Дэлхийн хамгийн хүчирхэг телескоп James Webb анхны өнгөт зургаа илгээжээ. Уг зургийг Монголын цагаар /07.12/ өнөөдөр 04.00 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, NASA-гийн төлөөллүүдийн хамт танилцуулж, хүн төрөлхтөн сансар судлалдаа асар том алхам хийснийг зарлав.
Энэхүү зурагт биднээс 4.6 тэрбум гэрлийн жилийн зайд орших SMACS 0723 галактикийн бөөгнөрлийг харуулжээ. Зургийн зарим хэсэгт харагдах гэрлүүд телескопт хүрэхийн тулд 13.5 тэрбум жилийг туулсан байна.
James Webb телескопыг бүтээх саналыг хамгийн анх 1996 онд гарган, 20 гаруй жилийн турш, 10 тэрбум гаруй ам.доллар зарцуулан хөгжүүлж, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр сансарт илгээсэн билээ. Уг телескоп нь нийт 18 ширхэг зургаан өнцөгт тольтой бөгөөд өмнөх загваруудаасаа ялгарах онцлог нь гэрлээс үүссэн хэт улаан туяаны долгионыг хүлээн авч, зураг болгон хувиргадаг.
Телескопын гол зорилго нь Их тэсрэлтийн дараа үүссэн хамгийн эхний оддын зургийг авах мөн амьдарч болох гаргуудыг судлах юм.
NASA James Webb-ийн авсан бусад зургийг өнөөдөр буюу Монголын цагаар долоодугаар сарын 12-ны 22 цаг 30 минутад олон нийтэд дэлгэхээр болжээ.
Эх сурвалж: NASA