Босцгоо, Ардчилсан намынхан. Өглөөний 07 цаг хэдийнэ өнгөрчихөж. С.Баярын сэрүүлэгтэй цаг дуугарахыг та нар сонссонгүй. Хамтарсан Засгийн газрын автор болсон очкитой энэ товарищ цагийнхаа сэрүүлгийг яг энэ тоон дээр тааруулаад орхичихсон юм. Гэвч Ардчилсан намынхан бусдын хөнжилд бат бөх нойрсч, эрх мэдлийн тухай амттай зүүд зүүдэлсээр ажлаасаа хоцорчээ.
Үзэл баримтлалынх нь өнгө бүдгэрч, сөрөг хүчний сүр хүч нь тээр дор хаягдахын цагт хүний, өөрийн намынхан тэднийг хөнжлөөсөө суга үсрэн босохыг шаардаж байна. Дүрсгүй зарим нь хөнжлийг нь хуу татах гэж оролдож, бүдүүлэгдүүхэн нэгэн нь ардчилагчдыг унтаж байх зуур нүүрэн дээр нь баахан зүйл эрээчжээ. Тэгмэгцээ "Гутаагдсан Ардчилсан нам. Бусдын өвөр хэсэгчид" хэмээн доромжилж байна.
Ардчилсан нам ийм байсан гэж үү. Эрх мэдлээрээ эрх баригчдаас илүүрхэж чадахгүй ч бурууд нүд хурц байж чаддагаараа ардчиллынхан илүү байсан. Харин одоо нүднийх нь гал бөхөж байна.
Ардчилсан намынхан С.Зоригтой, бас зоримог байжээ. Гэвч өнөөдөр С.Зориггүй, улс төрийн эр зориггүй, ир нь мохсон хутга шиг нам болов.
Цагтаа ардчиллын туг болон дэрвэлзэж явсан тус намынхан сэлүүргүй завин дээр гунигийн дуу аялцгаан хаашаа ч юм хөвнө. Эгэл жирийн дэмжигчид, гишүүд нь өөрсдийн гэсэн луужингүй, цагийн шуурганд туугдан явах зуур тэр хүн хааччихсан юм бэ. Тийм ээ, Н.Алтанхуяг тэргүүтэн хаачив. Ардчилсан намынхны сэлүүрийг авч одсон тэрбээр өдгөө бусдын байшингийн тоосгыг өрж зогсоно. Цаг орой болжээ.
Ардын намынхан Ардчилсан намынхныг өөрсдөө дуудаж, өвөртөө оруулчихсан учраас нэрэлхсэндээ "Босооч, яваач" гэж хэлж чадахгүй байна гэнэ. Харин Ардчилсан намынхан үүнийг мэдсэн атлаа мэдээгүй мэт дүр үзүүлж, унтсан мэт аягласаар байгаа хэрэг үү. Нэгэн оронд "Эрх баригч" ба "Сөрөг хүчин" хэмээх дэр дэрлэн хамтдаа хэвтэж буй улс төрийн намуудын аль, аль нь хэн нэгнээ урьтаж хөөж чадахгүй байна.
С.Баярын өгсөн "нойрны эм"-ийг ууж, Ардын намын өвөрт ортлоо алингаа алдсан Ардчилсан намынхан ичсэндээ хөнжлөөсөө толгойгоо ч цухуйлгаж чадахгүй байна гэв. Тийм ээ, тэдний хэн, хэн нь барьц алдсандаа өглөөний 07 цагт амжиж босч чадсангүй. Шөнийн жаргалдаа хэдий болтол ташуурцгаах юм, бүү мэд.
"Та нар хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс яг одоо гарч чадах уу". УИХ дахь Ардын намын бүлгийн нэгэн гишүүн өнгөрсөн жил Ардчилсан намынхнаас ингэж асууж байсан юм. "Сөрөг хүчин хэмээн хэлбэрдэж, хуралдааныг хаяж гардаг байсан чинь яалаа" гэж ам руу нь алгадаж байв. Түүний асуултад зоримог шийдвэрээр хариу барьж, хэлэх үггүй болгох зориг тэр үед Ардчилсан намынханд дутсан юм. Их мөнгө, элдэв төсөл, эрх мэдэлтний зөөлөн сэнтийд барьцаалагдсан учраас хүлээсээ тайлж чадаагүй. Эрх баригч хүчнийхэн "Сонгуульд нэгэнт олонхи болсон юм чинь одоо
засгийн эрхийг дангаараа барих цаг болсон" гэсэн ч тэд "Тийм ээ, бид сөрөг хүчний байрандаа эргэн очих боллоо" гэж хэлж зүрхлээгүй билээ.
Ардчилал бол улс төрийн асар том тайз. Ардчилал хэмээгчийг эрх мэдэлд хүргэх шат болгон ашиглаж, элдэв зүйлд мансуурахаараа хүний, өөрийнхнийг ч ялгахаа больчихдог улстөрчдөөр тэрхүү тайз даажигнаж байна. Тиймээс тэдэнд бусдын "хэтэвч"-нд орж, халаасны өрөө хэсэн амьдрах хувь оноожээ. Бусдад өгөх үедээ өгч, авах цагтаа авч чаддаг ардчиллын тайз ийм харгис аж. Хэдийгээр Ардын намынхан "Хамтарсан Засгийн газрыг яг одоо хаяад гарчихаач дээ" хэмээн Ардчилсан намынхныг тавлаж байгаа ч сөрөг хүчнийхэнд үг хэлэх эрх чөлөөг эрх мэдэлтэй нь хамт олгож байсан ардчилал тэднийг илүү ихээр гэсгээж байна.
Тиймдээ ч С.Баярын сэрүүлэгтэй цаг өглөөний 07 цагт дуугарсан ч тэр Ардчилсан намынхныг сэрээсэнгүй. "Орон гэртээ ир" ч гэсэнгүй. Ардчиллаас нүүр буруулсан хүмүүст ардчилал ийм л хариу өглөө. Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн төрсөн өдөр өчигдөр тохиов. Энэ үзэл баримтлалыг итгэл үнэмшлээ болгосон энгийн ардууд л олонхи болж, түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Харин ардчиллаар улс төрийн карьераа хийсэн хүмүүс С.Зоригийн хөшөө тийш зүглэх нь жил ирэх тусам цөөрсөөр л.
Ингэхэд Ардчилсан намынхан ирэх сонгуульд ямар нүүрээрээ өрсөлдөх билээ. Сөрөг хүчний "зэвсэг"-ээ хаа ч юм хаячихсан. "Оюутолгой, Тавантолгойн төслийг батлуулахад бид ийм баатарлаг гавъяа байгуулчихсан" гэж хэлэх нүүргүй. "Ард түмэнд хишиг болгон өгнө" гэснээ хүнийхтэй хамт холиод өгчихсөн. Ардын намынхан ууган нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгож байхад Ардчилсан намынхан нэр сүрээ сэвтүүлж, үзэл баримтлалгүй болчихсон. Н.Алтанхуяг нь Ардын намын албат болсон. Баруун төвийн үзэл баримтлалт намын байдаг сүр хүчийг мохоочихсон өөрийн гэсэн толгойгүй улстөрчдөд сонгогчид итгэл хүлээлгэнэ гэж үү.
Арай л биш байна даа, Ардчилсан намынхан. Гэвч яалтай. Одоо нойрноосоо сэрцгээ. Бусдын нүднээс бултаж байгаад ч гэсэн хөнжлөө хуу татан бос. Нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөх цаг та нарт бага ч болтугай үлджээ. "Өрөвдүүлж сууснаас өшиглүүлж явсан нь дээр" гэдэг байх аа. С.Зориггүй ч зоригтой хөдөлцгөөх цаг болжээ. Ардын намынхан Н.Энхбаяргүй ч эрх баригчийн тугаа дэрвэлзүүлж, улс төрд ноёрхсон хэвээр байна шүү дээ.
С.Баттулга
Тоймч