gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нууц улс” кино “Эмми”-гээс хамгийн олон шагналыг авлаа

Соёл урлаг
2011-09-20
0
Twitter logo

Америкийн телевизийн урлагийн амьдралын оны хамгийн чухал үйл явдал Лос-Анжелес хотноо боллоо.

Алдарт Мартин Скорсезегийн найруулсан “Нууц улс” кино телевизийн “Оскар” гэгддэг “Эмми” наадмаас авсан шагналын тоогоор тэргүүлэгч болов. Олон ангит энэ кино 18 төрөлд нэр дэвшсэнээс найман шагнал хүртсэн байна. Энэ тухай Америкийн телевизийн академиас “Эмми” шагнал гардуулах 63 дахь ёслолын ажиллагааны дараа мэдээллээ.

Энэ шагналыг телевизийн уран бүтээлийн 100 орчим төрлийн шилдгүүдэд олгодог юм. Даваа гаригт шилжих шөнө болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр 25 төрөлд ялагчийг зарласан бол бусад 76 төрлийн шагналтнуудыг уламжлал ёсоор урьдчилан есдүгээр сарын 10-нд тодруулсан байна. Авсан шагналын тоогоор хоёрдугаарт “Даунтон сүм” олон ангит кино оржээ.

Энэ кино 11 төрөлд нэр дэвшсэнээс зургаан шагнал хүртсэн бол “Милдред Пирс”, “Америк гэр бүл” кино тус бүр таван шагнал авсан байна. “Үхлийн аюултай олз”, “Бямба гаригийн шөнө шууд эфирээр” нэвтрүүлгийг бүтээгчид, “Геттисберг” болон “Кеннеди” олон ангит кино тус бүр дөрвөн шагнал хүртжээ. “Солиотой эрчүүд” дөрөв дэх жилдээ драмын шилдэг олон ангит киногоор шалгарсан байна.

1960-аад оны Америкийн ажил хэргийн ертөнцийн хэвшлийг харуулсан энэ кино 19 төрөлд нэр дэвшиж, хоёр шагнал авчээ. “Шагнал авна гэж бодсонгүй” гэж 2007 онд дэлгэцнээ анх гарсан “Солиотой эрчүүд” киноны гүйцэтгэх продюсер Мэттью Вейнер шагнал авсныхаа дараа мэдэгджээ. Драмын шилдэг эмэгтэй жүжигчнээр “Сайн эхнэр” кинонд тоглосон Жулиане Маргулис шалгарснаар энэ төрөлд шалгарах магадлал хамгийн өндөр байсан Элизабет Мосс гар хоосон хоцорчээ.

Жулиане энэ дүрээр урьд нь “Алтан бөмбөрцөг”, Америкийн кино жүжигчдийн холбооны шагнал хүртсэн байна. Шилдэг эрэгтэй жүжигчнээр “Баасан гарагийн шөнийн гал” кинонд тоглосон Каил Чендлер шалгарсан байна. Драмын шилдэг туслах дүрийг шагналыг “Шүүх” кинонд тоглосон Марго Мартиндейл, “Хаан ширээний тоглоом” кинонд дүр бүтээсэн Питер Динклейж нар хүртжээ. Британийн жүжигчин Кейт Уинслет “Милдред Пирс” кинонд бүтээсэн дүрээр богино хэмжээний киноны шилдэг жүжигчнээр шалгарч, “Эмми” наадмаас анхны шагналаа авчээ.

Инээдмийн киноны төрөлд оны шилдэг эмэгтэй жүжигчнээр “Майк, Молли хоёр” кинонд тоглосон Мелисса Маккарти, шилдэг эрэгтэй жүжигчнээр “Их дэлбэрэлтийн онол” кинонд тоглосон Жим Парсонс шалгарсан байна. Инээдмийн киноны туслах дүрийн шилдэг жүжигчнээр Жули Боуэн, Таю Барреллу нар тодорчээ. Тэд “Америк гэр бүл” кинонд бүтээсэн дүрээр ийм нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Телевизийн дэлгэцийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний төрөлд тус бүр зургаан хүн нэр дэвшиж өрсөлджээ.

Америкийн телевизийн академи “Нууц улс” киноны “Нислэг” гэдэг хэсгийн найруулгаар Мартин Скорсезегийн үнэхээр чадварлаг найруулагч болохыг нь өндрөөр үнэлсэн байна. Лос-Анжелес хотоос “Америк гэр бүл” киноны найруулагч Майкл Спиллер, “Даунтон сүм” киноны найруулагч Брайян Персиваль нарын уран бүтээлч шагналтай буцжээ. Кино зохиолчдоос Жейсон Катимс /Баасан гаригийн шөнийн гал/, Стивен Левитан болон Жеффри Ричмен /Америк гэр бүл/, Жулиан Феллоус /Даунтон сүм/ нар шагнал хүртсэн байна.

Реалити шоуны төрөлд Австралийн “Гайхалтай уралдаан” төсөл түрүүлжээ. Энэ төсөл ардаа “Америкийн шүтээн” /American Idol/, “Ододтой бүжиглэе”, “Ахлах тогооч” зэрэг шилдэг төслүүдийг орхисон байна. “Эмми”-гийн гол шагналыг телевизийн үдшийн шилдэг нэвтрүүлэг, тухайлбал, спортын нэвтрүүлэгт олгодог. “Оскар”-тай адилтган авч үздэг энэ нэр хүндтэй шагналыг анх 1949 оны нэгдүгээр сарын 25-нд гардуулж байжээ.

Тэр цагаас хойш уг шагналыг Питер Фальк, Том Селлек, Брюс Уиллис, Женнифер Анистон, Жиллиан Андерсон, Жон Литгоу, Кифер Сазерленд нарын олон алдартай жүжигчин хүртсэн байна. “Эмми” гэдэг нь анхны телевизийн камерын катодон хоолойг нэрлэдэг immy гэдэг үгний хувиргасан хэлбэр аж. Шилдэг уран бүтээлчдэд гардуулдаг шагнал нь атомын загварыг гартаа барьсан, далавчтай эмэгтэй хүний алт, мөнгө, никель цутгамал байдаг. Далавч нь телевизийг урлаг болохын хувиар, атом нь шинжлэх ухаан болохын хувиар бэлгэддэг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан