gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дархан аварга Х.Баянмөнх: Аварга чинь барилдахаа болиод л уяач болсон шүү дээ

Спорт
2011-03-30
0
Twitter logo

Хорьдугаар зууны манлай Монгол бөх, дэлхийн 100 жилийн бөхийн од, Монголын тамирчдаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх манай сонины энэ дугаарын зочин юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

-Аварга Та амархан сайн уу? Хаваржаа тавтай юу. Хүч тэнхээ их үү?

-Сайн, сайн байна. Хаваржаа ч сайхан. Харин өвгөн аварга нь барилдахаа больсноос хойш уяач болж морь малын захад чөлөө цагаа өнгөрүүлдэг болсон шүү дээ.

-За тэгвэл морь хурдан байна уу гэвэл зохилтой байхнээ дээ?

-Хурдаан хө. Морьд маань миний уясан хэмжээнд л уралдаж байгаа. Тэгэхээр л болоо биз дээ.

-Барилдахыг бол Та хэнд ч заана. Харин уяачийн эрдэмд хэр суралцаж байгаа билээ?
-Би бол муухан л уяач. Гэхдээ хэнээр ч заалгаагүй. Уг нь өөрөө малчин ардын хүүхэд, багадаа наадмын морь унаж гийнгоо хангинуулж морин дэл дээр өслөө. Морины ажил, заслын талаар ерөнхийд нь мэднэ. Энэ дээрээ үндэслэн шинжлэх ухаанч аргыг морь уях аргад аминдаа хэрэглэж байдаг юм. Манай удмынхан ч адууч удамтай.

-Шинжлэх ухаанч гэнээ?

-Тийм ээ. Би уг нь морь, бөх, сур гээд Монгол үндэсний гурван төрлөөр улсын шалгалт авдаг сургалтын системийг өөрийн биеийн тамирын сургуульдаа нэвтрүүлсэн юм л даа. Тэгээд би морь уяхдаа тамирчин хүнийг дасгалжуулалтын ерөнхий циклүүдийг ашигладаг. Морь хүн хоёр чинь нэг нь хүн, нэг нь мал болохоос биш бас махбодийн бүтэц биологи нөхцөл нь яг адил. Тийм болохоор амьсгал задлах, тэнхээгээ хадгалах, тэвчээр суулгах гээд шинж бүхэн ойр. Ир орох үе ч гэж бий. Энэ тамирчин хүнд ч моринд ч байх. Ер нь тэгээд морь уралдах, тамирчин хүн марафонд (холын зайнд гүйх) гүйх хоёр адил гэж боддог. Ийм аргыг морио барьж хөнгөрүүлэхээс эхлээд л анзаарч байдаг. Үүнийгээ л  шинжлэх ухаанч өнгө төрх гэж боддог доо.

-Та энэ тухайгаа том уяачидтай санал солилцдог уу?
-Үгүй ээ. Энэ санааг дуулсан ганц нэг хүн "зөв шүү" гэж байдаг юм. Гэхдээ тэд бие бялдрын дасгалжуулалтын онол мэдэхгүй. Зөвхөн Монгол арга ухаанаар л ажилладаг юм чинь.

-За тэгээд уясан морьд чинь хэр хурдалж байна даа?
-Гавиагүй ээ. Гэхдээ намайг баясуулж урамшуулаад сайхан давхиад ирдэг нь болоо. Миний морь түрүүлээсэй, айрагдаасай гэж бодох мөрөөдөх юм алга. Яахав. Нэг сунгаанд морь минь сайн давхичихвал уяач Баянмөнх баярлаж л байх жишээтэй.

-Энэ жил чинь том ойтой наадам болно. Бас Монгол туургатны морин уралдаан болно. Та уралдах л байлгүй.

-Тийм ээ. Морин уралдааны хувьд тун онцлог жил. Тиймээс морины ажлаа эхэлчихээд л байна. Энэ жилийн улсын наадамд эрлийз холихгүй Монгол морь уралдуулбал би наадна шүү. Ийм л бодолтой.

-Аваргаа Та бид хоёр баахан морь ярьчихлаа. Бөх рүүгээ жаахан орно байгаа даа?
-Баянмөнх хэрхэн барилдаж, улсын наадмыг хэдэн жил манлайлав. Ямар цол гуншигтайг хэн хүнгүй мэднэ дээ. Гэхдээ онцлог юм бий. Би бөхийн таван төрлөөр олон жил барилдлаа. Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 10 түрүүлж, нэг бөх түрүүлсэн тоог хоёр оронтой тоонд анх хүргэсэн гэдгийг захын бөх сонирхогч хэлэх байх. Харин миний нэг бахархаж явдаг нэг зүйл хоёр их ойд түрүүлж гурав дахь их ойд дөрөвт үлдэж байлаа. Тэр гурван их ойд дамжин барилдахад 30 жилийн цикл харагдаж байгаа юм. Энэ амжилт бол давтагдашгүй юм шүү. Бусад дархан аваргуудаас их ойд түрүүлсэн хүн байхгүй гээд бод доо.

-Та үндэсний бөхийн цолнуудыг яг дарааллаар нь авч байв уу?
-Даян аварга цолыг алгассан байдаг юм. 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор түрүүлээд далай аваргаас дархан аварга болж байлаа. 1963 онд улсын начин болсноос хойш цолыг ээлж дараагаар нь бараг жил дараалж авсан даа.

-Самбо бөхөөр барилдсан амжилт чинь тун онцлог юм билээ. Энэ тухай жаахан тодруулна уу?

-1970-аад оны эхээр самбо бөхийн төрөл Монголд анх орж ирсэн. Улс орон өмнөө барьдаг бидний хэдэн бөх энэ төрлөөр эхэлж барилдсан юм. Эхний тэмцээнд орохдоо нэг их дасгал сургууль ч үгүй. Ингэвэл оноо авдаг тэгвэл оноо алддаг. Бас өчих гэдэг аюултай мэх байдаг тухай мэдэх төдий байлаа. Би самбогоор тив, дэлхийн таван тэмцээнд оролцсон. Тэгээд дөрвөн алт, нэг мөнгөн медаль авсан. Ер нь самбогоор ялагдана гэдэг юу байдгийг мэдээгүй л энэ төрлийг орхисон.

-Нэг удаа мөнгөн медаль авахдаа ялагдаагүй гэж үү дээ?

-Тийм ээ. Ялагдаагүй. Минскт болсон ДАШТ-нд би ЗХУ-ын бөхөөс илүү байсан. Гэтэл миний оноог будилуулаад намайг хоёрдугаар байрт оруулчихсан байлаа. Ингээд бид заргын бичиг мэдүүлж хэл ам болсон чинь тэмцээн зохион байгуулах комиссын дарга нь биднийг хүлээн аваад уучлалт гуйсан. Юу гэсэн бэ гэвэл шүүлт мадагтай болсныг зөвшөөрсөн. Гэхдээ нэг их зовлон байна гэсэн.

-Тэр нь юу байсан хэрэг вэ?

-Ярианы гол утга хоёрхон сая хүрэхгүй үгүйтэй хүнтэй Монголоос нэг тамирчин ирээд бөхийн хоёр төрөлд алт аваад явах болсон. Тэгвэл 250 сая хүнтэй ЗХУ-ын ард түмэнд би юу хэлэх вэ гэсэн санаа хэлсэн дээ. Би урд өдөр нь чөлөөтөөр алтан медаль авчихсан байсан болоод тэгсхийгээд заргаа зогсоосон. Ингэж мөнгөн медаль авсан. Уг нь ялагдаагүй нь чин үнэн байлаа.

-За тэгвэл сонгомол барилдаанд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Олимпийн хөтөлбөрт байсан л төрөл. Энэ төрөлд Улаанбаатар хотын аварга болов. Дараа нь сонгомол барилдааны Азийн тоглолт гэж Иранд болоход мөнгөн медаль авсан. Энэ нь Монголын тамирчид Азийн тоглолтоос авсан анхны медаль байлаа.

-Чөлөөт бөхөөр бас олимпийн мөнгөн медаль авсан. Энэ бас онцгой үйл явдал гэгдэж байлаа даа.

-Тиймээ. Би чөлөөт бөхөөр 15 жил барилдсаан. Миний жинд ЗХУ-ын бөхчүүд, дэлхийн нэр бүхий гурван аварга жагсчихаад хөдөлгөхгүй байсан. Гэхдээ би тэр дундаас гарч ирж дэлхийн аварга болж чадсан. Ер нь миний амьдралын гол нэг бахархал бөхийн гурван төрөлд аварга болсон явдал. Ийм бөх олон биш ээ. Монголд бол байхгүй, тийм бөх төрөх цаг ч хэзээ юм мэдэхгүй.

-Та таван олимпод оролцсон. Бас дэлхийн аваргын тэмцээн гээд... Энэ үед улсын баяр наадмыг олон удаа өнжсөн үү?

-Олимп, дэлхийн аварга, сайн санааны тоглолтод оролцож яваад дөрвөн наадам "тасалсан" байдаг. Тэр 1970, 1980-аад он бол миний ид үе, хэнд ч торохооргүй байсан цаг. Олон түрүүгээ алдсан гэсэн үг юм даа.

-Дэлхийн 100 жилийн бөхийн од цолыг хэдэн онд танд олголоо доо?

-Таван олимпод тамирчнаар оролцсон хүн дэлхийд цөөхөн. Би олимпод оролцохдоо тавууланд нь ялалт байгуулсан. Хоёр олимпод 10-ын дотор, хоёрт нь эхний тавд, нэгд нь мөнгөн медаль авч байлаа. Үүнээс гадна олимпийн төрөлд баггдаг их спортоор 10 жил шагналт болон медальт байрт шалгарсан амжилтыг маань үнэлж Дэлхийн бөхийн холбоо 2003 онд "Дэлхийн 100 жилийн бөхийн од" цолыг хүртээсэн билээ. Энэ бол Монгол бөхийн түүхэнд онцгой үйлс, хойч үеийнхэнд сургамжтай хэрэг юм даа.

-Бөхийн шинжлэх ухааныг хөгжүүлж байгаа хүний нэг нь Та. Тиймээс энэ талаар асуулгүй өнгөрвөл алдаа болох байхаа?

-Манай Монгол бөхийн түүхэн замнал олон зуун жилийн хөгжлийн явцыг судлана гэдэг бол том шинжлэх ухаан юм. Би Монгол бөхийнхөө түүхэн уламжлал, барилдааны талаар 30-аад жил судалгаа, хийж байна. Энэ сэдвээрээ дэд докторын зэрэг хамгаалсан. Бөх судлалын академийг байгуулсан. Монгол бөх судлал нь бусад шинжлэх ухаантай хэрхэн холбогдохыг судалгааныхаа гол зорилтоо болгож ирлээ. Ер нь бөх судлал гэдэг их нарийн л даа. Зөвхөн нэг сэдэв хэлэхэд барилдаанд нарны тусгалын өндөр нам, хоол унд, цаг агаар, бэлтгэл дасгалжуулалтын чанар хэрхэн нөлөөлхөв. Мөн тухайн бөхийн тэсвэр хатуужил, удамшил, зан араншин ямар юм гэдгийг олж мэдэхийг мэрийсэн. За тэгээд биологийн хувьд ямар нөлөө байна. Ер нь бөх хүн төрж байна уу. Нэг бол бэлтгэл сургуулийн хүчээр бөх болж байна уу. Ийм олон асуудалд хариу эрж олон жил судлав.

-Таны судалгааны ажил амьдрал дээр хэрхэн батлагдаж байна вэ?

-Зөв сайн судлахын тулд бодсон санаснаа практик дээр харах гол нь. Иймээс эхлээд бөхийн "Шонхор" клубыг байгуулж тэндээс сайн сайн бөхчүүдийг төрүүллээ. Аварга А.Сүхбатаас эхлээд арслан, заанууд Б.Ганбат, Д.Бумбаяр, Б.Гантогтох, О.Одгэрэл гээд л тоочвол олон арван бөх нэрлэж болно. Харцага Ж.Намжилдорж, начин Н.Эрдэнэбилэг, Х.Цэрэнхүү болон чөлөөтийн дэлхийн хоёр удаагийн мөнгөн медальт О.Пүрэвбаатар, гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Л.Сэргэлэнбаатар гээд нэмж болноо. Дараа нь тэр сайхан бөхчүүдээ боловсролтой болгохын тулд клубээ өргөтгөн дээд сургууль байгуулсан юм. Монгол бөх барилддаг хүн бол дээд боловсролтой байх ёстой гэсэн санааг би анх дэвшүүлсэн юм шүү дээ. Монгол бөхийн 666 мэхний талаар судалгаа хийсэн. Энэ жил дуусгана. Энэ сэдвээрээ эрдмийн цолоо ахиулах бодолтой доо. "Монгол бөхийн далайгаас түүсэн 666 дусал" нэртэй найман ном бэлтгэчихээд байна. Ингэж залуудаа амжуулж болох ажлыг барилдаж яваад өнгөрүүлчихээд нас хэвийсэн үедээ хийх гэж зүтгэж явна даа.

-Барилдах, эрдмийн ажил хийх хоёрын аль нь хэцүү санагдаж байдаг вэ?

-Барилдана гэдэг хэцүү шүү дээ. Даангүй над шиг олон төрөлд зодоглосон хүнд барилдаан бүрийн онцлогоос болж бэрхшээл тохиолдох нь элбэг. Барьц, мэх нь өөр, ёс журам нь бүр тэс ондоо. Бас жин барих асуудал гарна. Тэгвэл судалгаа шинжилгээ, эрдмийн ажил бол оюуны хүч шаардахаас биш бие махбодид ачаалал өгөх, зовоох нь барилдахаас арай л хялбар гэж болно. Гэхдээ нас ахисан хүнд оюуны их ачаалал хүнд юм шиг байна шүү дээ.

-Монгол бөх хөгжиж байгаа гэж хүмүүс ярилцаж байна. Энэ талаар таны санаа бодол ямар байгаа бол?

-Монгол бөхийн барилдаан одоо философич чанараа үнэхээр алдсан, агуулгаа ч гээсэн. Барилдааны дүрэм ч авах юмаар тун бага даа. Хоёр хүн барилдаад эцэст нь зөвхөн давах нь чухал. Яаж барилдав, мэх хийв үү. Удаан барилдав уу. Чанартай барилдаан гаргав уу тэр огт хамаагүй. Үнэн ч бай, худлаа ч бай давсан бол болоо. Ийнхүү даваа тоолдог хэт механик аргад шилжсэн. Даваа бүрийг цолтой болгосныг би буруу гэж үздэг. Яагаад гэхээр даваа болгон найраатай болсон гэсэн үг. Бөхийн цолонд ч чанарын үзүүлэлт байдаггүй.

-Тэгвэл барилдааныг яаж чанаржуулах вэ?

-Маш олон арга бий. Би Монгол бөхийн барилдаанд технологийн шинэчлэл хийх, барилдааныг чанаржуулах тухай журам дүрмийг эрт боловсруулж оюуны өмчийн баталгаа авсан. Гэтэл энэ маань Х.Баянмөнх автортой учраас тоогдохгүй өдий хүрлээ.

-Та барилдааны чанараас гадна цолонд бас чансаа байх хэрэгтэй гэж хэллээ?

-Ерөөс тав давбал начин, зургаа давбал харцага гээд л... Дараа нь яаж барилдсан ч огт давдаггүй байсан ч зогсдог газраа л зогсож байдаг.  Жишээ хэлбэл зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат аварга 11 түрүүлсэн залуу дархан аварга Б.Бат-Эрдэнийн өмнө манлайд хэдэн жил зогссон шүү дээ. Ийм биш л дээ. Тухайн үед тэр бөх хэрхэн барилдаж байгаав. Тэр байдлаар цол дотор нь чансаа байх учиртай юм. Бас даваа бүхэн оноотой. Түүнийг тоолж чансааг гаргадаг. Ядаж улсын баяр наадмаар тэр чансааны дагуу дараалал тогтоодог байвал зохино. Бууж өгсөн бөхийн чансааг эрс ухраадаг байх нь зөв.

-Та удаан барилдах тухай асуудал дээр хөндсөн л дөө. Тээр жил хоёр Мөнх удаан барилдсанаасаа болж наадмаас хасагдаж байсан нь домог мэт яригддаг. Үүнд тайлбар сонсъё?

-Бид хоёр ердөө хоёр цаг гаруйхан барилдсан. Тэгээд хасагдаж байлаа. Хүн бүхэн мэднэ. Тэхдээ бид хоёр чинь хоёул улсын наадамд хэд хэд түрүүлчихсэн дархан аваргууд. Баяр мэх ойролцоо. Ийм бөхчүүд байсан юм. Өмнөх даваануудад бид хоёр хэнтэй ч таарсан 5-10 минут л барилддаг. Хоёр биенээсээ өөр бөхөд тордоггүй байсан юм. Улсын арслан, заан байсан ч удаж байсангүй. Гэтэл одооны удаан барилдааны рекорд бүр дөрвөн цаг гаруй биз дээ. Улсын арслан юм уу, гарди цолтой бөх гарч ирээд аймгийн арслантай үзээд л байна, үзээд л байна. Аягүй бол уначихна. Мөөеө бидний үед ийм тохиолдол даанч байсангүй. Тэгэхлээр бид хоёрын тэр удалт одоогийнхоос өөр нөхцөлтэй юм даа.

-За аваргаа, яриагаа өндөрлөх дөхөж байна. Энэ жилийн наадмын бөх ямар болох бол. Та л нэг юм хэлэх байх?

-Таах арга алга. Учрыг олоход хэцүү байна. Энэ гайгүй бөх гараад ирлээ гэхээр тийм цоорхой хүн алга.

-Цолоо ахиулчих сайн бөхчүүд байна уу?

-Байна аа. Миний тооцоонд 10 гаруй бөх байна. Нэрийг нь хэлээд ч яахав. Зарим нь баярлахад зарим нь гомдоно.

-Даян аварга Г.Өсөхбаяр одоо түрүүлж чадах болов yу?

-Мэдэхгүй ээ. Би ноднин Өсөхбаярыг үзүүр, түрүүнд хүрнэ гэж тооцсон. Харин Б.Ганбатад уначихна гэж бодоогүй л дээ. Уг нь нэг түрүүлээд дархан аварга болчихвол өөрт нь хэрэгтэй л юм.

Д.Цэрэннадмид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан