“Аманда Ноксийн” гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө. Италийн Перужа хотод оюутан солилцооны хөтөлбөрөөр нэг өрөөнд хамт амьдарч байсан найз охиноо зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 26 жилийн хорих ял сонссон америк бүсгүй эрх чөлөөтэй болсон байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрбээр Италийн шоронд дөрвөн жил хоригдсон юм.
Британийн оюутан Мередит Керчерийн амийг хөнөөсөн хэмээн америк оюутан Аманда Нокс мөн түүний хуучин найз залуу Рафаэле Соллечито нарыг буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон талаар өнөөдөр мэдээллээ. Амиа алдсан бүсгүйн эцэг эх дээрх шийдвэрт тун таагүй хандаж, Ноксийг буруутай гэж үзэж байсан италичууд шүүхийн танхимд “гутамшиг” хэмээн орилцгоож байсан бол америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийг шударга хандсан хэмээн бичиж байгаа билээ.
2009 онд болсон шүүхийн шийдвэрийн дагуу Аманда Нокст 26 жилийн хорих ял, түүний хуучин найз залууд 25 жилийн ял оноосон юм. Мөн Мередитийг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдсан Руди Гуэдед 30 жил хорих ял оноож байсан ч давж заалдсанаар ялыг 16 жил болгосон байна.
2007 оны Хэллоуиний баярын үдэш британийн оюутан Мередитийг гурван хүн хороосон хэмээн шүүх үзэж байжээ. Рафаэле Соллечито хохирогчийг барьж байхад Аманда Нокс хоолойг нь хэрчсэн гэж байсан бол Кот Д'Ивуарын иргэн Руди Гуэдег хүчирхийлсэн хэмээн буруутгаж байсан юм.
Харин бүсгүйг хэн юунаас болж хороосныг одоо хүртэл хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд Мередитийг Аманда үзэн яддаг байснаас ийм үйлдэл хийх болсон гэх таамаглалууд хэвлэл мэдээллээр цацагдаж байжээ. Аллага болсон шөнө мөн 250 евро алга болсон бөгөөд мөрдлөгийн явцад Аманда Нокст үргэлж мөнгө хэрэг болдог байснаас уг мөнгийг хулгайлсан гэж үзэж байжээ.
Шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөх болгондоо шүүгдэгчид уйлж өөрсдийгөө буруугүй гэдгээ хэлсээр байв. “Би гэртээ харимаар байна. Би өөрийнхөө хийгээгүй зүйлээсээ болж амьдралаа алдмааргүй байна. Би буруугүй” хэмээн Аманда Нокс шүүх хурлын үеэр дахин дахин хэлсэн байна.
Аманда Ноксийн өмгөөлөгчид хэргийн баримт дээр анхаарлаа хандуулж нотлох баримт алга байна гэжээ. Хэргийн үеэр мөрдлөг хийхэд хохирогчийн өрөө маш замбараагүй болсон байсан ба шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан байжээ. Шүүх эмнэлгийн шинжээчид ч Мередитийг хүчирхийлсэн эсэхийг нарийн тогтоож чадаагүй учир хэргийг шийдэж чадалгүй өдий хүрсэн юм. Түүнчлэн Рафаэле Соллечитогийн гэрээс олдсон хутганаас Керчерийн ДНХ тогтоогдсон тул тэднийг аллага үйлдсэн гэдгийг гэрчлэх баримт гэж үзэж байжээ.
Ээдрээтэй уг хэргийг Перужа хотын оршин суугчид, Итали улс ер нь дэлхий даяар ажиглаж байсан билээ. Америкийн хэвлэл мэдээллийнхэн аманда Ноксийг хэлмэгдсэн золгүй эмэгтэй гэж үзэж байсан бол италичууд түүнийг хар тамхичин, алуурчин хэмээж байжээ.
Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Холливуд хүртэл уг хэрэг явдлын талаар кино хийж үзэгчдийн хүртээл болгосон. Аманда Ноксийн дүрийг бүтээсэн жүжигчин эмэгтэй шоронд түүнтэй уулзахыг хүсэж байсан ч чадаагүй байна. Нокс гэх хэлсэгдсэн азгүй эмэгтэйн сэтгэл шимшрүүлэм үйл явдал бүхий уг бүтээл дэлгэцэнд гарахад хохирогчийн ар гэрийнхэн таагүй хүлээн авсан ба Мередитийг амийг бүрэлгэж буй хэсгийг тэдний бухимдлаас болоод хасчээ.
Он жил өнгөрөх тусам Мередит Керчерийг хэн хэрхэн алсан тухай асуудал бус Аманда Ноксийн хэргийг шүүх яаж шийдэх нь хүн бүхний сонирхлыг татаж эхэлсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мередитийн зургийг нийтлэхээ больж, түүнийг дурсах нь багассан байна.
Шүүхийн эцсийн шийдвэр гарсан ч Мередитийн хэрэг учир битүүлгээр дүүрэн асуулттай үлдэж байгаа юм.
А.Цацрал