Улаанбаатар, 10-р сарын 20, 2022 - Өнөөдөр BUSINESS NETWORK INTERNATIONAL буюу BNI байгууллагын Монгол дахь гурав дахь салбар буюу BNI GEREGE салбар албан ёсоор нээлтээ хийлээ. Бизнес эрхлэгчдийн олон улсын хамгийн том нэгдэл BUSINESS NETWORK INTERNATIONAL буюу BNI байгууллага нь Монгол улсад энэ оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.
Мөн өнөөдөр тус байгууллагын “Launch Love Worldwide Campaign” буюу шинэ салбар нээх дэлхийн өдөр тохиож байгаа. Тус хөдөлгөөний зорилго нь цар тахал хүн төрөлхтөнд нэг зүйлийг маш сайн ойлгуулсан, тэр нь халуун дулаан уур амьсгал, коммюнити юм. BNI байгууллага бизнес эрхлэгчүүдэд хамтын ажиллагаа, бизнесээ тэлэх боломжоос гадна тогтмол уулзалт хийгддэг хүн хоорондын харилцаа буюу коммюнитиг өгдөг. Цар тахлын дараах энэ цаг үе юу юунаас илүү онцлогтой, бид бие биедээ хайрыг түгээх, тусыг хүргэх, дэмжих замаар царцсан бизнесүүдийг дэмжих, туслах нэн хэрэгцээ байгааг энэ хөдөлгөөн уриалжээ. Тус хөдөлгөөнд зөвхөн энэ долоо хоногт л гэхэд Америк, Энэтхэг, Малайз, Спэйн, Португал, Итал, Герман, Недерланд гэсэн 10 гаран оронд 37 шинэ салбар зэрэг нээгджээ. Тэдний нэг нь Монголын BNI GEREGE салбар болж буй бөгөөд 40 орчим бизнес эрхлэгчид гишүүнээр элсэн орж, шинэ салбарыг дагаж бий болж буй боломжууддаа өөрсдийн хүрээллийнхэнтэй хуваалцаж, нээлтийн хурлаа албан ёсны арга хэмжээ болгон тэмдэглэдэг уламжлалтай аж.
BNI байгууллага нь бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, бие биеийнхээ бизнесийг дэмжих, хамтарч ажиллах таатай боломжийг бүрдүүлж өгөхөөс гадна дотооддоо хөрөнгө оруулалтын урсгалыг эрчимжүүлэх, мөнгөний урсгал татах боломжийг олгодог гэдгээрээ онцлог. Одоогоор BNI Монгол байгууллагад нийт гурван салбарын жижиг дунд бизнес эрхлэгч 123 бизнес эрхлэгч, байгууллага гишүүнээр элссэн оржээ.
“BNI байгууллага нь дэлхий даяар 300 орчим мянган бизнес эрхлэгч гишүүдтэй, “Өгдөг хүн өөдөлдөг” гэсэн үнэт зүйл дор 37 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн хүчирхэг, мэргэжлийн нетворк юм. Тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа BNI байгууллагаас уриалсан Launch Love Worldwide хөдөлгөөнд анх удаа Монгол улс нэгдэж, BNI GEREGE салбарын бизнес эрхлэгч гишүүд бид өрсөлдөх биш хамтрахаар, бизнесүүдэд туслахаар, цаг үеийн сорилтыг хамтдаа даван туулахаар нэгдсэн.
Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Тэд хангалттай чадварлаг хүний нөөц, мэргэжлийн баг, мөнгө санхүү дутмаг байдгаас борлуулалтаа идэвхжүүлэх боломж хомс байдаг. Тиймээс компанийн үүсгэн байгуулагчид, захирлууд нэг дор цугласнаар бизнес холболтуудыг хийх маркетинг, борлуулалтын сувагтай болж, BNI-ийн салбар доторх цорын ганц бизнес категорийн төлөөлөл байж, бизнесээ тэлдэг. BNI хүчирхэг системээр дамжуулж бизнесээ олон улсын зах зээлд гаргах ерөөлөөр салбараа Гэрэг гэж нэрлэсэн” гэж BNI GEREGE салбарын үүсгэн байгуулагч Б.Баярцэцэг нээлтийн үгэндээ онцолж хэлсэн юм.