gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй Виагра, Баралгин зэрэг эмүүдийг худалдаалж байжээ

О.Ариунбилэг
Эрүүл мэнд
2011-06-21
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-06-21
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн сангуудад худалдаалагдаж буй эмийн чанар, үнийн байдал болон хүлээн авсан жорын маягт стандартын шаардлага хангасан эсэхэд судалгаат хяналт хийжээ.

Энэ удаагийн шалгалтаар Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Нуган”, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Тун-Эрдэнэ фарма" ХХК-ийн эмийн сан, "Ачлал" эмийн сангууд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй Виагра, Нитроглицерин, Баралгин, Бифидумбактерин, Саридон, Глицин шахмал эмүүд, Реамбирин тарилгын шингэн, Дексон нүдний дусал, Цифрокс, Тетрациклин, Флуцинарын тосон түрхлэг зэрэг эмийг худалдаалж байсныг илрүүлжээ.

Зургийн тайлбар: Улсын бүртгэлд бүртгэгдээгүй хуурамч эмнүүд

Мөн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Бэриш зул”, “Нуган” эмийн сангуудад эмийн санд дулаан, чийг хэмжигчийг байрлуулаагүй зөрчил илэрчээ. Зөрчлүүдийг арилгаж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Энэ дашрамд сонирхуулахад, манайд худалдаалагдаж буй эмүүдэд англи, орос, монгол тайлбартай байхыг шаарддаг. Хэрвээ худалдан авах гэж буй эм чинь энэ гурван хэлний аль нэг дээр тайлбаргүй байвал /дан хятад, солонгос гм/ түүнийг худалдан авахаас татгалзах нь зүйтэй.

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн худалдаалалтын байдалд 2004 онд шалгасан байгууллагын 55,3 хувьд бүртгэгдээгүй эмийг худалдаалж байсан бол 2006 онд 10,7 хувь, 2008 онд 5,04, 2010 онд 2,4 хувь болж буурч ирсэн байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эм хангамжийн байгууллага нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр үйлчлэхээр хуульчлагдсан билээ. Эмийн улсын бүртгэлд эм бүртгэгдэнэ гэдэг нь доорх үндсэн шаардлагыг биелүүлж байгаа тул эмийн чанарын томоохон баталгаа юм. Үүнд:

-Үйлдвэрлэгч нь олон улсын эм үйлдвэрлэлийн дүрмийн шаардлагыг хангасан байх;

-Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан эмийн бүтээгдэхүүний сертификаттай байх;

-Идэвхи, найрлага, тун нь шинжлэх ухааны туршилт судалгаагаар нарийвчлан тогтоогдсон;

-Клиникийн өмнөх судалгаа, шинжилгээний дүн баталгаажсан;

-Хэрэглэх, хориглох заалт, гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл, тунгийн хязгаар эмнэлзүйн туршилтаар бүрэн нотлогдсон;

-Эмийн шошго нь монгол, англи, орос хэлний аль нэг дээр, хэрэглэх заавар нь монгол хэл дээр байна.

-Импортын эм нь гурваас доошгүй улсад бүртгэгдсэн байна зэрэг шаардлагыг биелүүлдэг.

Зургийн тайлбар: Улсын бүртгэлд бүртгэгдсэн эмнүүд

Эмийн бүртгэлд эмийг бүртгэхдээ улсаар нь, үйлдвэрлэгчээр нь,тун хэмжээгээр нь, эмийн хэлбэрээр нь бүртгэж, хаяглалт, савалгааг баталгаажуулан үйлдвэрлэгч буюу тухайн эмийн дистрибютер байгууллагаас бүртгэдэг.

Импортын эмийн бүтээгдэхүүн

2011 онд улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар "Зах зээлд нийлүүлэгдэж буй байгаа хуурамч эмийг илрүүлэх хяналт шалгалт"-ыг хийж байна. Хяналт шалгалтыг аравдугаар cap дуустал явуулах аж.

Эмийн улсын бүртгэлд 2011 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 3086 эм, 126 эмийн түүхий эд нийт 3212 бүтээгдэхүүн мэдээний санд орсон байна. Үүний 2398 нь импортын эм юм.

Улсын бүртгэлд нийт 40 улс орны эм бүртгэгдсэн бөгөөд бүртгэлд орсон нийт эмийн 62 хувийг европ, 38 хувийг Азийн орны эм эзэлж байна. Үүнээс ОХУ, Энэтхэг, Герман, Словени зэрэг орноос хамгийн олон эм бүртгэгджээ.

Импортын эмийг нэвтрүүлдэг боомтууд дээр зарим зөрчлүүд илэрсэн байна. Үүнд Замын- Үүд боомтод 3000 ширхэг дуслын систем,7000 ширхэг зүү тариур бүртгэлээс гадуур оруулахыг завдсан байна. Мөн Сүхбаатар боомтод Москва- УБ-ын чиглэлийн галт тэрэгнээс иргэн Н-ийн гар тээшнээс рибоксин эмийн хоосон хайрцаг 50, нифидипин эмийн хоосон хайрцаг 50 ш-ийг хураан авчээ. Москва- УБ-ын 06 -р галт тэрэгнээс иргэн н.Э-гийн ачаа тээшнээс хураасан "Бифидум бактери"  10 хайрцаг, Фарингосепт 1x10 савлагаатай 26 хайрцаг хураан авсан байна. Эдгээр нь хуурамч, ямар нэгэн бүртгэлгүй байжээ.

Харин Буянт-Ухаа боомтод Бээжин-УБ-ын чиглэлийн ОМ-224 онгоцоор ирсэн зорчигчийн ачаа тээшнээс 10 кг орчим буюу 20 мянган ширхэг эмнэлгийн хөвөнг хурааж авсан бол Чойбалсан олон улсын нисэх боомт дээр дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хураасан 30 нэрийн эмийг хураан авснаар гарч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан