Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Этгээд” УСК-нд гол дүрийг бүтээсэн жүжигчин Ч.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Та урлагийн салбарт анх хэрхэн хөл тавьж байв?
-Би багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Харин одоо хүссэн мэргэжлээрээ ажиллаж байна. Манай гэрийнхэн дунд урлагийн хүн ерөөсөө байгаагүй. Хүүхэд байхдаа Хүүхэлдэйн театрт жүжиг үзэж байгаад нэг жүжигчнийг онцолж хараад яг түүн шиг уран бүтээлч болохыг мөрөөдөж эхэлсэн. Тэгээд Соёл урлагийн их сургуульд орохыг зорьж, гурван удаа шалгалт өгөөд, эхний хоёр дээрээ бүдрээд гурав дахь дээр нь тэнцэж байсан юм. Яг энэ л мэргэжлээр суралцах чин хүсэлтэй байсан учраас шантраагүй.
Хоёр жил дараалан шалгалтдаа тэнцэж чадалгүй унах үед надад үнэхээр хэцүү байсан. Намайг жүжигчин болно гэхэд аав маань таатай хүлээж аваагүй. Тэгээд нэг удаа надаас “Чи яг жүжигчин болохыг хүсэж байна уу” гэж асуухад нь, би итгэлтэйгээр “маш их хүсэж байна” гэж хариулсан юм.
Тэгэхэд аав “Тэгвэл эхлээд урлаг судлаачаар суралцвал ямар вэ” гэж хэллээ. Ингээд хоёр жилийн хугацаанд урлаг судлаачаар сурч байгаад жүжигчин болсон доо. Энэ хугацаанд маш их зүйлийг сурч, унаж боссоор өдийг хүрсэн болохоор жүжигчин болсон нь миний хувьд маш үнэ цэнтэй хувь заяа санагддаг.
-Таныг хүмүүс ихэвчлэн өхөөрдөм хөөрхөн, гэнэн бүсгүйн дүрээр харах нь бий. Та өөрийнхөө дотоод сэтгэлийн мөн чанараасаа хуваалцахгүй юу?
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Анги даасан багш маань УГЗ Б.Отгонбат гэж мундаг хүн байлаа. Бид анхны дааж авсан анги нь байсан юм. Тийм ч учраас, анхны төгсгөсөн шавь нь болсондоо их азтай хэрэг гэж боддог. Яг л бүх зүйлийн тохироог бурхнаас бүрдүүлээд өгсөн мэт сайхан үйл явдлуудтай учирч байлаа. Жишээ нь, тэр бүр оюутнуудад олдоод байдаггүй аз завшаантай тохиолдлууд бий. Тухайлбал, хоёрдугаар курсэд байхдаа ангиасаа анх удаа гол дүрд сонгогдон тоглож, гуравдугаар курсэд ороод сонгодог жүжгийн гол дүр авч байлаа. Энэ эрчээрээ явсаар, жүжигчин болоод ч их азтайгаар дандаа гоё, сайхан дүрүүд дээр ажилласан гэж боддог.
Өдийг хүртэл тоглосон бүх дүрдээ маш их хайртай. Таны хэлсэнчлэн миний өмнө нь ажилласан дүрүүд нээрээ л гэнэн цагаахан, хайр дурлалын сэдэвтэй байх нь олон байсан. Гэвч миний хувьд уран бүтээлчийн тал дээр өөрийгөө эвдэх, өөр өнцгөөс харуулах том хүсэл, амбиц мэдээж дотоод сэтгэлд минь нуугдаатай л байсан. Би чинь болсон явдал, аймшгийн, бодит гэмт хэргийн түүхүүдэд их сонирхолтой хүн шүү дээ. /инээв/ Яг энэ нууцхан хүслээ гүйцэлдүүлсэн дүр дээр тун саяхан ажилласан. Сэлэнгээ гэдэг хүнийг өөр өнцгөөс харуулах, гол нь уран бүтээлчийн тал дээр олон шат ахиулсан, өөрийгөө сорьсон дүрд хувирсан. Ер нь миний бодол биеллээ олдог. Зарим хүн хүсэл бодлоо биелэхгүй байх вий гээд нуудаг бол, харин би эсрэгээрээ байнга ярьж, хуваалцаж явдаг юм. Тийм ч болохоор биелээд байдаг юм аа /инээв/
-Та дэлгэцийн хэдэн уран бүтээлд ажилласан бэ?
-Гол болон туслах дүртэйгээ нийлээд 5, 6 кинонд дүр бүтээсэн. Нөхрийнхөө найруулсан “Хайр” УСК, АНУ-д байхдаа хамт хийсэн “Six feet” УСК, мөн зургаан өөр найруулагчийн хамтран бүтээсэн “Бумеранг” УСК-нд ажилласан.
Аав минь цэргийн хүн байсан болоод ч тэр үү би их хатуу дэг журамтай өссөн л дөө. Бүх зүйлийг яг ном журмынх нь дагуу хийж, зарим урлагийнхан шиг мөнгө олъё гэсэн хүслээр бус зүгээр л өөрийнхөө дуртай ажлыг хийж, түүнээсээ таашаал авч амьдрахыг хүсдэг. Мөн олон компани сольж ажиллахаас илүүтэй нэг компанитайгаа таваас дээш жил гэрээ хийн, хамтардаг. Урлагтай ойр биш гэр бүлээс гаралтай миний хувьд гэнэт л урлагийн хүнтэй гэр бүл болж, өөрөө жүжигчин мэргэжлээр ажиллаж яваа минь их сонирхолтой санагддаг. Хэдийгээр миний хань бид хоёр, хоёул урлагийн салбарын хүмүүс ч гэлээ нэгнийхээ хувийн болон урлагийн ажлын орон зайд огт халддаггүй. Чингүүн миний тоглож байгаа кино, зохиолыг ер уншиж үздэггүй, оролцдоггүй. Миний ажиллаж байгаа зураг авалтын талбайд ирчхээд ажилд маань саад болохгүйг хичээж байгаад буцдаг. Тэгэхээр их амар байдаг юм. /инээв/
-Тун саяхан таны гол дүр бүтээсэн “Этгээд” УСК нээлтээ хийсэн. Уг кинонд бүтээсэн дүрийнхээ онцлогийн талаар яривал?
-Зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даасан уран бүтээл болох сэтгэл зүйн триллер төлийн “Этгээд” кино нээлтээ хийсэн. Энэ кино Монголын кино урлагт нэг шатыг ахиулсан маш өвөрмөц зураг авалт, өнгө тавилт, дуу дүрсний онцлогтой, мэргэжлийн түвшний бүтээл болж чаджээ гэж мэргэжлийнхэн үнэлсэнд маш их баяртай байгаа.
Би анх зохиолоо уншаад өөрийгөө аль дүр нь юм болоо гэж их гайхаж байсан л даа. Гол дүрийн эмэгтэйн дүр маш их ажиллагаатай, шаардлага өндөртэй, уран чадвар шавхсан хэцүү дүр байсан. Кинонд хэлэх текст багатай ч жүжиглэлт асар их шаардсан. Хүнээс гарч болох бүх араншинг “Этгээд” киногоор харуулахыг хичээлээ. Дотроо уурлаад шатаж байгаа ч түүнийгээ гаднаа ил гаргаж чадахгүй байгааг хэрхэн яаж илэрхийлж болох вэ, би өөрөө ийм үедээ ямар байдаг билээ гэж маш их бодож, харьцуулсан. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн шаталт маш ихтэй дүр гэсэн үг.
-Таныг маш өөрөөр харуулсан дүр шиг санагдсан.
-Энэ дүрийг бүтээхэд найруулагч болон бусад жүжигчид гээд бүгд надад тусалсан. МУГЖ У.Уранчимэг эгч маань маш их тусалж, үнэтэй зөвлөгөөгөө харамгүй өгсөн. Миний огт санаагүй зүйлсийг хүртэл дэргэдээс хараад, хэлж өгч байлаа. Энэ ярилцлагаар дамжуулан тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлье.
Энэ дүрийн хувьд сэтгэл зүйн жүжиглэлт их шаардсан учраас дараа нь дүрээсээ гарч чадахгүй зүрх савлаад, толгой эргэх, дотор муухайрах тохиолдлууд ч их байсан. Ер нь жүжигчин хүмүүс хэцүү зураг авалтын дараа сэтгэл санаа тавгүйтэх, бие өвдөх тохиолдол зөндөө л байдаг. Гол нь өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэл санаагаа маш сайн удирдаж, ялгаж салгаж сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
Энэ дүрийн хувьд сэтгэл зүйн жүжиглэлт их шаардсан учраас дараа нь дүрээсээ гарч чадахгүй зүрх савлаад, толгой эргэх, дотор муухайрах тохиолдлууд ч их байсан.
-Хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ тухай яривал?
-Кинонд тоглосон жүжигчдээс МУГЖ Ж.Оюундарь эгч, МУСТА Н.Ялалт ахтай өөр уран бүтээл дээр хамтарч тоглож байлаа. Харин бусадтай нь анх удаа хамтарч ажилласан. Киноны багийнхан маань үнэхээр хүнд нөхцөлд ажилласан ч нэг нэгнийгээ үргэлж дэмжиж, ойлгодог байсан. Хамтдаа чанартай, үр өгөөжтэй бүтээл хийхийн тулд маш их чармайж, хүн бүр л бүх нөөц бололцоогоо дайчлан зүтгэсэн дээ.
-“Этгээд” УСК-ны үзэгчдэд өгөх хамгийн гол санаа нь юу байв?
-“Этгээд” киног хүн нэг удаа үзээд юуг илэрхийлэх гэснийг нь ойлгохгүй байж магадгүй. Энэ кино зөвхөн жүжигчний тоглолтоор хязгаарлагдахгүй, өвөрмөц шийдэл бүхий зураг авалт, дүрс, дуу, өнгө зэргээр дамжуулан хэлэх гэсэн гол санаагаа илэрхийлэхийг хичээснээрээ онцлогтой. Жишээ нь, тухайн дүрийн сэтгэл санааны байдлаас хамаарч киноны өнгө төрхийг өөрчлөх гэх мэтээр найруулагчийн хувьд маш нямбай ажилласан. Үзэгч анхны үзэлтээр нэг мэдрэмж бодол олж авсан бол, дараагийн үзэлтээр дахиад нэг өөр өнгө төрх, харж амжаагүй шинэ зүйлсийг олж харах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл маш амттай, тал талаас нь хазаад л таашаал авч болох жимс шиг... /инээв/
-Ярилцлагын төгсгөлд цаашдын зорилго, мөрөөдлийнхөө тухай товчхон хэлбэл?
-Цаашдаа маш олон сонирхолтой, басхүү нууцлаг уран бүтээлүүдэд бүх сэтгэлээ зориулж, дүр бүтээхийг хүсэж байна. Харин хамгийн том мөрөөдөл гэвэл, уран бүтээлийн тал дээр их туршлага хуримтлуулсныхаа дараа кино зохиол бичиж үзэх бодол бий.
-Ярилцсанд баярлалаа.