gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын эрүүгийн хууль гэмт хэргийн залгамж халааг бэлтгэж, мэргэшүүлдэг үү?

Нийгэм
2011-06-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-06-15
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг боловсронгуй болгох нь сэдэвт олон улсын симпозиум эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх симпозиумаар Эрүүгийн хуулийн талаар өрнөсөн бөгөөд ХЗДХ-ийн яам, УИХ-ын ХЗБХ, хуульч, эрдэмтэн багш, судлаачид оролцож илтгэл тавьсан.

Оролцогчдын тавьсан илтгэлээс харахад Монголын Эрүүгийн хуулийг шинжлэх ухааны үндэстэй болгох шаардлагатай гэж байна. Ялангуяа мэргэшсэн эрдэмтдийн хүчээр энэ ажлыг хийхгүй бол УИХ-ын гишүүн бүр Эрүүгийн тухай хууль санаачилж, түүгээр оролддог болсон гэв.

Мөн Монголын эрүүгийн хуульд байсан сайн уламжлалаа эргэж сэргээх хэрэгтэй аж. Ялангуяа насанд хүрээгүй хүмүүсийн эрүүгийн хариуцлагыг ярихдаа ялын бус хүмүүжлийн тусгай байгууллага байгуулах шаардлагатай гэлээ. Гэхдээ Монголын эрүүгийн хуульд 2002 оноос өмнө энэ тухай заалт 70 орчим жилийн турш байсан гэнэ. Мөн нийгэмд учрах аюулаар их биш гэмт хэргийг анх удаа үйлдсэн, нийгмээс тусгаарлахгүйгээр засаж болох этгээд, зохион байгуулалттай аюултай гэмт хэрэгтний хариуцлагын асуудлыг ялгамжтай болгох хэрэгтэй гэсэн санал ч гарав.

Гэтэл өнөөдөр эсрэгээрээ анх удаа гэмт хэрэг хийсэн хүн өндөр ял авах тохиолдол олонтаа аж. Эрүүгийн хуулийн үзэл баримтлалын нэг чухал асуудал эрх зүйн бусад зөрчлөөс хамгийн аюултай зөвхөн эрүүгийн хуулиар хориглох шаардлагатай гэмт үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцоход нэлээн анхаарал тавих шаардлагатай байгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич С.Нарангэрэлийн илтгэлд дурдагдсан юм.

Гэтэл манай улсад захиргааны эрх зүй, иргэний эрх зүйн зөрчлүүдийг эрүүгийн гэмт хэрэг гэж хуульчилсан асуудлууд их байдаг гэв. Буруу хуульчилсан хуульчилал нийгэмд маш их сөрөг дагавар авчирдаг аж. Манай улс Эрүүгийн тухай хуулийг хамгийн сүүлд 2002 онд баталсан. Түүнээс хойш есөн жилийн хугацаанд таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан аж. 2002 оны эрүүгийн хуулийн нэг гол санаа нь хохирогчийн эрх ашгийг хамгаалахад түлхүү анхаарсан аж.

Тиймээс хэрэгтэн хохирлоо нөхөн төлсөн бол тэнсэн оноох, хохирлоо барагдуулаад, өөрөө хэргээ хүлээгээд ирвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэх мэт олон заалт оржээ. Гэхдээ ялангуяа хохирлын хэмжээ бага, дээр нь төлбөрийн чадваргүй хүмүүс хохирох, гэмт хэрэгших явц руу дээрх хууль түлхсэн талтай гэнэ.

Харин 2002 оны эрүүгийн хуулийн хамгийн ноцтой сул тал нь Монголын эрүүгийн эрх зүйд байхгүй болчихсон туйлын тодорхой санкцыг дахин сэргээж, шүүх ялыг ялгамжтай оногдуулахыг алдагдуулсанд байдаг аж. 1930-аад оны үеийн нийтээр хэлмэгдүүлэх үөд тэр үеийн Монголын эрүүгийн хуульд тийм санкцууд их байж. Түүнийг 1961 оны хуулбар байхгүй болгосон ч 2002 онд сэргээсэн нь нийгмийг шоронжуулах явцыг их идэвхжүүлсэн гэж шүүмжилж байна. Түүнээс гадна олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрүүгийн эрх зүйн зарчим хэм хэмжээг Монголын хуульд нийцүүлэх шаардлагатай байгаа аж.

Ялангуяа насанд хүрээгүй хүмүүст бие махбодь, сэтгэлзүйд нийцүүлэн ял оноодог гэнэ. Гэтэл Монголд насанд хүрээгүй хүмүүст оноож байгаа ял болон оноох зарчим нь насанд хүрсэн хүнтэй яг ижил байдаг гэнэ. Энэ нь цаашдаа гэмт хэргийн залгамж халааг бэлтгэх, гэмт хэргийн мэргэших байдал руу оруулдаг гэв. Түүнээс гадна 2002 оны эрүүгийн хуулийн бас нэгэн сөрөг тал нь гэмт хэргийн төрөл зүйлийг зөв зүйлчлэхэд бэрхшээл учирч, ойролцоо төрлийн гэмт хэргийг ялгагдах онцлог шинжийг зарим талаар үгүй болгосон байгаа аж.

Ялангуяа сүүлийн үед улсын өмч хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг сулруулсан гэлээ. Учир нь тухайн үед албан тушаалаа ашиглан шамшигдуулах гэдэг заалтыг эрүүгийн хуулиас хассанаас болж Монголд дээрх байдал үүссэн хэмээн тайлбарлав. Мөн Монголд танхайн хэргээр шийтгэгдэж байгаа залуус их болсон гэжээ. Тэр дундаа зэвсгийн чанартай танхай. Энэ нь эрүүгийн хуульд чулуугаар цонх хагалсан ч зэвсгийн чанартай танхай гэсэн зүйлээр 5-8 жилийн хорих ял авдаг аж.

Энэ нь маш олон залууг шоронд ачихад хүргэж байгаа гэлээ. Энэ байдал цааш давтагдсаар байвал нийгэм тэр аяараа шоронжиж, рецедив гэмт хэргүүд газар авах сөрөг талтайг онцолж байна. Дэндүү жижиг хэрэгт хүнд ял эдэлж байгаа залуус хууль сахиулагчид, төр засагтаа гоморхож, өсөрхөх нийтийг хамарсан байдалд хүргэж болзошгүй хэмээн академич С.Нарангэрэл илтгэлийнхээ төгсгөлд онцлов.

Г.БАЯСГАЛАН: Хатуу ял оногдуулах хэрэгтэй гэсэн нийгмийн үзэл баримтлал бий

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг боловсронгуй болгох сэдэвт олон улсын симпозиумаас гарах үр дүнг нь хэрхэн харж байна?

-Монгол Улсад ХЗДХЯ байгуулагдсаны 100 жилийн ой болж байгаатай холбогдуулан бид зөвхөн баярлах биш салбартаа тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэх зорилгоор цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Түүний нэг нь өнөөдрийн олон улсын симпозиум юм. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг боловсронгуй болгох асуудал өнөөдрийн сэдэв болж байна.

2002 онд эрүүгийн хууль тогтоомжоо цоо шинэ маягаар шинэчилж баталсан. Гэхдээ үүнд шүүмжлэл байдгийг мэдэж байгаа. Мөн түүнээс хойшхи хугацаанд нэг биш удаа нэмэлт өөрчлөлт орсон. Эрүүгийн хууль тогтоомж гэдэг харьцангуй тогтвортой мөрдөгдөж байх ёстой хууль байдаг. Өмнөх түүхийг үзэх юм бол 20-иод жилд нэг удаа өөрчилж байсан юм билээ. Гэтэл харамсалтай нь сүүлийн арван жилд бид бараг таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тиймдээ ч энэ удаагийнхыг нэлээн ул суурьтай хийе гэж үзсэн учраас өнөөдрийн энэ симпозиумыг зохион байгуулж, Герман, ОХУ зэрэг улсын томоохон эрдэмтдийг урьж байна.

Энэхүү симпозиумын үр дүнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиа шинэчлэх, үзэл баримтлалын гол асуудлуудаар үндэсний оролцогчид нэгдсэн дүгнэлтэд хүрнэ гэж бодож байгаа.

-Илтгэгчид гэмт хэргийн ялын бодлогыг нэлээн асуудал болгон тавьж байна. Таны илтгэлд ч мөн энэ талаар дурдагдсан. Үүнийгээ арай тодруулахгүй юу?

-Гэмт хэргийг оногдуулж болох ялаар нь ангилдаг. Гэтэл сая оролцогч, эрдэмтдийн хэлж байгаагаар гэм буруугийн хэлбэр буюу тухайн гэмт хэрэг санаатай, юм уу болгоомжгүй үйлдсэнийг харгалзах ёстой гэсэн санаа байна. Үүнийг бид нар хүлээж авна. Одоо боловсруулж байгаа хуульд энэ чиглэлээр өөрчлөлт оруулна гэж бодож байгаа.

-Эрүүгийн хуулийг зарим тохиолдолд хатуу заалттай гэж шүүмжилдэг. Тухайлбал талх хулгайлсан эмэгтэй арван жилийн ял авсан гэх мэт. Тиймэрхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэх үү?

-Эрүүгийн гэмт хэрэгт оногдуулж байгаа ялд цөөнгүй шүүмжлэл байгаа л даа. Үүнийг бид нар хоёр талтай гэж үздэг. Нэг талаасаа бол тодорхой хэрэгт оногдуулах ял шийтгэл бол туйлын тодорхой байна гэж сая судлаачид хэлж байна. Тэгэхээр үүн дээр сонголттой байх ёстой. Энэ дээр бол хууль тогтоогч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа янз бүрийн хүчин зүйлүүдийг тооцож үзсэн байгаа. Нөгөө талдаа угаасаа энэ хуулийг хэрэглэх үйл ажиллагаанд бид дэвшил хийх хэрэгтэй.

Хууль хэрэглэж байгаа прокурор, шүүгчид маань энэ асуудалд бүтээлчээр хандах шаардлагатай байна гэж үздэг. Тухайлбал түрүүний ярьсан цөөхөн төгрөгийн хохиролтой хэрэгт холбогдсон хүн маш өндөр ял авлаа гэж бид байнга ярьдаг. Гэтэл яг хуулийг хэрэглэх боломжийг нь аваад үзэхэд шүүх тэр хэргийг хэлбэрийн төдий гэж үзээд ял шийтгэлээс чөлөөлөх хүртэл боломж тухайн үед байсан. Харамсалтай нь хууль хэрэглэж байгаа хүн эрүүгийн хуулийн тусгай ангийг ерөнхий ангитай нь уялдуулахгүй хэрэглэсэн учраас иймэрхүү шийтгэлд хүрчихсэн.

Үүгээрээ бид хуулийг боловсронгуй болох шаардлагагүй гэж үзэж байгаа юм биш. Шаардлага байгаа. Гэхдээ зарим хэрэгт хатуу чанга ял оногдуулах хэрэгтэй гэсэн нийгмийн үзэл баримтлал байгаа шүү дээ. Тиймээс үүн дээр шинжлэх ухаан, бусад орнуудын туршлага, өөрийн орны нөхцөлөө тооцож үзэхээс өөр аргагүй.

-Насанд хүрээгүй хүмүүст оноох ялын бодлоготой байх ёстой гэсэн санаа гарч байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Насанд хүрээгүйчүүдэд оногдуулах ял, шийтгэлтэй холбоотой асуудлыг хуулийн шинэ төсөл батлагдах бүрт боловсронгуй болгож ирсэн гэж үздэг. Мэдээж хэрэг цаашид өшөө боловсронгуй болгох шаардлага бий. Насанд хүрээгүй хүнд оногдуулж байгаа ял шийтгэлийн төрөл, хэмжээ, тухайн этгээдэд холбогдон явуулж байгаа байцаан шийтгэх ажлыг насанд хүрэгчдээс ялгаатай авч үзэх хэрэгтэйг ойлгож байна. Одоо боловсруулж байгаа хуулийн төсөлдөө энэ асуудлыг тусгайлсан бүлэг болгон оруулна гэсэн бодолтой байгаа.

-Одоо бол ялгамжтай хандаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Ялгамжтай хандаж байгаа. Гэхдээ энэ бол хангалттай биш. Жишээлбэл насанд хүрээгүй хүнтэй холбоотой хуулийн зохицуулалт байгаа. Түүнд насанд хүрээгүйчүүдэд зориулсан сургалт хүмүүжлийн байгууллага байна гэж заасан ч өнөөг хүртэл тухайн байгууллагыг байгуулаагүй байна.

Б.Энхжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан