МУИС “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Рио Тинто Монгол” ХХК-иас тус хөтөлбөрт нийт 300 сая төгрөгийн санхүүжилт олгох санамж бичигт гарын үсэг зурна.
Энэ хөтөлбөр МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хөтөлбөрт жил бүр 60-80 багш, оюутан буюу 8-10 баг хамрагдаж, мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчин зэрэг асуудлаар хамтарсан судалгаа, технологийн хөгжүүлэлт хийдэг. Өнөөдрийн үйл ажиллагаанд
- Дэд проф. Ө.Энэрэлт “Tradininsight” байгалийн гаралтай үрэвсэл, түлэнхийн шархны эсрэг нано түрхлэгт тос хөгжүүлэх төсөл,
- Дэд проф. Э.Пүрэвдалай “M-col” Нарны дулааны коллекторын систем болон түүний удирдлагын төхөөрөмжийн хөгжүүлэлт төсөл,
- Доктор Т. Сувдмаа “Aroma”-модны үртэс, самрын яснаас байгалийн гаралтай үнэртүүлэгч гарган авах төслөө танилцуулна.