gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Богдхан төмөр замын судалгааны ажил дууссан, зураг төслийг эхлүүлэхэд бэлэн"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2022-02-25
415
Twitter logo

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Улмаар төслийн нээлтийг наймдугаар сарын 23-нд хийсэн бол, бүтээн байгуулалтыг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Богдхан төмөр зам нь Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөтэй холбогдоно. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннель, эстакад /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал "Бид энэ төслөөр төмөр замын анхны туннелийг барьж үзэх гэж байна. Судалгааны ажил дуусаж, нарийвчилсан зураг төсөл рүү ороход бэлэн болсон. Гашуунсухайт, Зүүнбаянд 27, 16 гээд нийтдээ 33 гүүрийг 3.7 километрийн урттай барьж байгуулсан. Харин Богдхан төмөр замд баригдах Туул гол дээгүүрх гүүр 3280 метр урт, 22-39 метр өндөр эстакад байна. Бид ийм түвшний шинэчлүүлэлтийг хийнэ. Энэ бол Монгол Улсад дахиад технологийн дэвшил авч ирнэ. Хамгийн гол нь шинжлэх ухаан, онол нь ард үлдэх ёстой юм" гэв.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт дууссанаар хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдал 84.8 хувиар буурна. Гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунджаар 445 сая төгрөгийн авто тээврийн хэрэгслийн шатахууны үргүй зарцуулалтыг хэмнэх тооцоолол гарчээ.

Мөн экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.82 сая ам.доллароос 64.95 сая ам.доллар болж хоёр дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно гэж төмөр замын мэргэжилтнүүд үзжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан