gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Алтантуяа: "Хөх тавилан" киногоо Оскарт дэвшүүлнэ

Г.Тэгшсүрэн
Соёл урлаг
2022-05-09
327
Twitter logo

Монгол Улсын төрийн соёрхолт, зохиолч Далхаагийн Норовын "Хөх тавилан" туужаас сэдэвлэн бүтээсэн "Хөх тавилан" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 29-нөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн. Тус киноны ерөнхий найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа.

-"30 өдөр 30 секс" киноны эхний ангийг үзээд л хэн ийм зохиол биччихэв ээ гээд тун мэдрэг хүлээн авч билээ. Харин өнөөдөр тэр киноны зохиолч, найруулагчтай уулзаад сууж байна. Энэ киноноос ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Маш их баярлалаа. Манай "А-Артист пикчерс" продакшны алсын хараа нь ялгарал юм. Бид аливаа бүтээлийг хийхдээ нийгэмд, үзэгчдэд нөлөөлөх мөн чанарыг нь хамгийн эхэнд тавьдаг. Төлөвлөгөөт кино уран бүтээлээ алсын хараа, зорилго, үнэт зүйлдээ нийцүүлэн зогсолтгүй бас зоригтой хийхийг эрмэлздэг.

Уран бүтээлч хүнд байх хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдрэмж. Нийгмийн чиг хандлага, хүн хоорондын харилцааг анзаарч, судалж, эмзэглэж уран бүтээлдээ түлхүү тусгаж чадвал нийгэмдээ үйлчлэх, нөлөөлөх үндсэн үүргээ ухамсарлаж байна гэсэн үг.

Өнөөдөр гэр бүл салалт ихсэж, ганц бие залуус олширч, хүүхэд дунд нь хохирч байна. Далд шалтгаан нь юу вэ. "А-Артист" продакшны уран бүтээлчид тэр цаана гүнд байгаа чимээгүй хашхирааныг гаргаж ирэхийг зорьсон. Гэр бүл салалтад хамгийн их нөлөөлдөг зүйл нь сексийн боловсрол гэж бид үзэж байна. Тиймээс бид зоригтой, зорилготойгоор энэ сэдвийг хөндсөн юм.

-Кино дөнгөж цацагдаад байх үед та "Улаан бал" нэвтрүүлэгт оролцсон.  Энэ ярилцлагыг үзээд таныг гэр бүл, хайр, сексийн харилцааны талаар боловсролтой нэгэн болов уу гэж таамаглаж байв.
-Би 2006 онд СУИС-ийг  найруулагч, жүжигчин мэргэжлээр төгсөөд С1 телевизэд найруулагчаар ажиллаж эхэлсэн. "Өнөөдрийн эхлэл", "Эмэгтэйчүүдийн цаг", "Өдөн дэр", "Төмөрчний Гудамж" гэх мэт шилдэг нэвтрүүлгийг олон чадварлаг уран бүтээлчийн хамтаар хийсэн. Эндээс л миний гэр бүл, хайр, сексийн харилцааны талаар судлах, мэргэших, үзэгчдэд контент хүргэх ажил эхэлсэн.

Би 20 настай гэрлэсэн. Нөхөр хоёр хүүхэдтэй. Эргэн тойронд найз нөхөд, танилууд маань гэрлэж, салж хоёр дахь амьдралаа эхэлж, ганц биеэр үлдэж, хамтран амьдарч байгаа бодит жишээнүүд байна. Мөн гэр бүлийн тааламжгүй харилцаанаас болж амиа хорлосон, гэр бүлийн хүчирхийллээс болж золиослогдсон, таагүй дурсамжаа үгүй хийх гэж өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа хүмүүс ч бий.

Гэр бүл салалтад хамгийн их нөлөөлдөг зүйл нь сексийн боловсрол.

Нийгэм ийм байхад уран бүтээлч хүн нүдээ аньж чихээ бөглөөд таг дуугүй байж болохгүй шүү дээ. Соён гэгээрэл бол бидний үүрэг хариуцлага. "Улаан бал" нэвтрүүлэгт миний оролцсон дугаарыг 2 сая гаруй хүн үзжээ. Би улс төрч эсвэл ямар нэг сенсацын эзэн, алдартай загвар өмсөгч, жүжигчин биш.. Зарим нь намайг таних ч үгүй. Тэгэхлээр намайг үзэх гэж биш, миний ярьж байгаа асуудлыг сонирхож байна гэсэн үг гэж би ойлгосон.

"Гэрлэлт бол мэдрэмж" гэж би хэлсэн. Хоёр өөр орчинд өссөн хүмүүжил, төлөвшил, боловсрол, үзэл бодол, үнэт зүйл гээд олон талаар ялгаатай хүмүүс гэрлэдэг. Он жилийг хамтдаа элээх тусам бие биеэ мэдэрч, уусдаг. Хайртай хүнээ бид амьсгаа, үнэр, алхах чимээ, харцаар нь л таньдаг. Тас харанхуйд ч хар зөнгөөрөө л чиглээд алхаж чаддаг. Энэ бол мэдрэмж. Тэгвэл бид хайртай хүнийхээ тайван бус, тааламжгүй байгааг, сэтгэл дундуур үлдэхийг, зүрх нь өөр зүйлд хүсэн тэмүүлээд буйг, уйдаж, залхаж, цөхөрч, ядарч, үзэн ядаж,  шаналж байгааг мэдэрдэггүй гэж үү. Чимээгүй дотроо бугшсаар, ярилцахгүй явсаар шалтаг гарч ирэнгүүт "дэлбэ" үсэрдэг. Гэвч шалтгаан нь олон өдөр, сар, жилээр үргэлжилсэн байдаг.

"ХӨХ ТАВИЛАН"-Г НЭР НЬ ТОДРООГҮЙ БААТРУУДАД ЗОРИУЛСАН

-Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгарлаа гэх мэдээ 2019 онд цацагдсан. Мөн киноны гол дүрийн жүжигчин А.Баярцэцэг шилдэг жүжигчин боллоо л гэсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголчууд энэ киног үзэж амжаагүй л явлаа. Та яагаад киногоо хав дарчхав?
-Би энэ киног олон жил чанаж, зажилж, залгихад бэлэн болохыг нь хүлээж байгаад гаргаж ирлээ. 2019 онд "Холливүүд Монголд" олон улсын кино наадмыг хамтран, амжилттай зохион байгуулсан. Монголд анх удаа Холливүүдийн шилдэг шүүмжлэгч, продюсер, найруулагч, зураглаач, жүжигчин гээд 16 "од" ирсэн. Тэдэнд анх удаа "Хөх тавилан" киногоо үзүүлсэн. Зохиолч Д.Норов гуай маань ч хамт суугаад үзсэн. Тэд киног үзээд өөрсдийн санал бодол, нөхөрсөг шүүмжээ хэлсэн, зөвлөсөн.

Ингээд киногоо аваад Канн кино наадмын маркетад явсан. Венецийн кино наадамд шилдэг 21-т үлдсэн. Италийн алдарт кино шүүмжлэгч Карла киног маань үзэж санал, шүүмжээ ирүүлсэн. Флорэнцийн кино наадмаас хоёр гол шагналыг хүртсэн. Тэнд олон улсын шилдэг эмэгтэй найруулагчид мөн л киног үзэж, санал бодлоо солилцсон. Мөн Лондонгийн монгол кино өдрүүдээр Английн эзэн хааны академийн багш нар, урлаг судлаач, кино шүүмжлэгчид киног үзэж санал, дүгнэлт, шүүмжээ хэлсэн.

Төр соёрхсон туужаас сэдэвлэн кино хийнэ гэдэг асар их хариуцлага, нэр хүндийн хэрэг. Муу хийх эрх байхгүй.

Энэ олон мэргэжлийн уран бүтээлч, дэлхийн нэртэй шүүмжлэгчдийн, санал, зөвлөгөө, дүгнэлтийг маш олон удаа эргэцүүлэн бодож дахин, дахин тунгаагаад энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд Монголын хүндэт үзэгчдэдээ киногоо өргөн барилаа. "Хөх тавилан" киног Оскарт дэвшүүлнэ. Мөн энэ кино олон он жилийг дамнан үзэгчдэд хүрсээр байх болно гэдгийг  кинонд сэтгэл зүрх авьяас чадвараа зориулан ажилласан уран бүтээлчдийнхээ өмнөөс хэлмээр байна. Ерөнхий продюсер Бадамдоржийн Пунсалмаад онцгойлон талархал илэрхийлье.

-Киноны богино танилцуулгыг үзсэн. Монгол ахуй, нүүдэл, говь гээд дүр, дүрслэл тун чамбай. Та энэ уран бүтээлээр ямар агуулга хөндөв?
-Хөх Монголын төлөөх "Хөх тавилан" гэсэн гүн гүнзгий утга агуулгатай уран бүтээл. Монголын төлөө, эх орон, газар шорооныхоо төлөө тэмцсэн  баатарлаг охид, хөвгүүдийн цаана өнөөдрийн энх жаргалант амьдралыг бидэнд авчрахын төлөө бүхий л амь амьдралаа чимээгүй зориулсан нэр нь тодроогүй олон гавьяатнууд бий. "Хөх тавилан" киногоо тэдэнд зориулж байна.

-Монгол хүний мөн чанар, хүн чанар, уужуу тэнүүн сэтгэл харуулсан кино ховорхон хийгдэх болсон. Энэ эрлийг "Хөх тавилан" кино мухарлах болов уу гэсэн хүлээлттэй байгаа?
-Өнөөдөр Монголчууд бид айлаас эрэхээр авдраа уудлах хэрэгтэй байна. Монголын их өв сан, алдарт буурлуудынхаа бидэнд үлдээсэн зохиол бүтээлийг эргэн судлах хэрэгтэй.  Маш олон гайхамшигтай роман, тууж, өгүүллэг бий шүү дээ. "Хөх тавилан" бол  зохиолч Д.Норов агсны төрийн соёрхол хүртсэн тууж.

Төр соёрхсон туужаас сэдэвлэн кино хийнэ гэдэг асар их хариуцлага, нэр хүндийн хэрэг. Муу хийх эрх байхгүй. Сайн хийхийг зорьсон, хичээсэн, маш их хариуцлага үүрсэн. Кино маань уран бүтээлчдийн өмнөөс ярих байх. Үзэгчид очиж таалан болгоох л үлдлээ.

Чин үнэнийг хэлэхэд Холливүүд болон гаднынхан хэзээ ч Монголын тухай гайхамшигтай кино хийхгүй. Хийж ч чадахгүй. Монгол хүн л, монгол уран бүтээлч л эх орноо олон улсад таниулан сурталчилж чадна. Монгол кино уран бүтээлчид л морь унан, өргөн талаар салхи татуулан давхихын гайхамшгийг мэднэ. Айргийг кока кола ундаанаас чухам юугаараа илүү гэдгийг хэлж чадна. Бас дэлгэцэд үзүүлж чадна.

Миний Монголын
Уул нь мөнийн чанартай...
Ус нь рашааны чанартай...
Ургамал нь эмийн чанартай гэж ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн шүлэглэсэн. Агуу найрагчийн философийг задлан ухаж тунгаан эргэцүүлж чадна. Тиймээс Монгол киногоо, жинхэнэ монгол уран бүтээлчдээ л итгэж, дэмжих хэрэгтэй.

КИНО ХИЙНЭ ГЭДЭГ САРМАГЧНЫ АЖИЛ БИШ

-Та кино салбарт "шинэ хүн" биш. 2010 онд манай сайтад өгсөн ярилцлагадаа жүжигчин Р.Анхнямтай хамтран "A ARTIST" продакшн байгуулсан тухайгаа ярьж байсан. 12 жилийн хугацаа өнгөрчээ?
-Нэг үе өнгөрчээ. 2010-2013 онд "Ану хатан", 2014 онд "Эх орон дуудаж байна", 2022 онд "Хөх тавилан" зэрэг түүхэн кино зохиол бичиж, олон ангит киноны судалгаа, зохиол хөгжүүлэлт, гадаад хамтын ажиллагааг хариуцан ажиллажээ. Одоо ч ажилласаар л явна.

-"Ану хатан" таны онцлох бүтээлийн нэг яах аргагүй мөн.
-Мний нэрийн хуудас болсон анхны кино минь. "Ану хатан" АНУ-ын Лионс Гэйтэд албан ёсоор зарагдаж, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн. Энэ кино бол Монголын кино урлагийн 80 гаран жилийн түүхэнд эмэгтэй найруулагчийн бүтээсэн анхны түүхэн кино юм шүү.

Өнөөдөр наадам, цагаан сар, бусад баяраар гардаг кино болж чадсан л байна. Анхны удаа түүхэн кино хийгээд ийм боломжийн амжилт үзүүлсэн уран бүтээлч ховор байх. Маш их хичээж тасралтгүй хоёр  жил бүхнээ зориулан зүтгэсэн. Ахмад,  дунд, шинэ үеийн  чадварлаг уран бүтээлчдийн хамтын хөдөлмөр.  

-Таныхаар кино найруулагч гэж хэнийг хэлэх вэ? Ер нь ямар мөн чанартай хүн байвал зохилтой бол?
-Кино найруулагчийн хамгийн түрүүнд эзэмших  зан төлөвийн чадвар бол  зориг, тэвчээр, мэдрэмж юм. Харин ур чадварын тухайд маш урт жагсаалт гарна.

Авьяасгүй хүмүүс хөдөлмөрч байхаа больсон цагт л Монголын кино урлаг цэгцрэх байх.

Уран зохиол, театрын уран зохиол, дэлгэцийн драматургийн ур чадвар, зохиолын задлан шинжлэл, далд утга санааг нээн илрүүлэх, хөгжим, дуу, бүжгийн бүх цаг үеийн гарал үүсэл, төрөл, нөлөөлөл,  тайзны засал чимэглэл, хувцас, гэрэлтүүлэг, өнгө, өнгөний зохицол, өнгө тавилтын дүрэм, камер болон түүнтэй холбоотой бүх л техник хэрэгсэл.

Бүх төрлийн дуран, дуу хураагуур, дууны найруулга, цаг агаар цаг агаарын драматик илэрхийлэл, түүний үзэгчдэд өгөх нөлөөлөл, түүх, хэл шинжлэл, угсаатан зүй, нийгмийн гарал үүсэл, алдартай хүмүүс, гүн ухаан, сансар огторгуй, далай тэнгис, орчлон ертөнцийн далд зүй тогтол, бүх төрлийн шашин бөө мөргөл, дайн тулаан, эртний болоод орчин үеийн хотууд, бүх ажил мэргэжлийн хүмүүс.

Газрын гадаргаа, түүн дээрх бүх л цэцэг мод, өвс ургамал, хөрсөн доорхыг ч бас, бүх төрөл зүйлийн жигүүртэн амьтад, бүх орны бүх төрлийн хоол, улс төр, гүн ухаан, эдийн засаг, анагаах ухаан, эм тан, бүх төрлийн спорт, балет, сонгодог урлаг. Энэ мэтчилэн маш их бүр маш урт, нарийн дэлгэрэнгүйгээр үргэлжлэн дотроо задардаг.

Мөн жүжиглэх урлаг, сэтгэлзүй гэх мэтийг бүр төгс мэддэг байх зайлшгүй шаардлагатай. Сэтгэгч, нөлөөлөгч, манлайлагч байх гээд олон мөн чанар хэрэг болдог доо. Миний багш алдарт найруулагч Г.Жигжидсүрэнгийн хэлсэнчлэн кино хийнэ гэдэг бол сармагчны ажил биш.

Эдгээр ур чадвар бол бараг хагас нь шүү. Тиймээс найруулагч та өөрийгөө дахин дахин шинжиж үзээд хэрвээ бараадахгүй байвал эртхэн болино уу. Ер нь шулуухан хэлэхэд авьяасгүй зарим нь хөдөлмөрч байхаа больсон цагт л Монголын кино урлаг цэгцрэх байх.

-Монголд сар болгон шахуу л шинэ кино гарч буй ч ойлгоход хэтэрхий амархан, танилцуулгаас нь л "Үүнийг үзээд дэмий юм байна" гэх бодол төрүүлэх нь элбэг. Өрнөлтэй, сонирхолтой кино бүтээхэд найруулагчийн шийдэл чухал байх?
-Эрхэм үзэгч та л кино урлагийн хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулж чадна. Өөр хэн ч биш. Та өөрийгөө хар, шинж, үнэл, дүгнэ, бод. Юуг таашаан шимтэж үздэг вэ. Хошин урлаг. Цирк. Сонгодог дуурь. Зохиолын концерт. Балет. Жүжиг. Кино.

Жинхэнэ үнэ цэнэ агуулсан бүтээл хэзээ ч амар, хялбар ойлгогддоггүй. Магадгүй танд ойлгогдохгүй, та ойлгож мэдэрч чадахгүй байгаа бол танд зориулагдаагүй байж болно шүү дээ. Хүн бүр ижилхэн царайтай төрдөггүйтэй адилхан. Та өөрт тохирох зүйлсээ эрж хайгтун.

Юу ч үзэхгүй, юунд ч догдлохгүй, юуг ч таашаахгүй, урлагт дургүй байх бол эмгэнэл, гутамшиг. Ийм хүмүүсээс ер нь хол байх хэрэгтэй. Хүн биш байх магадлал өндөр. Хүн мөн л бол урлагт татагдах ёстой. Урлагаар тархи оюуныхаа хэрэгцээ цангааг тайлсаар ирсэн хүн төрөлхтөн. Тиймээс энэ бол ертөнцийн зүй тогтол, хүний ёс, бичигдээгүй хууль.

Харин хэтэрхий хөнгөн зүйлсийг таашаагаад байвал энэ таны л асуудал. Та ийм байгаа шиг таны хүүхэд тийм л болж өснө. Урлаг ойлгож, мэдэрч, таашаадаггүй хүн ирээдүйд сайн хүн, амжилттай гэрлэлт, бат бөх аз жаргалтай гэр бүл, нэр хүндийн тухай бодоод бараг хэрэггүй болов уу. Ер нь бараг боломжгүй. Тэр байтугай жинхэнэ урлагийг ойлгож, мэдэрдэггүй хүн мөнгө ч олж чадахгүй. Талхны мөнгө бол олох тухай хэлээгүй шүү. Их мөнгө олж, өсгөж, зөв зарцуулж бол чадахгүй. Хатуу боловч үнэн шүү, уучлаарай.

МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ТӨЛӨӨ ЧАДАХ БҮХНЭЭ ЗОРИУЛНА

-Монголын кино урлагийн салбар хөгжиж байна уу? Хөгжүүлэхийн тулд юу хэрэгтэй байна вэ?
-Хөгжсөөр ирсэн, хөгжиж байгаа, цаашдаа улам их хөгжих нь тодорхой. Хөгжүүлэх хүмүүс нь эрхэм үзэгчид та, бид, бүгд. Монгол киногоо дэмжье, сайн киногоо сорчилж түүж үзье. Муу киног алгасъя. Бодитоор шүүмжилье. Киноны боловсон хүчнээ сургая, дадлагажуулъя. Сайн уран бүтээлчдээ дэмжье. Гадаад харилцаагаа анхааръя. Өнөөдөр кино урлаг улам бүр тэлэн хөгжиж, хил хязгаарт хашигдахгүй  болж байна. Улс орны амин чухал зөөлөн хүчний бодлого болж байна. Эдийн засагт маш их үүрэг оролцоо үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын салбар кино урлагтай нягт хамтран ажиллах хэрэгтэй байгаа.

Монгол улс Соёлын яамтай, Кино хороотой, кино хуультай боллоо. Ч.Номин сайд хурдтай, сайн ажиллаж байна. Уран бүтээлчдээ бодитоор дэмжиж чадаж ч байгаа. Хийсэн ажил нь харагдаж, зогсолтгүй ахисаар байна. Монгол улс анх удаа маш олон уран бүтээлчид КАНН кино наадамд Соёлын яамныхаа нэр дээр явах боломж бүрдүүллээ. Биднийг сайхан ирээдүй хүлээж байна.

Монгол киногоо дэмжье, сайн киногоо сорчилж түүж үзье.

Английн эзэн хааны академийг кино жүжигчин мэргэжлээр төгсөөд ирсэн А.Баярцэцэг бид хоёр Радио телевизийн их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Сити их сургуулийн оюутнуудад "Хөх тавилан" кино задлан, академик хөтөлбөр сургалт хийнэ. "А-Артист пикчерс" продакшн Холливүүдэд болон олон улсад өрсөлдөх монгол хүүхдүүд, уран бүтээлчдийг бэлтгэх өндөр стандартын сургалт нээх гэж байгаа.

А-Артист пикчерс продакшны анхны жүжигчнээр С.Номин –Эрдэнэ /Около/ бэлтгэгдэж байна. Англи, Франц, Хятад Испани, Орос хэлийг төгс эзэмшүүлнэ. Мөн монгол жүжигчний ур чадвар, ялгарал болох морь унах, тулааны урлаг зэргийг нарийн заана. Жүжиглэх ур чадварыг дэлхийд нэр хүндтэй гаднын дасгалжуулагчдыг удирдан явуулна. Гадны н кино уран бүтээлд олны хэсэгт оролцуулна. Дадлага хийлгэнэ. Маш олон эцэг эхчүүд, хүүхдүүд хандаж байгаа. "Хөх тавилан" киноны нээлтээр энэ сургалтаа зарласан юм. Монголын кино урлагийн хөгжил, дэвшлийн төлөө чадах бүхнээ зориулна. Монгол кино үүрд мандан бадраг.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан