Зэс боловсруулах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч “Ачит Ихт” ХХК “Олборлолтоос боловсруулалтад, боловсруулалтаас бүтээгдэхүүнд” уриан дор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгч, уул уурхайн салбарын томоохон төлөөллийн нэг тус компани орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан ядуу агуулгатай хүдрийн холимог овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Английн Лондоны металлын биржийн “А” зэрэглэлийн 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэдгээрээ онцлогтой.
2021 оны байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр ДНБ-ий 0.6 хувийг бүрдүүлж, эдийн засагт хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн манай улсын экспортод гаргаж буй боловсруулсан түүхий эд буюу катодын зэсийн 80 гаруй хувийг “Ачит Ихт” ХХК үйлдвэрлэсэн байна.
Монголын уул уурхайн салбарынхан нэгэн дээвэр дор чуулж “Уул уурхайн долоо хоног” үйл ажиллагааг зохион байгуулж буй. Энэ үеэр “Ачит Ихт” ХХК “Үүсмэл ордын ашиглалт” онол, практикийн хурлыг амжилттай хийлээ.
"БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ ХАНГАМЖ, ТӨМӨР ЗАМ, ДЭД БҮТЭЦ ХЭРЭГТЭЙ"
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал П.Цагаан:
-Монгол Улс түүхий эдийнхээ 1 хувьд хүрэхгүй хувийг боловсруулж экспортолдог. Нийт арваад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож, баяжуулж гаргаж байна. Боловсруулж экспортолж буй хоёр компани л бий. Үүнээс боловсруулах үйлдвэр яагаад чухал вэ гэдгийг харж болно.
Нэгдүгээрт, нэмүү өртөг технологийн арга барил, ажлын байр, чадвартай ажиллах хүчин бий болно. Боловсруулсан бүтээгдэхүүн нэг зах зээлээс хамааралтай биш, олон зах зээлд гаргана. Зах зээлийн үнийн савлагаанаас бага хамаарна.
Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаад уурхайн хаягдлыг боловсруулж, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрвэл ашиглаж болно гэх үүсмэл ордын зөвшөөрөл олгодог хууль эрхзүйн зохицуулалттай болсон.
Монгол Улс зэсийн экспортоор дэлхийн топ 20 орны тоонд багтдаг. Гэтэл боловсруулах түвшинд сураггүй. Жишээлбэл, 25 хувийн агуулгатай 1 тонн зэсийн баяжмалыг экспортлоход дунджаар 2000 ам.доллараар зарна. Харин дотоодын цэвэр цэс үйлдвэрлээд гаргавал 8000 ам.доллараар зарах боломжтой. Хэрвээ зэсийг нунтаглаад гаргавал 10000 ам.доллараар зарна. Тэгэхээр боловсруулалтын түвшин ахих тусам Монгол Улсад үүсэх нэмүү өртөг, ажлын байр, технологи дагаж хөгжинө.
Энгийнээр тайлбарлавал, бид малаа амьдаар гаргах бус нядлаад бэлтгээд гаргахтай адилхан. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ үүний ард хүндрэл бэрхшээл бий.
-Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд ямар бэрхшээл хамгийн их тулгамдаж байна вэ?
-Боловсруулах үйлдвэрт эрчим хүчний найдвартай хангамж, төмөр зам, дэд бүтэц хэрэгтэй. Энэ төрлийн үйлдвэр урт хугацаанд ажиллаж байж эцсийн үр дүн нь гардаг. Тиймээс өртөг хямд зээлийн эх үүсвэр байх шаардлагатай. Төр засаг, хувийн хэвшил хамтарч ажиллах нь чухал. Эдгээр сорилтуудыг давахын тулд ямар боломж байгааг олж харах ёстой.
Манай зах зээл ойрхон байна. Шинэ уурхайнууд ойрын ирээдүйд байгуулагдах гэж байна. 2024-2030 он гэхэд Монголд дахиад уул уурхайн салбарын “бүүм” буюу тэсрэлт болох хандлагатай байгаа. Манай улс жилд 500-600 тонн зэс экспортолж байна. Дэлхийн хамгийн том зэс боловсруулах үйлдвэр жилд 600 тонныг боловсруулж буй. Тэгэхээр бид зэс олборлогч группийнхээ доор нэгдээд Монголд зэс хайлуулах үйлдвэр барих хэрэгтэй. Бидэнд хийх ажил олон байгаа.
-Үүсмэл орд эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ямар ч уурхайд заавал хаягдал гардаг. Овоолго шороо эсвэл цөөрөм бий. Овоолго, цөөрөм дотор үнэт металлыг агуулсан ямар нэгэн хэсэг байгаа. Тэр нь эдийн засгийн хувьд үр ашигтай юу, технологийн хувьд авч болохгүй юу гэдэг нь л асуудал. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаад уурхайн хаягдлыг боловсруулж, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрвэл ашиглаж болно гэх үүсмэл ордын зөвшөөрөл олгодог хууль эрхзүйн зохицуулалттай болсон.
"ҮҮСМЭЛ ОРДООС БАЯЛАГ БҮТЭЭЖ ҮР ШИМИЙГ ТҮГЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ БОЛНО"
-“Ачит Ихт” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Ц.Ариунжаргал:
-“Ачит Ихт” ХХК 2014 оноос гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэх үйл ажиллагааг эхэлсэн. Энэ жил ес дэх жилдээ ажиллаж байна. Бид эцсийн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийхээр судалгаа, шинжилгээ хийж, давхар суралцсаар өнөөдрийг хүрсэн байна. Энэ салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилготойгоор “Үүсмэл ордын ашиглалт” хурлыг зохион байгуулж байна. Монголын уул уурхайн салбар олборлох чиглэлд үйл ажиллагаа явуулж ирсэн.
Манай компани боловсруулах үйлдвэр, уул уурхайн хүнд үйлдвэрийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Бид үр шим, үнэ цэн нь Монголдоо үлддэг байгаасай гэх зорилгын хүрээнд эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлд зорин ажиллаж байна.
-“Уул уурхайн долоо хоног”-ийн үеэр зохион байгуулж буй хурлаараа нийгэмд ямар агуулгыг түгээхийг зорьсон бол?
-Манай компани ажиллах хүчнээ 100 хувь монголчуудаар бүрдүүлсэн. Энэчлэн орон нутагт ажлын байр бий болгосоор байна. Гадаад мэргэжилтнүүдээс суралцах, технологийг нутагшуулах талаар бид ажиллаж, суралцаж чадсан. Манай компани боловсруулах үйлдвэрийн боловсон хүчин бэлдэх, худалдан авалтаа дотоодоосоо хийдгээрээ онцлогтой. Нийгмийн хариуцлагын хүрээнд "Мөсөн өргөө"-г бүтээн байгуулах ажлыг санхүүжүүлэх, давуу эрхийн хувьцаа гаргах, 3 сая мод тарьж ургуулах гээд бид олон ажил хийсэн. Цаашид ч үүсмэл ордоос баялаг бүтээж үр шимийг түгээхийн төлөө ажиллах болно.
-“Ачит Ихт” ХХК-ийн удирдах түвшинд эмэгтэйчүүд олон ажилладаг юм шиг ажиглагдсан?
-Манай компанийн удирдлагын багийн 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Уул уурхай зөвхөн эрчүүдийн салбар мэтээр нийгэмд ойлгогддог байсан. Харин одоо бол цаг үе өөрчлөгдсөн. Бид жендэрийн мэдрэмжтэй хамт олон хэмээн олон удаа шалгарч байсан.
"ЗЭСИЙН ОРДЫГ ГИДРОМЕТАЛЛУРГИЙН АРГААР БОЛОВСРУУЛАН ДЭЛХИЙН ДУНДЖИД ХҮРЭХ БОЛОМЖ БИЙ"
-“Ачит Ихт” ХХК-ийн Инженернингийн багийн ахлах П.Очирбат “Үүсмэл ордын ашиглалт ба туршилт судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ үеэр “Дэлхийд жилд 22 сая гаруй тонн зэс үйлдвэрлэж байна. Үүний 80 орчим хувийг флотац аргаар, 20 орчим хувийг гидрометаллургийн буюу үүсмэл ордыг боловсруулах технологийн аргаар боловсруулж байна. Харин Монгол Улсын хувьд жилд боловсруулж буй зэсийн 3 орчим хувийг л гидрометаллургийн аргаар гаргаж авч байгаа. Үүнээс дүгнэхэд бид зэсийн ордыг гидрометаллургийн аргаар боловсруулан дэлхийн дунджид хүрэх боломж байгаа” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн тэрбээр “Баяжмалын 70 гаруй хувь нь шороо байдаг. Үлдсэн 20 гаруй хувь нь зэсийн эрдэс байна. “Ачит Ихт” ХХК эцсийн бүтээгдэхүүн буюу цэвэр зэс гаргаж байна. Тухайлбал, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэн экспортолдог” гэдгийг онцлон ярив.
“Ачит Ихт” ХХК-ийн гидрометаллургийн үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт 88 тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Түүнчлэн:
- 2022 оны есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 247 тэрбум, НДШ-д 12 тэрбум, орон нутгийн төсөвт 8.3 тэрбум, бусад татвар хураамжид 7.3 тэрбум төгрөг төлсөн нь нийт 258 тэрбум болж байна.
- Ашигт малтмалын хуулийн дагуу “Үүсмэл орд”-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсноор АМНАТ-д 22.3 тэрбум, гэрээний дагуу “Эрдэнэт” үйлдвэрт ашиглалтын төлбөрт 17.4 тэрбум төгрөгийг роялтид төлжээ.
- Орон нутагт 220 гаруй үндсэн ажлын байр бий болгон, үндэсний 1500 ханган нийлүүлэгчээс 46.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд:
- Монгол Улсад анх удаа олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн “Мөсөн өргөө” ордныг байгуулахад гол санхүүжүүлэгчээр ажилласан,
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 сая мод тарих,
- Монголд анх удаа хувийн хэвшлийн компани үйл ажиллагааны үр ашгаа ажилчдадаа хүртээх зорилгоор жилийн 30 хувийн хүүтэй “Давуу эрхийн хувьцаа”-г хэрэгжүүлж, “Ачит Ихт” ХХК болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон байна.
Цаашдаа байгаль орчин, орон нутаг, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлд олон ажлыг төлөвлөн ажиллаж буй гэдгийг “Ачит Ихт” ХХК-ийн хамт олон онцолж байлаа.