gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.07
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Валютын нөөцийг энгийнээр: Олон улсад ба Монголд

Нийтлэлчийн булан
2022-10-05
16
Twitter logo
16
Twitter logo
Нийтлэлчийн булан
2022-10-05
Валютын нөөцийг энгийнээр: Олон улсад ба Монголд Эх сурвалж: Statista

1.Валютын нөөц гэж юу вэ?

Ихэнх улс өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж, дотоодын төлбөр тооцоондоо ашигладаг. Харин гадаад төлбөр тооцоонд олон улсад хүлээн зөвшөөрөх валютыг хэрэглэж байна. Тухайлбал ам.доллар, евро, иен, фунт стерлинг зэрэг нөөцийн валют гэж нэрлэгддэг мөнгөн тэмдэгтүүд юм.

Улс орнуудын валютын нөөцийн 90 орчим хувь нь эдгээр дөрвөн валют эсвэл эдгээр валютаар илэрхийлэх санхүүгийн хэрэгслээр бүрдэж байна. Харьцангуй бага жинтэй ч Швейцарын франк, Хятадын юань, Канадын доллар, Австралийн доллар мөн нөөцийн валютад тооцогддог.    

Даяарчлал өргөжиж, улс орнууд гадаад худалдаа, санхүүгийн системээрээ нягт холбогдсон өнөө үед эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс валютын нөөц бүрдүүлэх нь чухал болжээ. Валютын нөөц бүрдүүлэхдээ үнэт металл (алт), зээлжих зэрэглэл өндөртэй үнэт цаас (ААА зэрэглэлтэй засгийн газрын үнэт цаас), зээлжих тусгай эрх (SDR) гэх мэт санхүүгийн хэрэгслүүд, эсвэл дээр дурдсан нөөцийн валютаар бүрдүүлэх нь түгээмэл юм.

Улс орнууд дор хаяж гурван сарын импортын хэрэгцээгээ хангах эсвэл нэг жил дотор хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө хаах хэмжээний валютын нөөцтэй байх “алтан дүрэм” баримталдаг. Ингэснээр өрийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй хэрэгцээт импортын бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо саатахгүй байх, санхүүгийн зах дээр ханшийн гэнэтийн огцом савлагаанаас сэргийлэх зэргээр эдийн засагт тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Эдийн засагт, санхүүгийн зах зээл дээр том, жижиг шок, чичиргээ доргио үргэлж тохиолддог. Эдийн засгийн эсвэл эдийн засгийн бус ямар ч шалтгаантай байж болно. (Жишээ нь хөрөнгийн гадагшлах урсгал, эсвэл цар тахал, дайн гэх мэт). Ялангуяа хүлээгээгүй, гэнэтийн шокийн үед валютын нөөцийн хүрэлцээ хэт бага байснаас болж “хатуу газардсан” тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй.

Ханшийг хатуу барьж, дан ганц валютын нөөцөөрөө шокын ард гарах гэж оролдоод алдсан тохиолдлууд ч цөөнгүй.

1980-аад оны Латин Америкийн орнуудын өрийн хямрал, 1997 оны Азийн санхүүгийн хямрал, сүүлийн жишээ гэвэл 2022 оны Шри Ланкийн жишээг нэрлэж болно. Иймд аливаа шок, савлагааг зөөлрүүлэх нэг арга учраас улс орон бүр валютын нөөцөө зохистой түвшинд хадгалах зайлшгүй шаардлага бий. Түүнчлэн, нөөцийн валют нийлүүлдэггүй, хөгжиж буй орнуудын хувьд валютын нөөц үргэлж хязгаарлагдмал учраас уян хатан ханш давхар шок шингээгчийн үүргийг гүйцэтгэдэг.

Ханшийг хатуу барьж, дан ганц валютын нөөцөөрөө шокын ард гарах гэж оролдоод алдсан тохиолдлууд ч цөөнгүй бий. Нөгөө талаас валютын нөөц бүрдүүлж, эрсдэл багатай хөрөнгө оруулалтад байршуулах нь алдагдсан боломжийн өртгийг бий болгодог. Өөрөөр хэлбэл алт, рейтинг өндөртэй үнэт цаас эсвэл бэлэн валют зэрэг нь хэдийгээр найдвартай хөрөнгө оруулалтууд боловч өгөөж нь бага тул валютын нөөц ихсэх хэмжээгээр зардал нэмэгддэг гэсэн үг юм.

2.Монгол Улсын гадаад валютын улсын нөөц (ГВУН) 

Валютын нөөцийн удирдлагыг төв банкнууд хариуцах нь олон улсад түгээмэл.  Монголд ч мөн адил валютын нөөцийг эзэмшиж, удирдах үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар Монголбанк хариуцдаг. Валютын нөөцийн хэмжээ, өөрчлөлт, ямар активт байршуулсан ерөнхий бүтэц, дуудлага худалдаагаар дотоодын захад нийлүүлсэн хэмжээ зэрэг мэдээллийг mongolbank.mn вэбсайтаас үзэх боломжтой.

Хүснэгт -Валютын нөөцийн ерөнхий бүтэц

Үзүүлэлт 08 сар
Гадаад валютын албан нөөц  
A. Албан нөөц хөрөнгө 2,696
1. Гадаад валютаар илэрхийлэгдэх нөөц 2,091
(a) Үнэт цаас 904
(b) Нийт харилцах, хадгаламж: 1,187
2. ОУВС-д байршуулсан хөрөнгө 7
3. Зээлжих тусгай эрх (ЗТЭ) 121
4. Мөнгөжсөн алт (үүнд алтны хадгаламж, алтын своп хэлцэл зэрэг орно) 477
Биет хэмжээ, сая трой унц 0.275
5. Бусад нөөц 0

Гадаад валютын нөөц нэмэгдэх эсвэл буурах нь манай эдийн засаг руу орж гарч буй валютын урсгалаас шууд хамаардаг. Тухайлбал, 2021 оны статистикаар Монгол Улс нийт $13.5 тэрбумын валютын орох урсгалтай байсан бол үүнээс давсан ($13.9 тэрбум) хэмжээний гадагшлах урсгалтай байжээ. Улмаар гадаад валютын улсын нөөц 2020 оны эцсийн $4.5 тэрбумаас 2021 оны эцэст $4.4 тэрбум руу буурсан байдаг. Өсөж байсан тохиолдлыг авч үзвэл, 2017 оноос ихэвчлэн орох урсгал нь давамгайлж байсан тул валютын нөөц нэмэгдсээр 2021 оны 4-р сард түүхэн дээд хэмжээ $4.9 тэрбумд хүрч байжээ.

Хүснэгт -Валютын урсгал

Орох урсгал 2021 Гарах урсгал   2021
  сая $   сая $
Экспорт 8,136 Импорт   -6,766
  Чулуун нүүрс 2,360   Хэрэглээ -2,158
  Зэсийн баяжмал 2,910   Хөр.Ор.Бүт -2,727
  Алт 1,005   Нефтийн бүт. -1,118
  Төмрийн хүдэр 518 Үйлчилгээ   -2,490
Үйлчилгээ 814   Тээврийн  -735
  Тээврийн  569   Аялал, жуулчлал -742
  Аялал, жуулчлал 21 Зээл, бондын хүүний төлбөр -654
Ажилчдын цалин 203 Бондуудын үндсэн төлбөр -1,344
ГШХО 971 ХО-ийн зээлийн төлбөр -342
Гадаад бондууд 1,000 Ногдол ашгийн -274
Гадаад зээлийн ашиглалт 1,859 Гадаад зээлийн төлбөр -1,283
  Төв банк 200   Төв банк -41
  Засгийн газар 488   Засгийн газар -257
  Банкууд  508   Банкууд  -328
  ААН, МУХБ 662   ААН, МУХБ -657
Бусад орох урсгал 543 Бусад гарах урсгал -733
НИЙТ ОРОХ 13,526 НИЙТ ГАРАХ   -13,886
    -360.1      

2022 оны хувьд импорт 40% өсөлттэй яваа нь валютын нөөцөд дарамт болж буй. Түүнчлэн, хэдийгээр экспортын түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч Монгол Улсын валютын гол орлого болох нүүрсний экспортын биет хэмжээ ердийн үеэс (жилд 36 сая тонн) эрс бага, улмаар оны эхний саруудад валютын орох урсгалыг хязгаарлаад байв. Үүний зэрэгцээ 2022 онд Ковид 19-ийн нөхцөл байдал зөөлөрч олон улсын нислэгүүд нэмэгдсэнээр гадагш чиглэх аялагчдын тоо эрс нэмэгдсэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтаас өөр гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын томоохон урсгал үгүй байгаа зэрэг нь сорилт болж байна. Валютын нөөцийн хүрэлцээт түвшнийг авч үзвэл ГВУН 9-р сарын эцсийн байдлаар $2,794.6 сая байсан нь 3.5 сарын валютын төлбөртэй барааны импортын хэрэгцээг хангах түвшин юм. 

Хэрэв валютын гол орох урсгалууд болох экспортын орлого сайн, гадаадын шууд хөрөнгө оруулалт их, олон улсын санхүүгийн захаас шинээр татсан эх үүсвэр (зээл, бонд) их, эсвэл Монголыг зорьж ирэх жуулчдын тоо олон байх тусам нөөц нэмэгдэхэд эерэг нөлөөтэй байх болно. Харин импортын хэрэглээ эсвэл үнэ нэмэгдэх, гадаад зээл  бонд төлөгдөх, монгол иргэд гадагшаа сурах, эмчлүүлэх эсвэл аялах зэргээр валют гадагшлах тоолонд валютын нөөц буурна. Жишээ нь ердийн үед монголчууд жилдээ $500-600 сая ам.долларыг суудлын автомашинд, $1-1.2 тэрбумыг шатахуунд, $1 тэрбум орчмыг аяллын зорилгоор зарцуулдаг байна. 

Иймд валютын нөөц нь манай улсын эдийн засгийн ерөнхий том бүтэц, төрөөс хөрөнгө оруулалтыг татах бодлого, компаниудын олон улсын зах дээр өрсөлдөх чадвар (валют олох чадвар), иргэдийн амьдралын/хэрэглээний хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай үзүүлэлт болох нь харагдана.

Нэмэлт мэдээлэл: Төлбөрийн тэнцэл ба валютын нөөц

Валютын нөөцийг тодорхойлдог валютын орох гарах урсгалын статистикийг Монголбанк нэгтгэж, төлбөрийн тэнцлийн статистик болгон зарладаг. Төлбөрийн тэнцлийн ерөнхий бүтцийг авч үзвэл дараах томоохон урсгалуудаас бүрддэг:

Урсгал данс: 

  • Гадаад худалдаа: экспорт, импорт
  • Үйлчилгээний данс: Тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, мэргэжлийн үйлчилгээ гм
  • Орлогын данс: ажилчдын цалин, ногдол ашиг, хүүгийн орлого зарлага гм

Хөрөнгө, санхүүгийн данс:

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)
  • Багцын хөрөнгө оруулалт (бонд)
  • Зээл гэх мэт

Эдгээрээс гадаад худалдаа буюу барааны экспорт, импортын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл олон нийтийн цахим сүлжээнд яригдах нь түгээмэл байдаг (гадаад худалдааны тэнцэл ашигтай байтал яагаад валютын нөөц өсөхгүй байна, ханш сулрав гм) Гадаад худалдаа нь Монгол Улс руу орж гарч буй валютын нийт урсгалын зөвхөн нэг хэсгийг харуулах үзүүлэлт байдаг. Харин нийт урсгалыг харуулах төлбөрийн тэнцлийн хөл дүн ашигтай эсвэл алдагдалтай байхаас хамаараад ГВУН өсөх эсвэл буурах нь тодорхойлогддог байна.

Эдийн засагч Б.Түмэнцэнгэл

Энэхүү нийтлэл нь хувь эдийн засагчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Монголбанк эсвэл Gogo.mn-ийн байр суурийг илэрхийлэх албагүй болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан