- Дэлхийн багш нарын өдөрт зориулав -
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугьсан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм... /Ш.Сүрэнжав "Багш" найраглалын хэсгээс.../
Хэдий өөрийн хүүхдийн багшаас ахимаг настай ч эцэг эх, эмээ өвөө тэднийг “Та..” хэмээн хүндэтгэн харьцдаг. Учир нь багш бол эрдмийн эх ундарга хэмээгддэг эрхэм нэгэн байдаг билээ. Бид Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-д зочлох үеэрээ тус сургуулийн бага ангийн багш Д.Байгалтуяатай цөөн хором ярилцсанаа хүргэе.
- Та хэд дэх жилдээ багшилж байна вэ?
- Би 10 дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. 2013 онд Монгол Улсын Багшийн их сургуулийг төгсөөд өөрийн төгссөн төрөлх сургууль болох Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолборт эхний нэг жил багшилж, түүний дараа Дорнодын ерөнхий боловсролын сургуульд ажилласан. Тэгээд 2016 оноос хойш энэ сургуульдаа бага ангийн багшаар ажиллаж байна.
Саяхан л бяцхан байсан шавь нар маань оюутан болчихсон байна гэхээр цаг хугацаа гэж маш хурдан юм.
- Анх бага ангийн багш болно гэж зорьсоор энэхүү мэргэжлээрээ ажиллаж байна уу?
- Би багш тэр дундаа хэл уран зохиолын багш болно гэж боддог байлаа. Гэвч бага ангийн багшийн мэргэжилд илүү их дурлаж сонгосон.
- Хүүхдүүдтэй ажиллахын сайхан зүйл нь юу вэ?
- Хүүхэд бол атар газар шиг ариун цагаан, цэвэр цэмцгэр тал мэт бяцхан хүмүүс юм. Тиймээс хүүхдүүдэд хичээл заана гэдэг нь хамгийн гоё зүйл. Тэдний сэтгэл тунгалаг, бодол нь цагаахан байдаг. Би бага ангийн багш мэргэжилдээ маш их дуртай.
- Анх бага анги дааж авч байсан тэр үеэсээ хуваалцаач?
- Би их сургуулиа төгссөнийхөө дараа 2013 оны 11-р сард ажилд ороод анх гуравдугаар ангийн хүүхдүүдийг дааж авч байсан. Тухайн үеийн сурагчид маань энэ хичээлийн жилээс оюутан болсон. Саяхан л бяцхан байсан шавь нар маань оюутан болчихсон байна гэхээр цаг хугацаа гэж маш хурдан юм.
- Та өөрийнхөө бага ангийн багшийг дурсаач. Ямар багш байсан бэ?
- Миний бага ангийн багш одоо ч багшилдаг. Бүр миний охины багш шүү дээ. Гоё байгаа биз. /инээв/ Ээж, охин хоёр нэг багшийн шавь гэсэн үг. Би анх 1999 оны Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-д Э.Байгалмаа багшийнхаа шавь болж нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Их Эзэн Чингис хааны түүх домгийн өлгий болсон энэ сайхан нутгийн унаган хүүхэд. Одоо бодоход тухайн үед багш минь яг л өнөөдрийн миний насан дээр байсан юм билээ. Их гоё намбалаг, дэгжин, мундаг багш бий. Багшаараа маш их бахархдаг.
- Хүн болохын суурь бага насанд тавигддагийн хувьд бага ангийн багшийн үүрэг оролцоо их байдаг шүү дээ. Та хүүхдүүддээ ямар заах арга барилыг чухалчилдаг вэ?
- Хүүхэд онц сурахаас илүү хүмүүжил төлөвшил хамгийн чухал байдаг. Багш хүн хүүхдийн сургалтыг хариуцахаас гадна хүмүүжил төлөвшлийг ч мөн давхар хариуцаж байдаг. Тиймээс заавал онц сур гэж хэлэхээс илүүтэй хүнтэй зөв боловсон харьцдаг, тусч, зөв хандлагатай болох хүмүүжилд нь мөн анхаарч ажилладаг. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу хэмээн монголчууд ч хэлдэг. Байшингийн суурийг зөв, бат бөх тавихад ганхахгүй сайн байшин босдог шиг л хүүхдийг бага насанд нь зөв төлөвшүүлэхэд ирээдүйд бие хүн болж төлөвшихөд нь чухал нөлөөтэй буюу хэтдээ алзахгүй болно гэж боддог.
Нэг анги дүүргэлтийн стандарт хэмжээнд буюу 25 сурагчийн тоонд багтааж хүүхдүүддээ хичээл зааж буй нь бидний хувьд нэг талаараа том давуу тал юм.
- Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?
- Өнгөрсөн жил нэгдүгээр ангиас нь дааж авсан анги маань одоо 24 хүүхэдтэй. Би төв газар нэг ангид олон хүүхэдтэй сургуульд биш нутгийнхаа сургуульд цөөн хэдэн сурагчтай ажилладагтаа бас их дуртай байдаг. /инээв/ Хотын дунд сургуульд нэг ангид 50-60 сурагчтай, анги дүүргэлт хэтэрчихсэн нь их хэцүү санагддаг. Тэгэхээр нэг анги дүүргэлтийн стандарт хэмжээнд буюу 25 сурагчийн тоонд багтааж хичээл зааж буй нь бидний хувьд нэг талаараа том давуу тал юм. Тиймдээ ч ажилдаа чин сэтгэлээсээ хандаж багшлахыг эрмэлздэг дээ.
- Таны ажлын нэг өглөө хэрхэн эхэлдэг вэ?
- Би өглөө 06:30 цагт босоод, хоёр охиноо мөн босгож “албанд” нь бэлтгээд, ажилдаа 8 цагаас өмнө ирдэг. Бага ангийнх гэлтгүй ер нь багш хүн маргааш орох хичээлээ урд өдөр нь бэлдэх хэрэгтэй байдаг л даа. Энэ зарчмын дагуу өмнөх өдрөө хэрэглэгдэхүүн, хичээлийн төлөвлөгөөгөө гаргасан байдаг.
- Хүүхдүүдэд хичээл заахад хөгтэй явдал их гарна биз.
- Тэгэлгүй яах вэ. Бараг өдөр бүр хөгжилтэй зүйл тохиолдоно. Би “В” үсгийг сайн хэлүүлж, заах гээд савны зураг самбар дээрээ өлгөөд маш итгэлтэйгээр “За хүүхдүүд ээ, энэ юуны зураг вэ” гэхэд хүүхдүүд бараг нэгэн зэрэг “Тогоо” гэж хэлж инээдийг минь хүргэж билээ. “Сав” гэж хэлэх байх гэж би хүлээж байлаа. Тэгэхээр хүүхдийн сэтгэхүй тийм өргөн, хязгааргүй байдаг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Хүүхдүүд аливааг өөр өнцгөөс хардаг, түүнийг нь ч багш хүнийхээ би судлах хэрэгтэй юм байна гэж тухайн үед бодогдож билээ.
- Багш нарын цалингийн системийг шинэчилж, шаталсан хэлбэрээр олгохоор болсон. Энэ нь танайд хэрэгжиж байна уу?
- Багш, сурагч, эцэг эхчүүдээс нэгдсэн судалгаа аваад дүн мэдээ нь гарчихсан. Багш нарыг 1-6 түвшингээр ангилан, өнгөрөгч есдүгээр сарын цалин дээр урамшуулал олгогдож эхэлсэн.
- Баярлалаа. Таны багшлах их үйлсэд өндөр амжилт хүсье.
- Баярлалаа. Монголынхоо нийт багш нарт Багш нарын баярын мэнд хүргэе.