gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Алтай: Банкуудын IPO-г хойшлуулсан нь нүдээ олоогүй шийдвэр

Б.Чимэг
Эдийн засаг
2022-06-15
4
Twitter logo

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулах буюу нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэх төлөвлөгөөгөө дөрөвдүгээр сард танилцуулсан. Энэ дагуу  

  • “Монголын хөрөнгийн бирж”,
  • “Монголын цахилгаан холбоо”,
  • “Мэдээлэл холбооны сүлжээ”,
  • "Мэдээлэл, технологийн үндэсний парк",
  • “Үндэсний давхар даатгал”
  • Авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээний 34 хувийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно.

Дээрх компаниуд нээлттэй, хувьцаат компани болох юм. Нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог арилжаа явуулах үед хязгаарлана гэж төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газраас онцолсон юм.

Тун удахгүй дээрх компаниудын жагсаалт бүхий Засгийн газрын тогтоол гарснаар төрийн өмчит зарим компанийн хувьцааны 1/3-ийг худалдах ажил албан ёсоор эхлэх юм. Дээрх компаниудын  багахан хувийг хувьцаа эзэмшигчид худалдан авснаар дараах эерэг үр дүн гарна гэж  Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай онцлов.

-Дундаж давхаргыг тэлнэ.
-Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
-Баялгийн тэгш хуваарилалт явагдана.
-Төгрөгийн ханш тогтворжино.
-Гадаадын хөрөнгө оруулалт өснө.
-Компаниудын засаглал сайжирна.

Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах гэсэн компаниуд Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Клирингийн төвд тус тус хураамж шимтгэл төлдөг. Эдгээр нь нийлж, багагүй хэмжээнд хүрдэг аж. Иймд Хөрөнгийн бирж компанийн хувьцаа, бонд бүртгэх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын сангийн шимтгэлээ 10-40 хувиар тус тус бууруулжээ. Ингэснээр хувьцаа гаргах, бонд санал болгох компаниудын санхүүжилтийн өртөг буурна.

Засгийн газрын тогтоол гарсны дараа Хөрөнгийн бирж үнэлгээгээ хийлгэнэ. Эд хөрөнгийн болон бизнесийн үнэлгээгээ мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэсэн үг юм. Үүний дараа биржийн 34 хувийг хэчнээн тэрбум төгрөгөөр үнэлэх, нэгж хувьцааны үнэ гэх мэт гол тоонууд тодорхой болно.

Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөхөөр үнэт цаас гаргана. Тэгэхээр энэ оны сүүлээр хөрөнгийн биржийн арилжаа ихээхэн идэвхжих нь.                      

Х.Алтай захирал “Биржийг олон нийтэд нээлттэй компани болгохоос өмнө Клирингийн төвийг биржтэй нэгтгэн, МХБ-ийг группийн бүтэцтэй болгох нь зөв. Их дэлгүүр, касс тус тусдаа байж болохгүй. Уг нь энэ сард багтаан манай улсын таван том банк хувьцааны тодорхой хувиа худалдах товтой байв. Хоёр банк бидэнд хувьцааны танилцуулгаа ирүүлсэн ч УИХ-аас хуулийн хэрэгжилтийг зургаан сараар сунгав. Энэ нь сүүлийн саруудад арилжаа буурахад нөлөөллөө. Олон хүн банкуудын хувьцааг худалдаж авахаар хүлээж байв. Банкуудын IPO-г гэнэт хойшлуулсан нь цагаа олоогүй  шийдвэр. Бид хууль баталдаг ч хэрэгжилт хангалтгүй байдаг” гэсэн юм.

ХӨРӨНГИЙН БИРЖ НЭЭЛТТЭЙ ХК БОЛОХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Монголын хөрөнгийн бирж бол 100 хувь төрийн өмчит компани юм. Дэлхий дээр 100 хувь төрийн мэдэлд байдаг хөрөнгийн бирж тун ховор. Тиймээс Монголын хөрөнгийн бирж  олон нийтийн болж, биржийн хувьцааг хөрөнгийн зах зээлд оршиж буй компаниуд, мэргэжлийн хөрөнгө оруулагчид эзэмших шаардлагатай. Хөрөнгийн бирж 100 хувь төрийн мэдэлд байснаар хэд хэдэн сөрөг үр дагавар бий болж байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржээр явагдсан арилжаа болон арилжааны төлбөр тооцоо,  клирингийг тусдаа төрийн өмчит компани хариуцдаг. Ингэснээр хөрөнгийн биржийн арилжааны шимтгэлд асар их дарамт учруулж, энэ нь эргээд хөрөнгийн биржийн өрсөлдөх чадварыг бууруулах үндсэн шалтгаан нь болж ирсэн.

Хөрөнгийн биржийн хувьцааг иргэдээс илүүтэй брокер дилерийн компаниуд гэх мэт энэ салбарын тоглогчид худалдаж авах хүлээлттэй байна.

Анх энэхүү клирингийн компанийг Монголын хөрөнгийн биржийн бүтцээс салгаж,  арилжааны төлбөр тооцоо хариуцдаг тусдаа төрийн өмчит компани болгон зохион байгуулахдаа бүх биржийн төлбөр тооцоог хийдэг байхаар төлөвлөж, байгуулсан түүхтэй. Гэвч тус байгууллага нь Монголын хөрөнгийн биржээс тусдаа байснаар хөрөнгийн зах зээлд хөл тавьж буй компаниудын өмнөх шимтгэл, хураамжийн “босго” үнэд ихээхэн нөлөөлж байна.

Тиймээс Монголын хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгохдоо “Монголын үнэт цаасны клирингийн төв” ТӨХХК-ийг биржийн бүтцэд багтаах нь илүү оновчтой. Олон улсын жишигт ч дэргэдээ клирингийн төвгүй хөрөнгийн бирж байдаггүй. Дэлхий дахинд хөрөнгийн биржүүд арилжааны шимтгэлээс гадна клирингийн орлогоор санхүүгийн томоохон эх үүсвэрээ бүрдүүдэг. Мөн энэ хэрээр үйл ажиллагаа нь идэвхжиж, зах зээл нь томорч байдаг.

Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд санаж болгож, нээлттэй хувьцаат компани болгосноор өрсөлдөөнт орчинд зах зээлийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж нэмэгдэж, шийдвэр гаргах үйл явц хурдан шуурхай болно. Түүнчлэн олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг хавсран эрхэлдэг болж, шимтгэл, хураамж буурна. Үүний үр дүнд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон старт-ап компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Мөн хөрөнгийн бирж шат шатны хөрөнгө оруулагчдад зориулсан туслах зах бий болгох зэргээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлснээр өрсөлдөх чадвар нь сайжирна.

Монголын хөрөнгийн биржид засаглал, өмчлөлийн реформыг цаг алдалгүй хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээл бодит утгаараа бизнесийг дэмжих “инкубатор” болж чадахын зэрэгцээ хөрөнгийн зах зээл дэх иргэдийн оролцоо нэмэгдэж, дундаж давхарга тэлэх үндэс суурь бүрэлдэнэ. Хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болоход хууль, эрхзүйн орчны хувьд ч, зах зээлийн үндсэн үзүүлэлт, үйл ажиллагааны норм стандартын хувьд ч бэлэн болжээ.

Хөрөнгийн биржийн хувьцааг иргэдээс илүүтэй брокер дилерийн компаниуд гэх мэт энэ салбарын тоглогчид худалдаж авах хүлээлттэй байна. Мөн хувьцааг амжилттай арилжаалж, үнэд хүргэхийн тулд биржийн санхүүгийн үзүүлэлтүүд сайн байх ёстой. Олон жилийн турш алдагдалтай ажилласан тус бирж өнгөрсөн онд 3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Цаашид биржийн орлогыг төрөлжүүлэхийн тулд дараах ажлуудыг хийж байна.

  1. Рио Тинто групп, Туркойз хилл ресурс компанийн удирдлагуудад хувьцаагаа Монголын биржид давхар бүртгүүлэх санал тавсан байна. Ингэснээр иргэд эдгээр компанийн хувьцааг монгол төгрөгөөр худалдаж авах боломжой. Мөн “Оюу толгой” төсөл нийгмийн мандат буюу олон нийтээс авах дэмжлэгт нь эергээр нөлөөлөх давуу талтай аж.
  2. Гаднын томоохон биржүүд индексээ буюу хамгийн том компаниудынхаа хувьцааг багцлан, бүтээгдэхүүн болгодог. Манай улсад I ангиллын 20 компанийн хувьцааны ханшийн өөрчлөлтийг ТОП20 индексээс харж болно. Гэвч эдгээрийн хувьцааг багцалсан бүтээгдэхүүн үгүй. Хэрэв ийм бүтээгдэхүүн гаргавал бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт сонирхогчид, өөр өөр компанийн хувьцааг цуглуулах хүсэлтэй иргэд дуртайяа худалдан авна. Хөрөнгийн биржээс индексийн сагс бүрдүүлэх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд илгээжээ. Хороо энэ бүтээгдэхүүн одоо үйлчилж буй Үнэт цаасны тухай хуульд нийцэх, эсэхийг судалж байгаа аж.         

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай Монголын хөрөнгийн бирж нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг онцолсон. Тэрбээр “Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани болсноор олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг хавсран эрхлэх боломж бүрдэж, энэ хэрээр шимтгэл хураамж буурна. Мөн хөрөнгийн биржийн өрсөлдөх чадвар сайжирч, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид, старт-ап компаниудын үнэт цаас гаргах үйл явц илүү хялбар болно” гэсэн юм.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Өнгөрсөн оны сүүлийн байдлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 13.7 хувьтай тэнцжээ. Энэ нь хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Дэлхийн Банкны судалгаагаар 2020 оны байдлаар Хонконгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь ДНБ-ийхээ 1768.8 хувьтай, АНУ-д 194.3 хувьтай тэнцжээ.

АНУ-ын  иргэдийнх 50-60 хувь нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, арилжаанд оролцдог.

Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-д харьцангуй бага хувийг эзэлдэг ч олон улсын шинжээчид хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээлээр нэрлэдэг.

Энэ сарын 13-ны байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.88 их наяд төгрөг байгаа нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өсжээ.

Энэ онд Хөрөнгийн биржээс гадна дээр танилцуулсан биржүүдийг ХК болгосноор одоо бүртгэлтэй байгаа 187 компанийн тоо өснө. Хөрөнгөөр баталгаажсан 50 тэрбум төгрөгийн үнэт цаас, шинэ хувьцаануудын танилцуулга, системийн нөлөө бүхий таван банкны IPO ч энэ онд болох ёстой. Мөн Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөхөөр үнэт цаас гаргана. Тэгэхээр энэ оны сүүлээр хөрөнгийн биржийн арилжаа ихээхэн идэвхжих нь.                      

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА

Системийн нөлөө бүхий таван банк Монголын хөрөнгийн биржээр дамжин хувьцааныхаа 5-15 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсноор ирэх онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй.

Хөрөнгийн биржийн зүгээс цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх шимтгэлийг бууруулж, анхдагч зах зээлийн арилжааг илүү уян хатан нөхцөлтэй болгоход анхаарна гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан