“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн зочноор “Гадаадад төгсөгч Монгол манлайлагч залуусын холбоо”-ны тэргүүн Б.Баярцэцэгийг урьж ярилцлаа.
-Та одоо хаана юу хийж байна вэ. Эндээс яриагаа эхлэх үү?
-Би “Гадаадад төгсөгч, Монгол манлайлагч залуусын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын нэг. Одоо холбооны тэргүүнээр ажиллаж байна. Бидний зорилго гадаадад боловсрол эзэмшсэн шилдэг боловсон хүчинг Монголдоо эргэж ирээд, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад нь тусалж, дэмжих мөн одоо гадаадад сурч байгаа залуусыг эх орондоо ирж ажиллахыг уриалан дуудах, тэдэнд хэрэгтэй мэдээллийг өгөх. Үүнээс гадна гадаадад олон жил сурч, ажилласан хүмүүс Монголд танилын хүрээ нь бага байдаг.
Тэр хүмүүсийг бие биетэй нь танилцуулах, ажил олгогч нартай холбоо тогтоолгоход чиглэдэг. Мөн нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл ажиллагаа хийдэг. Тухайлбал, хаяг тогтоох төвд очиж, тэнд байгаа хүүхдүүдтэй ярилцлага хийх эсвэл ерөнхий боловсролын сурагч нартай уулзаж гадаадад боловсрол эзэмших сонирхолтой хүүхдүүд яаж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ. Яаж мэргэжлээ сонгох вэ. Хэрхэн хүсэл мөрөөдөлтэй амьдрах талаар ярилцлага хийдэг.
-Гадаадад боловсрол эзэмшсэн залуус энд ирж ажиллахаар хамгийн их тохиолддог бэрхшээл юу вэ?
-Компанийн хүний нөөцийн захирлууд ажиллах хүч хэрэгтэй гэж байгаа боловч өргөдөл өгөхөөр тэр даруйд нь хариу өгдөггүй. Өөрөөр хэлбэл, ажилд авах эсэхээ их удаан шийддэг. Мөн дээр хэлсэнчлэн гадаадад ажиллаж байгаад ирсэн хүмүүс танилын хүрээ бага байдаг учраас хаана ажиллахаа мэдэхгүй цаг их алддаг.
Харин гадаадад ажиллаж байгаа гэхдээ Монголдоо ирж ажиллах сонирхолтой хүмүүст энгийн мэдээлэл хүрдэггүйгээс бэрхшээл тулгардаг. Тэгээд Монголд ирээд ажиллах бололцоог сураглахаар өөрийнх нь гэр бүлээс өөр мэдээлэл өгдөг хүн байдаггүй учраас өрөөсгөл мэдээлэл их авдаг.
Ихэнх гэр бүл “Монголд ажиллаад нэмэргүй. Бүх юм бүтэхгүй байна. Наанаа ажиллаж байсан дээр” гэсэн мэдээллийг өгдөг. Гэтэл бидний үеийн залуучууд Монголд ажиллахад бүрэн бололцоотой байдаг. Миний хувьд Монголд ирж ажиллахад маш олон бололцоо байгааг олж харсан. Сэтгэл зүрх гаргаад, ямар бизнес хийх талаар судлаад харвал асар их бололцоо байна. Тиймээс тэдэнд яаж эерэг мэдээлэл хүргэх вэ гэдэг нь чухал байна.
-Өргөдлийн хариу хэд хоногийн дараа ирдэг вэ?
-Янз бүр. Жишээ нь би Монголд ирсэн даруйдаа буюу зургаадугаар сард томоохон компаниудтай уулзаж ажилд орох хүсэлтээ тавьж ярилцлагад орж байсан. Гэтэл зарим компанийн хүний нөөцийн захирлуудтай зургаадугаар сард ярилцлагад ороход аравдугаар сард хариугаа өгч байх жишээтэй.
Үүнээс гадны тухайн ажлын байран дээр ямар ажил хийх нь тодорхойгүй байдаг. Жишээ нь, хөрөнгө оруулалтын шинжээчээр тухайн байгууллагад ажилд орохоор болж, яг ширээний ард суухаар, янз бүрийн ажил гарч ирдэг. Тухайлбал, дарга нарын туслах нь үүнийг орчуулаад өгөөч гэх мэт. Гэтэл АНУ-д нэр бүхий компанид маркетинг хийж байсан хүн Монголд ирээд орчуулагч хийхийг бодохгүй биз дээ.
Ийм асуудал их гардаг. Үүнээс гадна компанийн дотоод зохион байгуулалт зарим тал дээр дутагдалтай байгаагаас өөрийн компанийн үр ашиг болон бусдад хүндрэл учруулж байгаа юм. Тухайлбал, олон охин компанитай группэд ажилд орох хүсэлт өгөхөөр охин компанийнх нь захирлууд утасдаад тусдаа уулзъя гэчихээд уулзах цагаас хожимдох. Ирэхгүй байх гэх мэт асуудал байдаг.
Гэтэл тухайн группэд ажилд орох хүсэлтэй байгаа хүмүүсийг нэг зохион байгуулаад охин компаниудынхаа захирлуудтай нэг дор уулзуулаад шийдчих энгийн ийм асуудлыг хүндрүүлснээс ажилд орох хүмүүс няцах явдал байдаг.
-Үндэсний компаниуд гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс өөрийгөө хэтэрхий өндөр үнэлдэг гэдэг юм билээ. Үүн дээр зөрчилдөөн гардаг уу?
-Ажил олгогч нараас гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс өндөр цалингийн болзол тавьдаг мөн монгол хэлэндээ муу байна гэх асуудлыг хөнддөг. Гэхдээ гадаадад сураад, мэргэжлээрээ ажиллаж байсан хүмүүс эх орондоо ирж ажиллахад тодорхой бэрхшээлийг туулдаг. Тухайн хүн ажлын тохилог, эрүүл мэндийн баталгаатай газраа орхиж байна.
Мөн тодорхой хэмжээнд хөдөлмөрлөж, боловсрол эзэмшсэн байгаа. Ийм эрсдэлийг давсан учраас өөрийгөө өндөр үнэлэх нь нэг талдаа зөв. Тэгээд ч би ажил олгогч байсан бол өөрийгөө өндөр үнэлдэг хүнийг ажилд авах байсан.
-Гадаадад боловсрол эзэмшиж, ажиллаж байгаад эх орондоо ирээд, танай байгууллагаар дамжуулж ажилд орсон иргэд цалингаа голоод буцаж байсан уу?
-Манай байгууллага байгуулагдаад дөрвөн сар л болж байна. Энэ хугацаанд ажилд зуучилсан хүмүүсээс буцсан хүн байхгүй. Гэхдээ нэгэнт Монголдоо ажиллая гээд зориод ирсэн цалингаас болж няцахгүй байх. Үүнээс илүү асуудал бол тухайн хүнтэй боловсон харьцаж байна уу, тавьсан асуултад нь тухай бүрд хариулж байна уу, хувийн асуудлаар биш мэргэжлийн төвшинд харьцаж байна уу гэх мэт жижиг зүйлээс болж няцах нь байдаг юм билээ.
Гадуур таньдаг хүмүүстэй уулзахаар “Энд ер нь ажиллаж болохгүй юм шиг байна. Ажиллаж байсан орон руугаа буцдаг юм уу” гэх асуудал ярьж байсан. Тэр үед нь Монголд чамшиг хүмүүс хэрэгтэй байна гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
-Танай байгууллага санхүүжилтийн асуудлаа яаж шийддэг вэ?
-Манай байгууллага дээрх үйл ажиллагааг явуулахаас гадна сар бүр гадаадад боловсрол эзэмшээд ирсэн монгол залуучуудын уулзалт зохион байгуулдаг. Энэ уулзалтыг Монголын нэр бүхий компаниуд ивээн тэтгэдэг.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Бизнесийн салбар бол эрчүүдийн хатуу тоглоом. Энэ салбарыг яагаад сонгосон юм бэ?
-Эмэгтэй хүмүүс илүү ихийг амжуулдаг гэж дүгнэдэг. Манай Монголд ч гэсэн гэртээ эм, гадаа эр хүний үүрэг гүйцэтгээд явдаг жишээ олон. Миний ажиллаж байгаа салбарт эрчүүд олон байдаг. Гэхдээ тэднийг би өрсөлдөгч гэж хардаггүй, зүгээр л хамтрагч гэдэг талаас нь хардаг гэх үү дээ.
-Гэхдээ бизнесийн салбарт өрсөлдөөнгүй байна гэж байхгүй шүү дээ?
-Бизнесийн салбарт нэр хүндтэй болсон эмэгтэйчүүд эрчүүдийг миний өрсөлдөгч гэхээс илүү хамтрагчид гэж хэлдэг. Би ч бас тэгж хэлмээр байна. Би багадаа шатар их тоглодог байсан. Тухайн үед үеийнхээ хөвгүүдийг зовох юмгүй хождог байлаа. Харин сайн өрсөлдөгч маань эмэгтэй хүн байсан.
-Эрчүүдийг шатар нүүдэг шигээ хялбархан ардаа орхино гэж үү?
-Ямар ч зүйл хийлээ гэсэн би амжилтад хүрч чадна. Энэ бол миний зуун хувийн хичээл зүтгэлээс шалтгаална гэж ойлгосон болохоор, одоо ч гэсэн эрэгтэйчүүд давамгайлдаг бизнесийн салбарт ажиллахдаа өөртөө итгэлтэй байж чаддаг.
-Та гадаадад боловсрол эзэмшсэн чадварлаг боловсон хүчний төлөөлөл. Улсаа хаанаас нь эхэлж хөгжүүлье гэж бодож байна вэ?
-Би нэг хуралд сууж байсан юм. Яг юун тухай байсныг санахгүй байна. Тэр хурал дээр нэг хүн босч ирээд бид улсаа хөгжүүлэхийн тулд сайн аав байх хэрэгтэй гэж хэлж байсан. Би ч гэсэн тэр үгийг хэлмээр байна. Гэр бүл нийгмийн нэг эс. Тэнд архидалттай, хэрүүлтэй байх юм бол улс яаж хөгжих юм бэ. Хөгжих боломжгүй шүү дээ.
-Манай залуус улсын хөгжил ярихаар улстөржүүлдэг. Та улстөр сонирхдог уу?
-Бидний үеийн залуус улстөрөө муулсан, хэтэрхий улстөржсөн зүйл ярьдаг нь ажиглагддаг. Гэтэл залуус чинь муу хэлдэг хүмүүс биш. Тэгж ярьж суух зав ч байхгүй. Манайхан заримдаа хэтэрхий том юмны тухай ярьдаг. Хүн улс орны тухай тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Гэхдээ бид өөрсдөөсөө алдаагаа эрэх хэрэгтэй. Гудамж хогтой, бохир байвал бид л юм хийхгүй байгаагийн илрэл шүү дээ.
Хогоо ил асгасан айлыг хараад өнгөрөх биш хүмүүстэй нь очоод уулз, ярилц. Тэгж байж л бид шийдэлд хүрнэ. Жишээ нь, шил түүдэг хүмүүс орцны хогийг малтаад ойр орчмыг бохирдуулж байгаа нь бидний л буруу. Хогоо эхлээд хаяхдаа шил, лаазыг нь тусдаа уутанд хийгээд орхисон бол тэр тусдаа байгаа шилийг аваад явна. Түүнээс хогийг тэгж онгичиж, орчныг бохирдуулах шаардлагагүй шүү дээ.
-Гадаадад ажиллаж байх үедээ залуусын сонирхол ямар байгааг анзаарсан л байх. Манай Монголын залуус тэдний хаана нь явж байна вэ?
-Бусад улсын залуусыг харж байхад хүний хийгээгүй юмыг соргогоор харж бизнес хийхэд анхаарал хандуулдаг юм болов уу. Бизнес гэдэг бол заавал их хөрөнгө оруулалт хэрэггүй. Хамгийн гол нь оюун ухаан шаардсан олон улсын хил дамжсан бизнес хийх нь чухал байна.
Ийм бизнес хийхэд мөнгө хэрэггүй. Гар утас, компьютер байхад л бараг болоод явчихна. Ийм бизнес хийхэд монголчууд их боломжтой. Бид дасах нөхцөл сайтай. Хэл амархан сурдаг. Тийм учраас манай залуучууд зөвхөн Монголдоо гэлтгүй Хятад, Энэтхэг, АНУ-ын зах зээл дээр гарсан тийм бизнес яаж хийж болох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Харилцаа холбоо хөгжсөн байна. Хил хязгаар гэхээ больж.
Тэгэхээр бид сэтгэх л үлдсэн байна. Бүх боломж бий. Түүнчлэн нийгмийн сайн сайхан асуудал их яригдаж байна. Энэ бидэнд бас нэг боломжийг олгож байгаа юм. Нийгмийн асуудлыг шийдэнгээ ашиг олдог байх хэрэгтэй. Энэ хоёр заавал тусдаа байх албагүй. Жишээ нь, Монголд чихрийн шижин өвчин ихэссэн байна.
Тэгэхээр чихрийн шижин өвчинг шийдвэрлээд, ашиг олдог ямар бизнес байж болох уу. Энэ хоёрыг нягт холбоотой авч үзэж байгаа. Энэ их зүгээр юм болов уу. Үүнээс гадна Монголын иргэн гэхээсээ илүү дэлхийн иргэн гэж бодох хэрэгтэй. Монгол иргэн өнөөдөр хаана ч очиж боловсрол эзэмшиж, ажил эрхэлж болж байна. Монголчууд хаана ч очсон тэргүүлэх чадвартай гэдгийг гадаадад байх хугацаандаа мэдэрсэн.
-Танайх бизнесийн зөвлөгөө өгдөг ТББ байгуулсан гэж сонссон. Гэтэл яагаад “Гадаадад төгсөгч, Монгол манлайлагч залуусын холбоо”-г байгууллахаар болсон юм бэ?
-Монголын компанийн захирлуудтай уулзаад явж байхад бизнесийн зөвлөгөө маш чухал байна. Гэхдээ бидэнд одоо тулгарч байгаа асуудал боловсон хүчин гэсэн. Тэд чадвартай болсон хүчинг олоход бэрх. Олсон хойноо тэднийг тогтоох нь бас асуудал болдог юм билээ. Тиймээс энэ холбоог байгуулсан. Чадварлаг боловсон хүчинд Монголын компаниуд санаа зовохоо боливол бизнесийн зөвлөгөө өгдөг ТББ-гаа байгуулж магадгүй.
-Гадаадад боловсрол эзэмших сонирхолтой залуус ямар мэргэжил сонговол тэнд ашигтай байна вэ?
-Би 2000 оны эхээр АНУ-д сурахаар анх гарч байсан. Тухайн үед хүүхдүүд миний мэргэжлээр буюу менежер, маркетингийн чиглэлээр сурахыг хүсдэг байлаа. Гэтэл одоо залуус мөн л ийм чиглэлээр сурахыг хүсч байна. Гэтэл манай улсад болон бусад улс оронд уул уурхайн чиглэлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн менежер гэх мэтийн мэргэжлийг ихэд сонирхож байна. Гэтэл энэ талаарх мэдээллийг өгөхгүй байгаа нь сонин санагддаг.
-Манай их, дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуульд олгож байгаа боловсрол олон улсын сургалтын төвшний хаахна нь байдаг бол?
-Би Монголд их, дээд сургууль төгсөөгүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар сайн байгаа гэж дүгнэдэг. Учир нь би нийслэлийн 93 сургуулийг төгсөөд шууд АНУ-д оюутан болж байсан. Тэгэхэд ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн боловсрол өндөр байсан.
-Гадаадад боловсрол эзэмших сонирхолтой залуус ямар шаардлага хангасан байвал тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?
-Би АНУ, Дани зэрэг гурван улсад сургууль төгссөн. Бүгдэд нь тэтгэлгээр сурч байсан. АНУ улсад сурахын тулд бусдаас ялгарах авьяастай байх нь чухал. Жишээ нь, би ерөнхий боловсролын сургуульд байхдаа мэтгэлцээний тэмцээнд их ордог байсан. Энэ маань АНУ-д тэтгэлээр суралцахад их нөлөөлсөн. Би оюутан байх үедээ сурахынхаа хажуугаар тухайн сургуулийнхаа мэтгэлцээний багт орж тэмцээнд оролцдог байсан.
Энэ нь миний сурч байсан сургуульд ашигтай байсан учраас намайг тэтгэлгээр сургасан. Гадаадын сургуулийг сонирхож байгаа залуус тэр сургуульд яаж орох вэ гэхээс урьдаар тухайн сургуульд би ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг нь чухал. Үүнээс гадна хэлээ сайн эзэмшсэний дараа гадаадын сургуульд элсэх хэрэгтэй.
Учир нь гадаад хэл сайн мэддэг хүн эссэгээ сайн бичээд тэтгэлэг авах нь өндөр байдаг. АНУ тухайн хүний мөрөөдлийг их хүндэлдэг. Тиймээс эссэ сайн бичих нь чухал байдаг. Ийм хоёр шаардлагыг сайн хангах юм бол бүх сургуулиудад тэтгэлэг байдаг.
-Ингэхэд та хэдэн жилийн дараа Монголдоо ирсэн юм бэ?
-Би гоц авьяастнуудын 93 дугаар сургуулийг төгсөөд шууд гадаадад сурахаар явсан. Энэ гурван сургуульд бүгдэд нь тэтгэлгээр сурсан. Анх АНУ-ын Таусаны их сургууль руу мэтгэлцээний тэтгэлгээр явж байсан юм. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байдаг. Өнгөрсөн жил Монголдоо ажиллахаар ирсэн.
-Тэр үеийн Баярцэцэг одоогийн Баярцэцэгийн хооронд ялгаа бий биз?
-Өөрийнхөө потенциалыг бусад хүмүүстэй харьцуулж үзлээ. Энэ хугацаанд монгол хүний өвөрмөц давуу тал юу байдгийг ойлголоо. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө илүү сайн таньж мэдлээ.
Д.Сүхбаатар