gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮550 мянгаар өөрөөсөө гадна үр хүүхдээ тэжээх боломжгүй"

Б.Сондор
Нийгэм
2023-02-28
103
Twitter logo
Б.Сондор
103
Twitter logo
Нийгэм
2023-02-28
"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮550 мянгаар өөрөөсөө гадна үр хүүхдээ тэжээх боломжгүй" Архивын зураг ашиглав
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 41 минут
2023.02.28

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл нь ялгавартай байгаа бөгөөд МҮЭ-ийн холбоо энэ ялгаварлан гадуурхлыг арилгахаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон зарим тулгамдсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

- Бага дунд орлоготой залуу гэр бүл орон сууц авах нь үнэхээр хүнд, бэрхшээлтэй болсон. Хотын төвийн байрууд метр квадрат нь 5-6 сая, хотоос зайдуу нь 2-3 сая төгрөг байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон. Цагийн хөлс 1 ам.доллар байна. Үүнийг жил бүр нэмж 1,5 ам. доллар гэх мэтээр өсгөх саналыг бид тавьж байсан. БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7 ам.доллар байдаг. Тиймдээ ч хөдөлмөр эрхлэх насныхан гадагшаа явж ажил хийж байна. Ажил хийх хүн олдохгүй байгаагаа халамж хавтгайрсантай холбож болохгүй.

Гурван ам бүлтэй айл сард 1,6 сая төгрөгтэй байснаар наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  550 мянган төгрөг байгаа  нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг арай ядан хангана.

Нүүрсний хулгайн шалгалтын асуудалд хойрго байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк гэх мэт томоохон баялгийн хулгай дээрэмтэй холбоотой хяналт шалгалт дэндүү удаан. Хулгай хийсэн хүмүүс бие биедээ барьцаалагдаад хэдхэн хүнийг ил болгож хөнгөн өнгөрөөж болзошгүй. Энэ хүмүүстээ арга хэмжээ авахгүй бол бид дараагийн шатны арга хэмжээгээ авна.   Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааг ард иргэддээ олгох шаардлага маш их ирж байгаа ба МҮЭХ ч үүнийг дэмжиж байна. Хувьцааны ногдол ашгаас тогтмол хүртэж, ард түмэн ч хяналт тавьдаг тогтолцоо руу шилжмээр байна. 2024 он хүртэл төмөр зам барихад зарцуулсан, өр зээлтэй гэдэг шалтгаан хэлж хувьцааны ашиг өгөхгүй байна. Бид өрийн дарамтын хэмжээгээр Шри Ланка улсын дараа орж байна. Маш их зээл аваад ирээдүйд сонгуулийн дараа төлнө гэдэг байдлаар хойш тавьсаар цалин хөлс, нийгмийн хамгаалал нь буурч байна.

Шатахууны үнэ хоёр дахин өссөн. Гурилын үнэ ч мөн дахин нэг өслөө. Цемент, байр орон сууц гээд бүх зүйлийн үнэ өсөж байна. Зах зээлийн зарчмаар явна гэхээр ард түмэн л халааснаасаа төлсөөр байна. Хавар гэхэд бид хэдэн төгрөгийн мах, талх, гурил идэх вэ?

  12 цаг 06 минут
2023.02.28

Монголын эрүүл мэндийн салбарын ҮЭ-ээс мэдээллээ.

МЭМАҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа:
- Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Хэчнээн сайхан тоног төхөөрөмж, байшин барилгатай байгаад боловсон хүчин алга байна.

Тэдний цалин хөлс бага байгаа учир ажиллах хүн олдохгүй харин ч гадагшаа явж ажиллах урсгал нэмэгдсэн. Бид 2021 оноос хойш салбарын ажилтнуудын дундаж цалинг нэмэхийг шаардсан ч ахиц дэвшил гарахгүй байна. Гүйцэтгэлээр цалинжиж эхэлснээс хойш суурь цалингаа ч нэмээгүй байна. Эмч 900 мянга, сувилагч 800 мянган төгрөгөөр цалинжиж байгаа эмнэлгүүд байна. Иймээс 3-р сарын 30-нд тохиох Олон Улсын эмч нарын өдөр бид баяр тэмдэглэхгүй, үндсэн цалингаа нэмүүлэх тэмцлээ өрнүүлнэ. Бид энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдтай уулзана.

Иж бүрэн нормын хувцсаар хангаж байна гэдэг ч эмч нар шинэ халаадныхаа тал мөнгийг өөрсдийн халааснаасаа гаргадаг. Үлдсэнийг нь төсөвт суулгадаг. Мөн нийгмийн баталгаа гэх мэт асуудал байна.

  13 цаг 53 минут
2023.02.28

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл:
- Төсөв батлагдсанаас хойш багш, ажилтнуудын цалинг нэмсэн гэсэн асуудал яригдаж байна. Төрийн үйлчилгээний боловсрол сургууль цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа, үйлчилгээг хангаж байгаа хүмүүсийн цалин ердөө 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь инфляцтай харьцуулахад хаанаа ч хүрэхгүй мөнгөн дүн.

Хөдөлмөрийн хөлсний доод шатлалаар цалинжиж байгаа хүмүүс ердөө 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Боловсролын салбарт боловсон хүчний дутагдалд орсны дээр одоо ажиллаж байгаа ажилтнууд нь хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж салбарын хүмүүс ярьж байна. Гэтэл сайд ярихдаа багш нарын цалин 1,6-1,8 сая төгрөг болсон, өндөр цалинтай 140 мянган хүн 2,6-2,8 сая төгрөг авч байна хэмээжээ. Үүнийг эрс үгүйсгэж байна. Яагаад ингэж худлаа яриад байна вэ? Багшийн үндсэн цалин 1,050,000₮. Энэ нь хоёр хүний ажлыг хийж буй багшийн цалин.

Боловсролын салбарынхан тэмцэхэд бэлэн байна, дараа дараагийн арга хэмжээгээ авна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан