Маргааш дэлхийн аутизмын өдөр. Иймд “Аутизм Монгол-Анд” ТББ-ын сэтгэл зүйч С.Уранбилэгтэй ярилцав.
-Аутизм гэж юу вэ?
-Аутизм бол өвчин биш, хүрээний эмгэг юм. Энэ эмгэг хүний бие физиологи, оюуны чадамж, нийгмийн харилцаанд орох болон хэл ярианы чадварт нөлөөлдөг. Аутизмын хүрээний эмгэг нийгмийн статус, амьдарч буй улс, арьс өнгө хамаарахгүй илэрдэг. Монголд 2012 оноос хойш энэ эмгэгийн талаар ярьж, олон нийтэд таниулах үйл ажиллагааг хийж эхэлсэн.
Аутизмын үндсэн гурван шинж байдаг. Үүнд: нийгмийн харилцаанд орох чадвар сул, хүнтэй харилцах харилцаанд орох чадвар сул, давтагдмал зан үйл эсвэл хэт явцуу сонирхол юм. Иргэд давтагдмал зан үйл буюу хэт явцуу сонирхлын талаар төдийлөн мэддэггүй учраас гайхаж хүлээж авдаг.
Энэ эмгэгтэй хүмүүс нэг сэдэвт хэт гүн автах, тухайн сэдвээр бүх зүйлийг мэддэг атлаа ярианы сэдвийг өөрчлөхөд тэр талаарх ойлголтгүй болох гэх мэт явцуу сонирхолтой байдаг. Бага насны хүүхдийн явцуу сонирхол зөвхөн нэг өнгийн тоглоомоор тоглох эсвэл тоглоомоо өрж тоглох гэх мэт зан үйлээр илэрдэг. Давтагдмал зан үйлийн хувьд гараа сэгсрэх, хашхирах, үсрэх гэх мэт зан үйл байж болно.
-Аутизмын эмгэгийн шалтгаан юу вэ?
-Эрдэмтэд аутизмын эмгэгийн гол шалтгаан нөхцөлийг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй. Хэд хэдэн шалтгаан байх боломжтой гэж үздэг. Удамшил нөлөөлөх боломжтой гэдэг. Нэг хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй бол дараагийн хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлал 2-18 хувь. Нэг эсийн хоёр ихэр байвал нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй бол нөгөөх нь аутизмтай байх магадлал 36-95 хувь, харин хоёр эсийн ихрийн хувьд 31 хувь байдаг.
Гадаад орчны нөлөө, агаарын бохирдол, хүнсний хэрэглээ, химийн эм тариа зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр энэ төрлийн эмгэг үүсэх боломжтой.
-Аутизмын эмгэгийг засах боломжтой юу?
-Засахаас илүү чадварыг нь хөгжүүлэх бүрэн боломжтой. Аутизмын эмгэгтэй хүүхдэд зан үйл засал ашиглах нь хамгийн үр дүнтэй. Хөдөлмөр засал, хэл засал ч үр дүнтэй. Аутизмын эмгэгтэй хүүхдүүд хэл ярианы бэрхшээлтэй, харилцааны чадвар сул учраас энэ төрлийн заслыг хийх нь хамгийн тохиромжтой гэж дэлхийн дахинд үздэг. Мөн хөдөлгөөн засал, урлагийн сэтгэл засал, тоглоомон засал зэрэг хүүхдийн насанд тохирсон, янз бүрийн эмчилгээ бий.
Судалгаагаар аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн 40 орчим хувь нь хэлд ордоггүйг тогтоосон.
-Аутизмын эмгэгийн шинж тэмдэг юу вэ. Бага насны хүүхдэд хэдэн настайгаас илрэх вэ?
-Хамгийн эрт оношлох боломжтой хугацаа нь 6-8 сар гэж үздэг. Тухайн насны хүүхдүүд хөгжилтэй үйлдэл хийх, эрхлүүлэхэд инээх, айлгах цочооход уйлах зэрэг үйлдэл үзүүлдэг. Харин аутизмын эмгэгтэй хүүхэд эдгээр үйлдлийг бага хийдэг буюу хүнтэй харилцаанд орох чадвар сул.
Мөн хөгжлийн хоцрогдол ажиглагдана. Аутизмын шинж тэмдэг илүү тод ажиглагдах нас нь 2-3. Энэ үед хүүхдийг нэрээр нь дуудахад харахгүй байх, дохио зангаа ойлгохгүй байх, тоглоомоороо хэвийн бусаар тоглох, тоглоомоо эгнүүлж тавих, бусадтай хамтарч ажиллахгүй байх, үг хэлэхгүй байх, чимээнд тавгүйрхэх, шинэ орчинд тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг түгээмэл.
Харин насанд хүрсэн хүний тухайд нийгмийн харилцаа, хүн хоорондын харилцаанд орох чадвар сул, хэт явцуу сонирхолтой, давтагдмал зан үйл ялгаагүй илэрнэ. Хэт өөр рүүгээ чиглэсэн харилцаатай, хүмүүстэй “би-чи” гэсэн харилцан яриаг үргэлжлүүлэх чадвар сул байх эсвэл нийгмийн харилцаанд болж байгаа үйл явдлыг ойлгохгүй байх, хэт их хувийн мэдээллээ дэлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ насанд хүрсэн хүн аутизмын эмгэгээр оношлогдох тохиолдол цөөн.
Судалгаагаар аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн 40 орчим хувь нь хэлд ордоггүйг тогтоосон. Англиар nonverbal буюу монголоор орчуулбал үгэн хэл ашигладаггүй гэж хэлдэг. Гэхдээ хэлд орохгүй байлаа гээд харилцаанд орох чадваргүй гэсэн үг биш юм. Тэдэнд зурган арга, дохионы хэл зэрэг олон арга зааж харилцах бүрэн боломжтой.
-Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хэрхэн харилцах ёстой вэ?
-Эхний үед эцэг эхчүүд маш их хямардаг. Хүүхдийнхээ энэ байдлыг үгүйсгэж, хугацаа алддаг. Үүнээс болж хүүхдийнхээ хөгжих боломжтой үеийг алддаг талтай. Үеийнхээ хүүхэдтэйгээ энэ тэнцүү хөгжих боломжтой байтал эцэг эх үүнд анхаарч чадаагүйн улмаас хоцроодог. Хүүхдэд аутизмын эмгэгийн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж, тусламж, зөвлөгөө авч, оношлуулах хэрэгтэй. Дараа нь тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалан харилцаанд орох чадварыг нэмэх боломжтой, мэргэжилтэнтэй хамтран ажиллах нь илүү үр дүнтэй.
Аутизмын эмгэгтэй хүүхэд дэлгэцийн донтолттой байх нь их учраас эцэг эхчүүд аль болох утасны хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж, үеийнх нь хүүхдүүдтэй тоглуулах зэргээр харилцаанд оруулах хэрэгтэй.
-Засал дэмжлэг хэр удаан үргэлжилдэг вэ?
-Энэ төрлийн эмгэгтэй хүүхдэд насан туршид нь засал дэмжлэг шаардлагатай. Тэр хэрээр хүүхдэд эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй. Тухайн хүүхдийн чадвар, хөгжлөөс шалтгаалж ямар аргачлал тохиромжтойг мэдэх боломжтой. Мөн хүүхэд томрох тусам сургалтын явц өөрчлөгдөнө. Эцэг эхчүүд хүүхдийнхээ чадварыг хүлээн зөвшөөрөөд түүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй.
Аутизмын эмгэгтэй хүүхдийн цэцэрлэг ганцхан бий, гуравхан ангитай. Нэг ангид 12 хүүхэд авдаг тул 36 хүүхдийг л хүлээж авах боломжтой.
-Монгол Улсын хэмжээнд аутизмын эмгэгтэй хэчнээн хүн оношилсон бэ. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгдөг ямар байгууллага байдаг вэ?
-2019 онд СЭМҮТ, Монголын аутизмын холбоо, Аутизм Монгол-Анд ТББ, Аутизм Судлалын Хүрээлэн гэх дөрвөн байгууллагад бүртгэлтэй хүүхдүүдийн тоон судалгааг гаргасан. Улсын хэмжээнд энэ төрлийн эмгэгтэй 750 хүн бий гэх тоог гаргасан. Энэ тоо одоо нэмэгдсэн байх. Учир нь аутизмын талаарх ойлголт, мэдээлэл авах боломж хүртээмжтэй болсноор иргэдийн энэ талын мэдлэг мэдээлэл нэмэгдэж, хүүхдээ багад нь оношлуулдаг болсон.
Америкийн судалгаагаар 2018 оны байдлаар 44 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй байх боломжтой гэж үзсэн. Аутизмын хүрээний эмгэг эрэгтэй 27 хүүхэд тутмын нэг нь, эмэгтэй 116 хүүхэд тутмын нэгт илэрдэг гэсэн судалгаа гарсан. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэдтэй харьцуулахад аутизмын хүрээний эмгэгээр оношлогдох боломж дөрөв дахин их.
Хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг газар манайд харьцангуй цөөн. Аутизмын эмгэгтэй хүүхдийн цэцэрлэг ганцхан бий, гуравхан ангитай. Нэг ангид 12 хүүхэд авдаг тул 36 хүүхдийг л хүлээж авах боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвд энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд арав хоногийн хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, тоглоомон заслын эмчилгээг хийлгэдэг. Сүүлд “ANA center Mongolia” нээгдэж, хүүхдүүдэд зан үйлийн засал хийж байна. Эдгээр газруудаас өөр тусламж үйлчилгээ үзүүлдэг газар маш цөөн.
-Боловсон хүчний олдоц ямар байна вэ?
-МУБИС тусгай хэрэгцээт багшийн анги шинээр нээгээд удаагүй. Энэ ангийг төгссөн багш энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдэд хичээл ордог ч аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллахаар дагнан мэргэшиж төгсдөггүй. Цэцэрлэгийн тухайд багш нарыг манай байгууллага сургаж мэргэшүүлдэг.
-Тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй гээд хүүхдүүдийг тусгаарлах, гадуурхах нь их. Ийм үед аутизмын эмгэгтэй хүүхдийг ойлгож дэмжихэд иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Тухайн хүүхдийн онцлогийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зарим аутизмын эмгэгтэй хүүхэд мэдрэхүйн асуудалтай байдаг учраас хэт их дуу чимээнд хямарч хашхирах, уйлах, дороо дэвсэх, өөрийгөө гэмтээх, бусдыг гэмтээх нь явдал бий. Энэ үед хүүхдийг загнах, зандрахын оронд аль болох ойлгож хүлээн авах хэрэгтэй. Яг л таны хүүхэдтэй адил, яг л тантай адил хүн гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.