УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Аубакир, Ж.Эрдэнэбат нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ, Дарханы тариалангийн бүс нутагт ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх санаачилга дэвшүүлж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан. Хууль тогтоогчид уг тогтоолын хэрэгжилттэй танилцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд юу анхаарах талаар тариаланчид, хүнс үйлдвэрлэгчдийн дууг хоолойг сонслоо.
УИХ-ын 36-р тогтоолд таван жилийн хугацаанд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан ба энэ хүрээнд 114 арга хэмжээ авахаар тусгаж, хамтран хэрэгжүүлэх байгууллагуудыг нарийн хуваарилж өгсөн юм. УИХ-ын дарга уг тогтоолыг хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллагуудаар зочилж, ажлын төлөвлөлт явцыг сонсож, бодлогын түвшинд шийдвэрлэх асуудлуудыг анхааралтай сонсож, тэмдэглэж явав.
Орон нутгийн томилолт Сэлэнгэ аймгээс эхэллээ. Тус аймгийн 41 мянган км/кв газар нутгийн 50 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар бөгөөд манай улсын газар тариалангийн гол бүс нутаг юм.
Сэлэнгэ аймагт энэ жил улаан буудай 129 мянган га-д тариалжээ. 136 мянган га талбайд үр тариа, тариалснаас 23.6 мянган тонныг хураан авч, ургац хураалтын явц 17 хувьтай, төмс, хүнсний ногоо 2.2 мянган га-д тариалснаас 50 хувийг хураан авчээ. Мөн малын тэжээл 17 мянган га-д, тосны ургамал 45.7 мянган га-д тариалсан байна.
Сэлэнгэ аймаг нь:
- Улаанбуудайн дотоодын хэрэгцээний 39 хувийг
- Төмсний 10.4 хувийг
- Хүнсний ногооны 26.4 хувийг
- Гурилын хувьд Алтантариа ХХК дотоодын хэрэгцээний 14 хувийг
- Махны 0.3 хувь
- Сүүний 36 хувийг
- Зөгийн балны 66.4 хувийг хангаж байна гэж аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж танилцуулав.
Г.ЗАНДАНШАТАР: УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭЛТЭЙ БАЙГАА Ч ХАА-Н САЛБАРТ ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛНА
УИХ-ын дарга Сэлэнгэ аймгийн төвд төрийн албан хаагчидтай уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аар хэлэлцэх хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангах, хүнсээ үйлдвэрлэгч үндэстэн болох нь манай улсын стратегийн зорилт болсон. Тиймээс газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, эрх зүйн орчин бүрдүүлнэ. Энэ хүрээнд Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл, Органик хүнсний тухай хууль, ХАА-н тухай хууль, Ургамал хамгааллын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. УИХ-ын 2022 оны намрын чуулганаар Хүнсний тухай хууль, ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулж, хүнс хөдөө аж салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
УИХ-ын 36-р тогтоолд тусгасан 114 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 523 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарснаас 2023 онд 192 тэрбумыг Улсын төсвөөс урсгал зардлаар, 190 тэрбум төгрөгийг гадны зээл тусламжаар санхүүжүүлэхээр 2023 оны төсвийн төсөлд тусгаад байна.
Хэдийгээр улс орны санхүүгийн байдал хүндрэлтэй, ковид, дайн мөргөлдөөнөөс шалтгаалан гадаад нөхцөл байдал амаргүй, ханш инфляци өндөр эрсдэлтэй байгаа ч ХАА-н салбарт онцгой анхаарал хандуулж ажиллана гэлээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Манай аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Сэлэнгэ аймгийн зарим суманд газар тариалангийн бүсэд мал бүхий иргэд олноор суурьшсанаар малчид, тариаланчид зөрчилдөх хүндрэл гарсаар буй юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, бид ЗГХЭГ-т албан бичиг илгээсэн. Тариалангийн бүс нутгийн бэлчээр, хөрсийг хамгаалахын тулд ямаа, адуу гэх мэт малын тоо толгойг эрс багасгах эрхзүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсэв.
Мөн тэрбээр, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд Сэлэнгэ аймаг тарьц суулгац нийлүүлэх түшиц аймаг болсон. 17 сумандаа мод үржүүлэх ажлыг зохион байгуулснаар 5.7 сая ширхэг тарьц суулгац бэлэн байна. Бэлэн тарьц суулгацыг борлуулахад дэмжлэг үзүүлэхийг мод үржүүлэгчид хэлж байна.
Сэлэнгэ аймагт өвлийн хүлэмж, зоорь бэлдээд өгвөл мод үржүүлэг, хүнсний ногооны тариалалтыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой хэмээн аймгийн удирдлагууд хэлж байв.
Д.ТОГТОХСҮРЭН: 2023 ОНД УЛСЫН ТӨСВӨӨР ШИНЭ БАРИЛГА БАРИХГҮЙ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ирэх он бүсээ чангалсан хүндхэн жил болох нь тодорхой байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцээд, ирэх онд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга барих ажил эхлэхгүй байхаар санал нэгдсэн. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт нь импортыг дэмждэг сөрөг талтай. Тиймээс ирэх онд валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Харин хүнсний үйлдвэрлэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэл барина гэлээ.
УИХ-ын дарга болон гишүүд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дахь “Арван хур” ХХК-д саатаж, тариланчидтай уулзав. Тариалан эрхлэгчид улсаас хөрөнгө оруулалтын дэмжлэг хүсэхгүй, хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлж өгөхийг хүслээ.
“2020 онд Засгийн газрын тогтоолоор улаан буудайн импортын татварыг тэглэснээр тухайн жилд улсын хэрэгцээний 73 хувийг импортын буудайгаар хангасан. Харин тариаланчид сүүлийн гурван жилд будаагаа борлуулж чадаагүй.
Төрөөс ингэж тариалан эрхлэгч 3000 орчим ААН-ээ дампууруулах алдаатай бодлого хэрэгжүүлсэн. Манай “Арвин хур” ХХК-ийн агуулахад гурван жил хуримтлагдсан 10 мянга гаруй тонн улаан буудай байна. Улаан буудайн импортын татварыг тэглэсэн алдаатай шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгох хэрэгтэй юм.
Тариалангийн бүс нутгаас мал бүхий иргэдийг гаргахгүй бол улаан буудайн 20-30 хувийг мал иддэг. Тариан талбайгаа хашаалсан ч хашааны төмөр утсыг таслаад малаа оруулдаг. Нэгэнт будааны амт авсан малыг зогсооход амаргүй ба үүнээс үүдэн малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг. Тиймээс холбогдох хуульдаа газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйгаас өөрөөр мал аж ахуй эрхлэхийг хориглох зохицуулалт хиймээр байна. Эрх зүйн ийм зохицуулалт оруулбал Сэлэнгэ аймаг Монгол Улсын улаан буудайн хэрэгцээг дангаараа хангах боломжтой.
Дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох боломжийг нээж өгөхийг хүссэн тариаланчдынхаа саналыг “Арвин хур” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Ч.Чадраабал УИХ-ын даргад уламжлав.
Манай тариаланчид Канад, Америкийн хөдөө аж ахуйн хамгийн орчин үеийн өндөр бүтээмж бүхий машин техник хэрэглэж эхэлснээр 1 га талбайгаас авах ургацын хэмжээ эрс нэмэгджээ. Сайн техникийн ачаар усалгаагүй талбайгаас 25-35ц /центнер = 1000 кг/, усалгаатай талбайгаас 40-50, хамгийн оргил амжилт нь өнгөрсөн жил 100ц ургац авсан байна.
Чанарын шаардлага хангасан арвин ургац авахын 50 хувь нь үрнээс шалтгаална. Манай улсад улаан буудайн үрний сортыг шинэчлэх сайжруулах судалгаа, шинжилгээний ажил хангалтгүй. Тиймээс бид Новосибирскээс шилмэл сортын үр авч тариалалт хийдэг гэлээ.
Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Б.Цог, Манай улсад улаан буудай хадгалах агуулах сав хангалтгүй. Бид будаагаа борлуулж чадахгүй ил хадгалдаг. Ил хадгалахад жилд 20 хувийн хорогдол үүсдэг.
Засгийн газраас Атрын IV аяныг өрнүүлэх уриалга гаргасныг тариаланчид дэмжиж, тоног төхөөрөмжүүдээ сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч 2020 онд импортын буудайн татварыг тэглэснээр их хэмжээний хямд буудай оруулж, дотоодын буудайг борлуулалт зогссоноор тариаланчид зээлээр авсан тоног төхөөрөмжийн төлбөрөө хийхэд хүндрэл үүсэж эхэлсэн байна. Хүнсний аюулгүй байдлыг тогтвортой хангах төрийн бодлогоо хэрэгжүүлэх, тариаланчдад тулгамдсан санхүүгийн дарамтыг бууруулахын тулд дараах асуудлыг шийдвэрлэхийг тариаланчид УИХ-ын даргаас хүссэн юм. Үүнд:
1-рт, Хэрэгцээт улаан буудайгаа дотоодоосоо бүрэн хангах
2-рт, Улаан буудайн улсын нөөц бүрдүүлэх
3-рт, Хэрэгцээнээс давсан буудайг экспортлох эрхзүйн орчин бүрдүүлэх.
Х.БОЛОРЧУЛУУН: ХАШААЛСАН ТАРИАН ТАЛБАЙД МАЛ ОРУУЛБАЛ БУСДЫН ХӨРӨНГӨД ХАЛДСАН ГЭЖ ҮЗЭЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛНО
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Дээрх гурван хүсэлтийг хүлээн авсан ба эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсийг тариалах бодлого барьж, тариаланчдаа дэмжинэ. Тариалангийн бүс нутгаас мал бүхий иргэдийг гаргах зэрэг асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Хашаалсан талбайд санаатайгаар мал оруулбал хүний хөрөнгөд халдсан гэж үзэж, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.
Харин улаан буудай экспортлох саналыг тариаланчдын хүлээн авах боломжгүй. Энэ жилийн тухайд манай улс дотоодынхоо л хэрэгцээг хангах хэмжээний улаан буудай тариалсан гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар тариан талбайд ажиллаж байсан Америкийн John Deere брэндийн комбайныг сонирхон барьж үзэв. Яагаад комбайн барьсныг нь түүнээс сонирхоход бага насны дурсамжаа хуваалцсан юм.
Түүний аав Д.Гомбожав Хэнтий аймгийн Чандганын сангийн аж ахуйн даргаар олон жил ажиллаж улс, аймагтаа хамгийн их ургац хураасан САА-гаар олон жил дараалан шалгарч, 1992 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүн аж. Аавыгаа дагаж багаасаа тариан талбайд тоглож, өсөх насандаа трактор комбайн барьж, тос маслотай хутгалдаж явжээ.
Тэрбээр, Намайг 1994 онд ХААН банкинд ажиллаж байхад захирал Петер Морроу гуай “Танай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж маш хоцрогдсон байна. Оросын энэ хуучин тоног төхөөрөмжүүд машинаар бол УАЗ-469 гэсэн үг. Ийм техниктэйгээр газар тариалангаас өгөөж хүртэх амаргүй. Америкт газар тариалангийн машин техник өндөр түвшинд хөгжсөн” гэж ярьж билээ.
Г.Занданшатар: Би тариан талбайд ажиллаж байгаа John Deere брэндийн комбайныг барьж үзлээ. Тариаланчид маань дотроо ямар ч дуу чимээгүй, тав тухтайн дээр бүхээгтээ сонгодог хөгжим сонсоод ургацаа хураахыг харах бахархмаар сайхан байна.
Одоогоос 20-иод жилийн өмнө санаанд багтахгүй байсан орчин үеийн машин техник, 500 мянган долларын үнэтэй комбайныг тариаланчид маань хэрэглэдэг болжээ. John Deere-ийн комбайн дотроо ямар ч дуу чимээгүй, тав тухтайн дээр бүхээгтээ сонгодог хөгжим сонсоод ургацаа хураахыг харах бахархмаар сайхан байна гэлээ.
Тариаланчдын санал хүсэлтийг шийдвэрлэх ямар боломж байгааг УИХ-ын даргаас тодруулахад, УИХ-ын гишүүдийн хамтаар газар тариалангийн бүсэд ажиллаж гурван үеийн тариаланчдынхаа жаргал зовлонг сонсож явахад анхаарах зүйл их байна.
Нэгдүгээрт, Хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, Үрийн нөөц бүрдүүлэх салбарын яамны бодлого алдагдсан гэж шүүмжилж байна. Бид ажлын байр бий болгодог үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмждэггүй худалдаа, импортыг дэмжигч улс болжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын дэмжлэг алга гэж шүүмжилж байна.
МАА, газар тариалан зэрэгцэн оршдог байдлыг зохицуулахгүй бол тариаланчдын хавраас намар хүртэл ажилласан хөдөлмөрийг малд идүүлж, гишгүүлдэг байдлыг хуулиар зохицуулах боломжтой.
Гуравдугаарт, Улаан буудай экспортлогч гол хоёр орон болох Орос Украины нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ өссөн. Бид улаан буудайн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад илүү гарсныг экспортолж валютын орлогыг нэмэгдүүлэх суваг нээх боломж бий. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Тийм учраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрүүд, тарьж ургуулагчдаа дэмжих нь чухал. Эх орныхоо хөрсөнд эрүүл хүнсээ ургуулъя, хэрэглэе гэж монголчууддаа уриалмаар байна гэлээ.