NASA-ийн бүтээсэн, 330 сая ам.долларын үнэтэй, Дэлхийг солирын аюулаас хамгаалах DART хөлөг есдүгээр сарын 27-нд Диморфос нэртэй астероидтой мөргөлдөхөөр болжээ.
Энэхүү мөргөлдөөний гол зорилго нь Дэлхийг чиглэн ирэх солирын замыг хэрхэн өөрчилж болохыг бодитоор турших юм. Диморфос астероид нь Дидимос нэртэй өөр нэгэн том астероидыг тойрон эргэдэг. Эрдэмтэд тус астероидуудыг сайн судалсан учир мөргөлдөөний дараа гарах өөрчлөлтийг ч гэсэн нарийн хэмжиж чадах аж.
Эрдэмтийн үзэж буйгаар 66 сая жилийн өмнө 10 км диаметртэй солир Дэлхийтэй мөргөлдөж олон тэрбум атомын бөмбөгтэй тэнцэхүйц дэлбэрэлт үүсгэн манай гаригийн ургамал, амьтны 75 хувийг устгасан юм. Уг дэлбэрэлтээр үлэг гүрвэлүүд бүр мөсөн устаж үгүй болсон гэж үздэг. Ийм хэмжээний мөргөлдөөн ахин тохиохгүй гэсэн баталгаа байхгүй учир эрдэмтэд DART-ийг бүтээсэн билээ.
Энэ долоо хоногт DART хөлөг 30 гаруй сая км зайд орших Диморфос астероидын зургийг дараах байдлаар буулгажээ. Диморфос астероид 160 метр диаметртэй бөгөөд DART хөлөг автомат жолоодлогын тусламжтайгаар уг астероидод хамгийн ихээр нөлөөлөх цэгийг 24,000 км/цаг хурдтай мөргөх гэнэ.
Мөргөлдөөнөөс 10 хоногийн өмнө DART хөлгөөс LiciaCube нэртэй маш жижиг хэмжээтэй, хянах төхөөрөмж гарч мөргөлдөөнийг бичиж авах бөгөөд уг үйл явдлыг NASA өөрийн YouTube хуудсаараа шууд дамжуулах гэнэ. Түүнчлэн 2024 онд Европын Сансарын Агентлаг өөр нэгэн хөлгийг илгээж DART-ийн мөргөсөн Диморфос астероидын өөрчлөлтүүдийг илүү дэлгэрэнгүй судлахаар болжээ.
Asteroid буюу астероид нь Нарыг тойрог эргэх жижиг чулуулаг биетийг хэлэх бол meteor буюу солир гэдэг нь Дэлхийн агаар мандалд орж ирсэн астероидыг хэлнэ.
Эх сурвалж: NASA