Үндэсний Статистикийн газраас Улаанбаатар хотын 17 хүнсний зах дахь 36 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хийж, энэ сарын 22-нд танилцуулжээ. Статистикаас харахад талх, сүү, гурил зэрэг зарим бүтээгдэхүүний үнэ буурсан бол дизель түлш, шатахуун, бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсжээ. Тэр дундаа төмс 66 хувь, лууван 20 хувь, байцай 43 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ өндөр байгааг иргэд ам дамжин ярьж, шүүмжилж байна. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Баянзүрх” захад хүнсний ногооны үнэ ямар байгааг сурвалжиллаа.
Зургаадугаар сарын 27-ны байдлаар төмс 2500, лууван 4500, байцай 4500, сонгино 4500 төгрөгийн үнэтэй байв. Зургаадугаар сарын эхээр кг байцай 7000 төгрөгт хүрсэн бол шинэ ургац гарснаар үнэ буусан гэдгийг худалдагчид хэлж байлаа.
Одоогийн ханшаар:
- Төмс 3кг
- Лууван 1кг
- Сонгино 1кг
- Байцай 0.5 кг
- Өргөст хэмх 0.2 кг тус тус худалдаж авахад 20.000 төгрөг болов.
Гэтэл өнгөрсөн сард мөн адил:
- Төмс 3кг
- Лууван 1кг
- Сонгино 1кг
- Байцай 0.5 кг
- Өргөст хэмх 0.2 кг худалдан авахад 15’700 төгрөг болдог байжээ.
Баянзүрх захын хүнсний ногооны худалдагч Д.Мөнхтуяа, “Бид тариаланчдын гар дээрээс хүнсний ногоог шууд авах боломжгүй. Ченжээр дамжуулж авдаг. Ченж ажил хийж байгаа тул ашиг авна, бид ч ашиг гаргахын тулд нэмж зарахаас өөр аргагүй. Одоогийн байдлаар зоорины ногоо багассан, шинэ ургац хангалттай хэмжээгээр гараагүй учир хомсдол үүсэж, хүнсний ногооны үнэ нэмэгддэг. Наадмаас хойш ногоо элбэг болж, үнэ нь буурна гэлээ.
Баянзүрх захын хүнсний ногооны худалдагч П.Алтантуяа, “Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад зарим ногооны үнэ харин ч буурсан. Удахгүй шинэ ургац гарахаар дахин буурна. Гэвч хүмүүсийн худалдан авах чадвар маш муудаад байна. Их хэмжээгээр ногоо авдаг хүмүүс цөөрч өдөр өдрийнхөө хоолны ногоог л авдаг болсон.
Иргэн Ш.Баярмаа, Хүнсний ногооны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өчирдөр ирээд, өнөөдөр авахад л хүнсний бүтээгдэхүүний үнэ 20,30 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Хэд хоногийн өмнө 1900 төгрөг байсан төмс одоо 2500 төгрөг болчихоор зарим айл төмснөөс татгалзаж эхэлсэн. Чинжүү тансаг хэрэглээ болсон.
Иргэн Д.Ганчимэг, Бид олон төрлийн хүнсний ногоо хэрэглэж байж л биед хэрэгтэй амин дэмээ авах ёстой шүү дээ. Гэтэл хүнсний ногооны үнэ ингэж өсөөд байхаар тэгэх боломжгүй болж байна. Урьд нь хоёр, гурван килограммаар авдаг байсан бол одоо хагас килограммаар ногоогоо авдаг боллоо гэв.
Мөн дотоодын нарийн ногооны нийлүүлэлт нэмэгдсэн тул өмнөх үеүдээс тодорхой хэмжээнд үнэ нь буурч байгааг худалдагчид хэлж байлаа.
Л.Ундрах