Нийслэл хотод амьдрахын давуу тал, үр өгөөжөөс шалтгаалан Улаанбаатар хот нь монголчуудын хувьд амьдрах таатай суурин газар болохын хэрээр хотын хөл хөдөлгөөн ихэсч, хүн амын нягтшил нэмэгдэж, төрийн үйлчилгээг хүргэхэд бэрхшээлтэй болж байгаа нь хотын удирдлагуудад хүндрэл учруулсаар байна.
Энэхүү хүн амын төрөлт ихэссэн, хэт төвлөрлөөс үүдэж, цэцэрлэг, сургуулиуд өөрийн чадамжаас хэд дахин давсан их ачаалалтай ажиллаж байгаа нь боловсролын системийг ганхах байдалд хүргэж байна. Энэ асуудал нь зарим эцэг эхчүүдэд хүүхдээ харж ажлаасаа гарахад хүрэх, зарим тохиолдолд хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээх шаардлагатай болсон гэр бүлүүдэд хүндээр тусаж, хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлсэн.
Зарим цэцэрлэгийн удирдлагууд бага насны хүүхдүүдийг монгол гэрт хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэг Монгол гэрт хүүхдүүдийг хүлээн авч, хүртээмжийг асуудлыг өөрсдийн түвшинд шийдвэрлэжээ.
12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Жавзан:
"2016-2022 он хүртэл манай хорооны хүн амын нягтшил маш их нэмэгдсэн. Манай хороонд 2-5 насны сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдах насны бүртгэлтэй 1820 гаруй хүүхэд байдаг. Үүнээс бид хичээлийн 1,2 дугаар байрандаа 570 хүүхэд, Монгол гэрт 30 хүүхдийг авч, нийт 600 хүүхдийг цэцэрлэгтээ хамруулж байна. Үүний цаана 1220 гаруй хүүхэд үлдэж байгаа.
Манай хорооны эцэг эхчүүд хоорондоо ярилцаад, 12 дугаар цэцэрлэгийн удирдлагуудад хүсэлт гаргасан. Улсаас заасан цэцэрлэгт авах хүүхдийн тоо гүйцчихсэн учраас бид гэр цэцэрлэгт ч гэсэн хүүхдээ хамруулмаар байна гэж.
Үүнээс хувийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд байгаа ч сургуулийн өмнөх боловсролд хангалттай хамрагдаж чадахгүй хүүхдүүд маш олон бий. Ер нь хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах шаардлагатай байдаг. Тэгснээрээ хүүхдийн насан туршид өөрт нь үлдэх зөв дадал хэвшлийг цэцэрлэгээр дамжуулж төлөвшүүлдэг учраас сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс анхаараасай гэж хүсдэг. Миний хувьд гэр цэцэрлэгийг аль ч цаг үед байлгах хэрэгтэй гэж үздэг. Яагаад гэвэл бид хийсвэр зураг, киноноос Монгол гэр, Монгол ахуйтай танилцуулахын оронд өөрсдийг нь тэр орчинд нь байлгаж үзүүлэх, бодитоор танилцуулбал илүү их зүйлийг таньж мэдэж, сурч чадна гэж боддог" гэлээ.
Гэрээ шалны халаалтаар халаадаг. Хүүхдүүдийг өдөр унтахад нь шалны халаалтаа унтраадаг.
Дунд бүлгийн багш Ш.Оргилмаа:
"Эцэг эхчүүд гэр цэцэрлэгт маш тааламжтай байгаа. Гэрээ шалны халаалтаар халаадаг. Хүүхдүүдийг өдөр унтахад нь шалны халаалтаа унтраадаг. Монгол гэрийн агаарын сэлгэлт маш сайн байдаг. Байранд амьдардаг хүүхдүүд Монгол гэрийг огт мэдэхгүй болохоор маш их сонирхож байна. Энэ юу вэ? гэж гэрийн эд ангиудыг их асууж сонирхдог. Хичээл эхлээд 3 хонож байгаа гэхэд монгол гэрийн талаар хүүхдүүд нэлээд мэдэгдэхүүнтэй болсон. Цэцэрлэгтээ ч гэсэн их дуртай ирж байна " гэв.
12 дугаар хорооны иргэн С.Баярсайхан:
"Манай хорооны эцэг эхчүүд хоорондоо ярилцаад, 12 дугаар цэцэрлэгийн удирдлагуудад хүсэлт гаргасан. Улсаас заасан цэцэрлэгт авах хүүхдийн тоо гүйцчихсэн учраас бид гэр цэцэрлэгт ч гэсэн хүүхдээ хамруулмаар байна гэж. Бидний хүсэлтийг хүлээж аваад “Гэр цэцэрлэг байгуулж болж байна. Та хүүхдээ хамруулах уу?” гэсэн хариу өгсөн. Бид өөрсдөө хүсэлтээ тавьсан болохоор хүүхдээ гэр цэцэрлэгт өгч байгаа.
Миний хувьд гэр цэцэрлэгт хүүхдээ сургаж байгаагаа боломжийн гэж үзэж байна. Хүүхдийн орчин солигдож байна. Хүүхэд цэцэрлэгийн боловсрол заавал авах ёстой учраас гэр цэцэрлэгт ч бай, байшинд ч бай сургалтыг хаана явуулж болж байна тэр орчинд нь хүүхдэдээ боловсрол олгох л ёстой. Хүмүүс янз бүрээр ярьж л байдаг. Орчин үед гэр цэцэрлэгт хүүхэд авч байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Монголчууд эртнээс цэцэрлэгийг анх эхлүүлэхдээ монгол гэрт л эхлүүлж байсан шүү дээ. Тийм болохоор надад гэр цэцэрлэг байж болох шийдэл санагддаг" гэв.
Эх сурвалж: А24 агентлаг