг сугалаагаар зохион байгуулж 10597 хүүхдийг элсүүлжээ. Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн гэх мэт 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Одоогоос зургаан жил гаруйн өмнөөс бид цэцэрлэгийн насны хүүхдийн хөгжих боломжийг сугалаагаар шийддэг болсон. Өөрөөр хэлбэл хэн азтай нь улсын цэцэрлэгт хамрагдана. Үүнийг өнөөгийн цэцэрлэгийн нөөц бололцооны нөхцөл байдалд шударга арга хэмээн тодорхойлж болох ч “азгүй” үлдсэн хүүхдүүдийн сурч боловсрох эрх болон цаашлаад гэр бүлийн санхүү, өрхийн амьжиргаатай шууд холбогддог. Сугалаанд одтой болон азгүй байсан хүүхдүүдийн зарим эцэг эхээс сэтгэгдлийг нь сонирхож, энэ талаар албаныхнаас тодрууллаа.
"ЦЭЦЭРЛЭГТ ОРНО ГЭЖ БАЯРЛАН "БАГШ АА БИ ШЭЭЕ", "БАЯРЛАЛАА" ГЭХ МЭТ ҮГ ХЭЛЖ СУРГАСАН. ГЭТЭЛ..."
Гурван хүүхдийн ээж А.Мишээл:
- Манай охин хоёр ой 6 сартай. Намраас хойш хоёр настнуудыг цэцэрлэгт аваагүй учраас ажлаас надад тус дэм болж гэрээс ажиллахыг зөвшөөрсөн юм. Мэдээж гэрээсээ үргэлж ажиллаад байх боломжгүй учраас эмээг нь гуйж харуулдаг юм. Сая цэцэрлэгийн сугалаа зарлахад нь маш их баярлаж байсан. Би охиноо 1-10 хүртэл тоолж сургасан. "Багш аа би шээе", "Баярлалаа" гэх мэт үг хэлж сургаад, хоёр гурван дуу зааж, хэрдээ л бэлтгэлээ хангаад байлаа. Гэтэл сугалаанд хожоогүй. Одоохондоо ээжийгээ гуйж болоод байгаа ч охиноо олон хүүхэдтэй тоглож наадан, юм сураасай гэж хүсэж байна. Хүүхдийн хөгжлийн хамгийн идэвхтэй үе эхний 1000 хоногт байдаг гэсэн. Гэтэл цэцэрлэгт явуулж чадахгүй байгаадаа харамсаж байна.
"ХҮҮ МИНЬ ЦЭЦЭРЛЭГТ ТЭНЦЧИХВЭЛ БУЦААД АЖИЛДАА ОРЪЁ ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙЛАА. ГЭВЧ..."
Хоёр хүүгийн ээж М.Сарангоо:
-Өмнө нь 2016 онд хүү минь цэцэрлэгийн сугалаанд сонгогдож байсан. Харин энэ удаад харьяаны цэцэрлэг нийт 100 гаруй хүүхдээс 40-ийг нь сугалаагаар сонгоход миний хүү багтаж чадаагүй. Хэрэв тэнцчихвэл би ажилдаа орж өрхийн амьжиргаандаа нэмэр болъё гэж төлөвлөж байсан. Надаас өөр харах хүн байхгүй учир би хүүгээ одоо өөрөө харж байна.
Нэг охины ээж Т.Нарангэрэл:
- Манай охин энэ жилийн сугалаанд тэнцсэн. Тус цэцэрлэгт 111 хүүхэд бүртгүүлснээс 25 хүүхэд сонгож авсан гэсэн. Өмнө нь харах хүн байхгүй учир хөдөө эмээ өвөөд нь харуулах, зарим үед нь гэрийнхээ хажууд байдаг хувийн цэцэрлэгт явуулдаг байсан. Хэрэв охин маань сонгогдоогүй байсан бол хувийн цэцэрлэгтээ л үргэлжлүүлж өгөх байсан байх даа. Тэгэхээр манай гэр бүлийн хувьд санхүүгийн хувьд багагүй хэмнэлт гарч, түүнийгээ хүүхдийнхээ өөр зүйлд зарцуулах боломж гарч байна гэсэн үг.
“БҮХ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ЗААВАЛ ХАМРУУЛАХ ЁСТОЙ ГЭСЭН БОДЛОГО БАЙХГҮЙ”
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар:
- Одоогоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 хувийг хамруулаад байна. Нэг талдаа бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулах ёстой гэсэн бодлого байхгүй. Нөгөө талдаа үүний хамгааллын бодлого давхар явдаг буюу гэртээ харах хүнгүй, ээж аав нь ажилтай бол дэмжлэг болдог. Манайд цэцэрлэгийн 4-5 насны хүүхдийн хамрагдалт нэлээн өндөр хувьтай буюу хангалттай хэмжээнд очсон. Харин хоёр настнуудын хувьд багагүй ярвигтай байгаа ч үүнийг Бага насны хүүхдийн цогц бодлогоор хуульд тусгахаар төлөвлөж байгаа. Хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх боловсролд ийм төрлийн асуудал байхгүй. Тэнд бараг 100 хувь хамруулж байна.
ЭНЭ ОНД ШИНЭЭР 48 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул:
- Сая сугалаагаар 10 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт элсүүлснээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн гэх мэт 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн. 2022 онд улсын болон олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар нийслэлд 48 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байна.
"15 ЖИЛИЙН ТУРШ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ БАРИАГҮЙН УРШИГ ОДОО ГАРЧ БАЙНА"
"Бүх нийтийн боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг:
- Хүүхдийг цэцэрлэгт сугалаагаар хамруулж буй нь хөрөнгө оруулалтын архаг дутагдлын шинж юм. Боловсролын төсвийг урсгал зардал буюу ажилтнуудын цалин хөлс, ус цахилгаан гэх мэтэд зарцуулдаг бол нөгөө хэсгийн хөрөнгө оруулалт буюу шинээр цэцэрлэг сургууль барих, засвар хийх, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж авахад зарцуулагддаг. 90-ээд он гарахад улс төр, эдийн засаг хүнд болох үед урсгал зардлыг л олгож, хөрөнгө оруулалтыг бараг 2015 он хүртэл бүр зогсоосон. Тэгэхээр хөрөнгө оруулалтын 15 жилийн архаг дутагдалд орж түүний уршиг л одоо гарч байна. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулалт хийсэн ч бас нэг асуудал үүссэн. Боловсрол болон нийгмийн салбар хоорондоо уялдаа холбоотой. Тиймээс нийслэлийг чиглэсэн иргэдийн их нүүдэл бий болж, түүнд нь нийцэх хангалттай дэд бүтэц байхгүй болсон. Үүний цаана хөдөө, орон нутгийн хөгжлийг орхигдуулсан байдал бий. Хүн өөрийн болон үр хүүхдийн тав тух, сайхан байдлыг бодолцон аль таатай нөхцөл, боломж руу л тэмүүлнэ. Тэдний буруу биш. Харин эрх баригчдын хариуцлагагүй байдалтай л холбоотой.
НИЙСЛЭЛД 2022 ОНД АШИГЛАЛТАД ОРОХ ЦЭЦЭРЛЭГ
Цэцэрлэгийн хүртээмжийн талаарх нийтлэл, ярилцлага, боломжит шийдлүүдийг бид цувралаар хүргэх болно.