Багшийн сургуулийн хөгжмийн ангиас олон алдартай хөгжмийн зохиолчид, соён гэгээрүүлэгчид төрөн гарсан. Хөгжмийн багш бэлтгэх ангийг 1962 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн Л. Жанчив багшийн санаачилгаар Багшийн их сургуульд нээжээ. Гэвч 1992 онд татан буугдсан аж.
Иймд мэргэжлийн дуу хөгжмийн багш дутагдаж, хүүхдүүдийн хөгжмийн боловсрол хоцрогдож байна.
Хөгжмийн хичээл хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг талаар мэргэжилтнүүдээс тодруулахад хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чухал байр эзэлдэг гэв. Гэвч хөгжмийн боловсролыг олгох мэргэжлийн багш, боловсон хүчин дутмаг байгаа талаар онцоллоо.
Багшийн их сургуулийн хөгжмийн багшийн ангийн 1978 оны төгсөгч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Цэцэрлэг:
-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд хөгжмөөр хүмүүжүүлж эхэлдэг. Тиймээс бидний бэлтгэж гаргаж байгаа хөгжмийн багш ямар хүн байх ёстой вэ гэхээр хөгжмийг чадварлаг эзэмшсэн байхаас гадна өөрийн мэргэжлээрээ дамжуулж хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх суурийг тавьж чаддаг байх хэрэгтэй. Зах зээлийн шуурганаар нэг хэсэг хөгжмийн багш ховордсон ч 2015 онд хөгжмийн сургууль хуучин буурин дээрээ байгуулагдаж, эргэн сэргэж эхэлсэн. Өнөө цаг үед хөгжмийн багшийн мэргэжил нэн шаардлагатай байна. Дуу хөгжмийн хичээл хүүхдийн хүмүүжилд анхдагч байр суурийг эзэлдэг.
Хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиун:
-Зөв хүн болж төлөвшихөд урлаг, хөгжмийн боловсрол хамгийн чухал. Хүүхэд дөнгөж төрөөд л бүүвэйн дуугаар унтаж, ээжийнхээ дуугаар сэрж, хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн урлаг, хөгжим, аялгуу бий болсон. Ингээд 21-р зуунд хүүхдийн зан төлөв, хүмүүжил зэрэгтэй нь хослуулан шинэ түвшинд хөгжмийн боловсролыг олгодог болж хөгжсөн байна. Гэхдээ Улаанбаатар хотод жилд хэдэн сургууль бий болж байгаа билээ? Тэр хэмжээгээрээ хөгжмийн багшийн мэргэжил үнэхээр дутагдалтай байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа татан буугдсан байсан Хөгжмийн багшийн сургуулийн хуучин байсан газарт нь сэргээн байгуулсан. Цахим харилцаа давамгайлсан өнөө үед хүүхэд залууст хөгжмийн боловсрол олгох нь нэн чухал. Харамсалтай нь 1992 онд Багшийн их сургуулийн хөгжмийн ангийг татан буулгаснаар улсын хэмжээнд мэргэжлийн хөгжмийн багш боловсролын бүхий л салбарт дутагдаж эхэлсэн. Хөгжмийн сонсголтой, хөгжимд дуртай хүн энэ мэргэжлийг эзэмшиж чадахгүй. Сэтгэл судлал, заах арга зүйн мэдлэгтэй, хөгжмийн чадвартай хүн хөгжмийн багш болдог гэв.